Дэлхийн хот-Улаанбаатар

“НИЙТИЙН АЖ АХУЙГ САЙЖРУУЛАХ” ТӨСӨЛ


2015-02-03 09:41:52
“НИЙТИЙН АЖ АХУЙГ САЙЖРУУЛАХ” ТӨСӨЛ
 
 
“УЛААНБААТАР – ЦЭВЭР АГААР ТӨСӨЛ”-ИЙГ УДИРДАХ НЭГЖЭЭС ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙН МЭДЭЭЛЭЛ
 
 
УЛААНБААТАР – ЦЭВЭР АГААР ТӨСӨЛ
Төслийн танилцуулга, зорилго, зорилт: 2012 онд эхэлсэн УБЦАТ-ийн хөгжлийн зорилт нь хөгжлийн  түнш байгууллагуудтай хамтран Улаанбаатар хотын нарийн ширхэгт тоосонцорын агууламжийг багасгах дунд хугацааны арга хэмжээг боловсруулахад оршино. Төслийн зүгээс агаарын бохирдлыг бууруулах богино болон дунд хугацааны арга хэмжээг хэрэгжүүлж, боловсруулахад дараах гурван чиглэлээр дэмжлэг үзүүлнэ. Үүнд: (а) гэр хорооллын орчинд нарийн ширхэгт тоосонцорын агууламжийг бууруулахын тулд зуух болон нам даралтат уурын зуухыг солих хөтөлбөр хэрэгжүүлэх; (б) Улаанбаатар хотын төвийн бүсэд нарийн ширхэгт тоосонцорын агууламжийг багагсгах зорилгоор үйл ажиллагааны төлөвлөгөөнүүдийг хэрэгжүүлэх болон тэргүүлэх ач холбогдол бүхий бодлогын зөвлөмжүүд боловсруулах; (в) Олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, хөтөлбөрийн уялдаа холбоог хангах. Төслийг Монгол Улсын Засгийн газраар дамжуулан авсан хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын тамгын газар хэрэгжүүлж байгаа болно. 
УБЦАТ нь утааг бууруулах хөтөлбөрүүдийн орхигдсон орон зайг нөхөх зорилгыг мөн агуулж байна. Өмнөх хөтөлбөрүүдийн орон зайг нөхөх энэхүү үйл ажиллагааны чухал элемент нь дотоодын зуух үйлдвэрлэгч/худалдаалагчдыг цаашид цэвэр технологийн зуух нийлүүлэх, зуухны борлуулалтын дараах үйлчилгээг хариуцах чадавхийг хөгжүүлэхэд оршино. 
 
  1. Төслийн хэрэгжилтийн явц, үр дүн:
А. Зуух солих хөтөлбөр:
А.1 - 2013-2014 оны халаалтын улиралд нийт 29707 бүрэн шаталттай сайжруулсан зуух борлуулсан. 2014-2015 халаалтын улиралд 2015 оны 1 сарын 14-ны байдлаар нийт 8056 зуухны гэрээ, 6307 төлбөр төлөлттэй байна.
А.2 - 34285 өрхөд зуухны хяналтыг хийсэн.
А.3 - 2 дугаар улирлын байдлаар 26429 хуучин зуухыг хураан авсан.
А.4 - Зуухны утаа ялгаруулалт, үр ашгийг турших лаборатори 27 загварт 47 хэмжилт хийсэн.
А.5 - Лабораторийн туршилтаар 8 загварын бүрэн шаталттай сайжруулсан зуух 2014-2015 оны хөтөлбөрт шалгаран 7 төрлийн зуух нь хөтөлбөрт оролцож байна.
А.6 -Зуух хөгжлийн төвийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Зуух хөгжлийн төвийн газар эзэмшлийн эрх нь 2014 оны 6-р сард эцэслэгдэн А333 үахирамжаар СБД-н 16-р хорооны Бэлхийн 34-р нудамжны 924м2 газраар батлагдсан.  Барилгын ажил, шугам холболт,өргатлийн ажлууд нь дуусан улсын комисс 2014 оны 11 сард хүлээн авсан. Тус төвд шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэлийн ажил эхлэлийн шатандаа явж байна.
Б.Бусад бүрэлдэхүүн хэсгүүд:
Б.1 - Иргэдийн төлбөрийн чадавхид нийцсэн орон сууцны стратеги"-ийн төсөл хувилбарыг 2014 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн хурлаалр хэлэлцүүлсэн бөгөөд энэхүү төсөл хувилбарыг нийтдээ 12 албан тушаалтнуудад хүргүүлж санал зөвлөмж хүссэн. Стратегийн төсөл хувилбарыг 23 байгууллага, албан тушаалтнуудад албан захидлын хамт хүргүүлснээс 6 газраас зөвлөмж, санал ирснийг зөвлөх багт хүргүүлж холбогдох саналыг тусгуулж ажиллалаа. Сонирхогч, оролцогч талуудаас ирсэн холбогдох санал, зөвлөмжийг тусган эцэслэсэн стратегийн төслийг ажлын болон техникинй хэсгийн гишүүдийн хамтарсан хурлаар хэлэлцүүлж танилцууллаа. Энэхүү  уулзалт 2014 оны 12 дугаар сарын 10-нд болсон. Зөвлөх баг “Улаанбаатар хотын иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратеги”-ийн баримт бичгийг 2014 оны 11 дүгээр сарын 10-нд эцэслэн өгсөн ба Төв аймагт хийсэн жишээ судалгааг мөн хүлээлгэн өгсөн. Стратегийн баримт бичгийг оролцогч талуудад танилцуулах хэлэлцүүлгийг 2015 оны 1 дүгээр сарын 10-нд НЗДТГазартай хамтран амжилттай зохион байгууллаа.
 
