Дэлхийн хот-Улаанбаатар

Үүрэг даалгавар


2015-09-07 10:40:22
2015 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 07-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН
УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН
ЗАСАГ ДАРГЫН САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ОРЛОГЧ 
Н.БАТААГИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
 
Хэрэгжүүлэх байгууллага Товч
агуулга
Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 ЗАА, УБ Дулааны шугам сүлжээ, Хэсэгчилсэн инженерийн байгууламж Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хүрээнд 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс айл өрхүүдийн, 10 дугаар сарын 01-ний өдрөөс ААНБ-ын халаалтыг хугацаанд нь өгөхөд мэрэгжлийн байгууллагууд холбогдох арга хэмжээг авч ажиллах. /ААНБ болон айл өрхүүд өөрсдийн өвөлжилтийн бэлтгэлийг хангах/ 14 Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч
2  
НБОНХГ, холбогдох мэргэжлийн байгууллагууд
 
 
Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум уулзалтын бэлтгэл ажлыг хангуулах.
 
14 НЗДТГ
3 ЗАА  
Нийслэлийн 376 жилийн ой угтсан ажлын хүрээнд  зохион байгуулагдаж байгаа болзолт уралдаануудыг дүгнэх бэлтгэл ажлуудыг зохион байгуулах.
 
14 НЗДТГ
4 ЗАА, УБ хотын ЗЦГ, Замын хөдөлгөөний удирдлагын төв Улаанбаатар хотын замын болон ААНБ-ын  хяналтын камерын хэвийн үйл ажиллагааг шалгах ажлыг зохион байгуулах. 14 Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч
5 НТГ Нийтийн тээврийн үйлчилгээнд ухаалаг карт нэвтэрсэнтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээнд дагаж мөрдөх журмыг боловсруулж 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд нийслэлийн Тээврийн газрын дарга Ч.Энхбат танилцуулах. 14 Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч
6 НАЗГ Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлаар хийгдэж байгаа нийслэлийн зам засварын ажлыг төлөвлөгөөт хугацаанд нь чанартай дуусгахад анхаарч хяналт тавьж ажиллах. 14 Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч
7 Нийтийн үйлчилгээний УБ нэгтгэл
 
Гэр хороолол дундах гудамж, талбайн гэрэлтүүлгийн асалтад ажлын хэсэг байгуулж хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах. 14 Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
 
БИЕЛЭЛТ
Биелэлт гаргах заалт байхгүй.
НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨРИЙН ГАЗАР
 
2015 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 07-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН
УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН
ЗАСАГ ДАРГЫН САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ОРЛОГЧ 
Н.БАТААГИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАРЫН БИЕЛЭЛТ

                   Тайлант хугацаанд тус байгууллагад өгөгдсөн үүрэг даалгавар байхгүй болно.
 
 
 
    
                                                                        Хянасан: ХЭА-ны дарга                   Д.Оюунгэрэл
                                                         Биелэлт гаргасан: Мэргэжилтэн                   Н.Одонтуяа
 
Тус байгууллага нь нийслэлийн засаг захиргааны зургаан байруудын ашиглалт, үйлчилгээг хариуцсан ажилладаг бөгөөд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүднээс халаалт, дулаан зогссон саруудад дулааны шугамуудын эдэлгээг уртасгах, зэврэлтээс сэргийлэх зорилгоор шинэчлэн будсан. Мөн шаардлагатай гэж үзсэн зарим шугам хоолойг шинээр сольсон. Дулааны үзелийн хаалт, винтелүүдэд сальник шахах үйлчилгээ хийсэн.
Инженер техникийн ажилтнууд бохирын худаг лайдаж өвөлжилтийн бэлтгэл ажлуудыг хийж гүйцэтгээд байна.

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ, НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГУУДААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ
 
2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр                                                                                                Улаанбаатар хот
Үүрэг даалгаврын дагуу хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа Хүрсэн бодит үр дүн
/түүнийг нотлох нотолгоо/
Үүрэг даалгавар биелээгүй бол хэрэгжээгүй шалтгаан Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ Үнэл-гээ
0-100
1 2 3 4 5 6
1 Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/612 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумын хүрээнд  “Хотын ногоон хөгжил” сэдэвчилсэн хуралдааныг 2015 оны 09 дүгээр сарын 21, 22-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. -Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/612 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг нь бэлтгэл ажлын төлөвлөгөөг боловсруулан ажлын хэсгийн ахлагч нийслэлийн Засаг даргын Экологи ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор батлуулсан.
 
-Бэлтгэл ажлын хүрээнд хариуцсан ажлын чиглэлээр салбар хороодыг байгуулан хуралдааны хөтөлбөрийг боловсруулж, Зүүн хойд Азийн хотууд, Олон Улсын байгууллагууд болон бусад байгууллагуудад урилга хүргүүлж, төлөвлөгөөнд тусгагдсан бэлтгэл ажлын хэрэгжилтийг хангуулан ажиллав.    
Хуралдаанд БНХАУ-ын Шэнжень, Карамай, хөлөнбуйр, Хайнань, ОХУ-ын Улаан-Үд, Элиста, БНСУ-ын Сөүл, Японы Нийгата зэрэг хотууын дарга орлогч, экологи, ногоон хөгжил хариуцсан ажилтнууд буюу 8 хотын 40 гаруй төлөөлөгч, Дэлхийн банк, Азийн сан зэрэг 17 Олон улсын байгууллагын 30 гаруй төлөөлөгчид оролцоно.
Урьдчилсан хөтөлбөрөөр БНСУ-ын нийслэл Сөүл хотын Захирагч Пак Вон Сүүн, УИХ-ын гишүүн, НҮБ-ын Байгаль орчны Ассемблейн Ерөнхийлөгч С.Оюун, Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ болон бусад хотуудын удирдлага, Олон улсын байгууллагууд Зүүн Хойд Азийн хотуудын ногоон өсөлтийн хандлага, тулгарч бус асуудлууд болон стратеги, Ногоон дэд бүтэц, Ногоон амьдралын хэв маяг, боловсрол, Хот суурин газрын цэвэр тогтвортой эрчим хүч сэдвээр үндсэн илтгэл тавина.
Энэ удаагийн форумаас зүүн Хойд Азийн хотууд хамтран илгээлт гаргах бөгөөд ирэх 12 дугаар сард Парис хотноо болох НҮБ-ын чуулга уулзалтад хүргүүлнэ.
 