Б.2 - Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийг сайжруулах ТЭЗҮ боловсруулах судалгааны явцын тайлан боловсруулагдаж холбогдох талуудад танилцуулагдсан ба 7 дугаар сарын 19-нд хэлэлцүүлгийг зохион байгуулсан.
 
Б.3 - Цахилгаан станцуудын яндангаас болон үнсэн сангаас ялгарч байгаа тоосонцор, хүхрийн хийг бууруулах ТЭЗҮ боловсруулах зөвлөх үйлчилгээний “Эцсийн тайлан”-г хэлэлцүүлэх уулзалтыг 11 дүгээр сарын 11-нд зохион байгуулав. Эцсийн тайланг холбогдох байгууллагууд, тухайлбал ЖАЙКА, ДБ болон НЗДТГ-аас өгсөн зөвлөмж саналуудыг тусган сайжруулан гаргах болно.  
Б.4 - Тасганы Овоонд ногоон байгууламжийн бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын сонгон шалгаруулалтын баримт бичгийг 8 компани худалдан аван 7 компани нь санал ирүүлсэн. Ажлын багц тус бүрт 5 санал ирсэн. Тус ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах Үнэлгээний хороо 2014 оны 10-р сард байгуулагдсан. Үнэлгээний хорооны хурал 2014 оны 12 сард хуралдан үр дүн нь Дэлхийн банкинд хүргэгдсэн. 
 
ИРГЭДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ ТӨСӨЛ-2
 
1.    Төслийн танилцуулга, зорилго, зорилт: Олон нийтийн оролцоонд тулгуурлан гэр хорооллын бичил дэд бүтцийг сайжруулах замаар орлого багатай иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилготой. Энэхүү зорилгын хүрээнд (a) иргэдийн оролцоог дэмжин бэхжүүлэх; (б) бичил дэд бүтцийг бий болгох гэсэн үндсэн ажлууд хийгддэг. Төслийн хугацаа 2011-2015 он юм.
  1. Төсөл хэрэгжилтийн явц, үр дүн:
(I) Төсөл хэрэгжилтийн үр дүнд иргэдийн 60 бүлэг 5 холбоо байгуулагдсан. 113 дэд бүтцийг барьж, бүтээн байгуулалтын ажилд оролцсон 1432 өрхийн орлогыг 126.5 сая төгрөгөөр нэмэгдүүлсэн. Дэд бүтцийн байгууламжуудын /Хүүхэд залуучуудын сургалтын төв - 1, Сити Тоулет - 1, Далан суваг – 1, 1.2 км авто зам – 1, Явган гүүр – 2, Иргэний танхим - 6, явган хүний зам - 17, тоглоомын талбай - 6, гүний худаг -1/  76% нь эвдрэл гэмтэлгүй хэвийн ашиглагдаж байна.
(II)Төслийн хүрээнд иргэд олон нийтийн оролцоог хангах дэмжин ажиллах арга зүйн талаар иргэдийн бүлгүүд, хороо, дүүрэг, нийслэлийн ажилтнуудыг сургахаар төлөвлөсөн бөгөөд давхардсан тоогоор 12.518 иргэн, УБ хотын төвийн 6 дүүргийн гэр хороололтой 92 хорооны 368 ажилтанд сургалт явуулж, мэдээллээр хангасан байна.
 
  1. 2015 онд хийхээр төлөвлөж байгаа ажлууд:
(I) Дээрх чиглэлээр УБ хотын төвийн 6 дүүргийн 300, нийслэлийн газар, агентлагын 60 ажилтан албан хаагчдад сургалт явуулна.
(II) Баянзүрх дүүргийн төлөвлөлтийг хийж дуусгана. Тендерт шалгарсан зөвлөх баг ТУН-тэй гэрээ байгуулж, эхлэлийн уулзалтуудаа нийслэл болон дүүргийн түвшинд амжилттай зохион байгуулж байна.
(III) Төслийн эцсийн үнэлгээг хийж төслийг хаана.
 
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ ТӨСӨЛ
1. Төслийн танилцуулга, зорилго, зорилт: Улаанбаатар хотын иргэдийг үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор үерийн эрсдэлийн менежментийн 2023 оныг хүртэлх стратегийг боловсруулж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэхэд оршино. 2013-2015 онуудад хэрэгжинэ. Төслийн хүрээнд (a) газарзүйн мэдээллийн системийг ашиглан үерийн аюултай, өртөх магадлалтай газруудын зураглал боловсруулж, мэдээллийн системийг бий болгох; (б) үерийн эрсдлийн менежментийн 2023 он хүртэлх стратеги боловсруулагдах;(в) үерийн гамшгийн үед хэрэглэх тоног төхөөрөмж нийлүүлэгдэх ажлууд тус тус хийгдэнэ. Эдгээр ажлуудын үр дүнд дараах үр дүн гарах юм. Үүнд: (a) Үерийн гамшгийн эрсдлийг бууруулах 2023 он хүртэлх стратеги, эрсдлийн зураглалтай болно; (б) Үерийн эрсдэлийн нарийвчилсан зураглалтай болно; (в) Үерийн нэгдсэн мэдээллийн баазтай болж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж, судалгаа хийхэд хялбар болно; (г) Нийслэлийн онцгой байдлын газрын үерийн гамшигтэй тэмцэх тоног төхөөрөмж, боловсон хүчний чадвар сайжирна; (д) Үерийн гамшгаас сэргийлэхэд нэгдсэн, харилцан уялдаатай хөрөнгө оруулалтууд хийгдэх боломж бүрдэнэ.
 
2. Төсөл хэрэгжилтийн явц, үр дүн: Улаанбаатар хотын Үерийн эрсдэлийг бууруулах зорилгоор хот, дүүрэг, хорооны ажилтнууд болон үерийн чиглэлээр судалгаа хийдэг байгууллагуудтай 6 удаагийн хэлэлцүүлэг уулзалтыг зохион байгуулж, санал зөвлөмжүүд авлаа. Үүний үр дүнд Улаанбаатар хотын Үерийн эрсдэлийн менежментийн (draft) стратегийг боловсруулж, стратегийн 5 чиглэл 21 стратеги 42 хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг гаргаад байна.
Түүнчлэн үерийн эрсдэлийн нэгдсэн мэдээллийн вэб сайт болох http://flood.ub.gov.mn  –ийг хийж, эрсдэл бүхий байршлуудыг гаргаж иргэдийг урьдчилан сэргийлэх, хамгаалах боломжийг бүрдүүлээд байна.
Үерийн эрсдэлийн стратегийг гардуулах, вэб сайтын нээлтийн ажиллагааг 2015 оны 1-р сарын 15-ны өдөр зохион байгуулахаар ажиллаж байна.
 
Сурталчилгаа