-Монгол Улсад суугаа элчин сайдууд, Олон улсын байгууллагуудын төлөөлөл, Монгол Улсын Засгийн газрын гишүүд, бусад урьсан төлөөлөгчдөөс хуралдаанд оролцогчдын тоог эцэслэн гаргах ажил хийгдэж байна.
 
Хуралдааныг Гадаад хэргийн яамны Зөвшилцөл танхимд зохион байгуулахаар төлөвлөж, танхимын бэлэн байдлыг хангуулах ажил хийгдэж байна.
 
хэсэг Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумын хүрээнд  “Хотын ногоон хөгжил” сэдэвчилсэн хуралдааныг 2015 оны 09 дүгээр сарын 21, 22-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулах талаар хэвлэлийн бага хурал зохион байгуулж, сэтгүүлчдэд мэдээлэл хүргүүлэн ажиллаж байна.
  2015 оны 09 дүгээр сарын 21,22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. 90
 
 
 
ТАНИЛЦСАН:         
НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН
ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ДАРГА                                                                                 Г.БОЛОРМАА
 
ХЯНАСАН:
ЗАХИРГАА УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ДАРГА                                                   С.СОРОНЗОНБОЛД
 
НЭГТГЭСЭН:
ЗАХИРГАА УДИРДЛАГЫН ХЭЛСТИЙН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН                    Ш.ОДОНЧИМЭГ
 
 
 
 НИЙСЛЭЛИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ГАЗАР
 
2015 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 07-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ОРЛОГЧ Н.БАТААГИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ
 
2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр
 
Хэрэгжүүлэх байгууллага Өгсөн үүрэг даалгавар Биелэлт Хувь
2  НБОНХГ, холбогдох мэргэжлийн байгууллагууд
 
 Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум уулзалтын бэлтгэл ажлыг хангуулах. Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум уулзалтын  хүрээнд “Улаанбаатар – Сөүл хотын бодлогын түвшин дэх хамтын ажиллагааны зөвлөгөөн”-ийг тус газар хариуцан зохион байгуулж байна. Зөвлөгөөн 2015 оны 09 дугаар сарын 22 өдөр Блю Скай зочид буудал 3 давхар Даймонд танхим солонгос 50 монгол 100 зочин оролцохоор урилга, хөтөлбөрийг тарааж байна. 100%
    ДУНДАЖ ОНОО   100%
 
 
 
ТАНИЛЦСАН:
НИЙСЛЭЛИЙН ЭДИЙН ЗАСГИЙН
ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ДАРГА                                                         Э.ТЭМҮҮЛИН
 
 
БИЕЛЭЛТ ГАРГАСАН:
ЗАХИРГААНЫ ХЭЛТСИЙН ДАРГА                                                Б.ЦЭНД-АЮУШ
 
Маягт ШБ-01
 
НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2015 ОНЫ 07 ДУГААР САРЫН 06-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ
ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ОРЛОГЧ  
Н.БАТААГИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ 
Байгууллагын нэр: Улаанбаатар  хотын цагдаагийн газар
Огноо: 2015.09.16.
д/д Үүрэг даалгаврын дагуу хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа Хүрсэн бодит үр дүн /түүнийг нотлох нотолгоо/ Үүрэг даалгавар биелүүлээгүй бол хэрэгжээгүй шалтгаан Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ
0 1 2 3 4
1 Дөрөв. Улаанбаатар хотын замын болон ААНБ-ын  хяналтын камерын хэвийн үйл ажиллагааг шалгах ажлыг зохион байгуулах. Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаагийн өгсөн үүргийн дагуу 2015 оны 09-р сарын 09-нөөс 14-ний хооронд замын хөдөлгөөний нөхцөл байдлыг хянах хяналтын камерын ажиллагааны талаар үзлэг шалгалтыг хийлээ.
Улаанбаатар хотод замын хөдөлгөөний нөхцөл байдлыг хянах, замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийг бүртгэх зориулалт бүхий зорчих хэсгийн 1-р эгнээний 52, замын хөдөлгөөний нөхцөл байдлыг хянах 30, гэрлэн дохионы зөрчил бүртгэх 20, хурдны зөрчил бүртгэх 20 хяналтын камер ажиллахаас үзлэг шалгалтын хүрээнд 50 камер хэвийн ажиллаж байгаа бөгөөд 72 камер ямар нэгэн шалтгаанаар ажиллахгүй байна. Хяналтын камерын ажиллагааны талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвд 3 удаа, Сектек сервис ХХК-д 9 удаа мэдэгдэл шаардлага хүргүүлэн ажилласан боловч одоогийн байдлаар Сектек сервис ХХК-ний 22 камер бүрэн ажиллагаанд ороогүй, ЗХУТөвийн хөдөлгөөний эрчим мэдрэгч 50 ширхэг ажиллагаагүй, хурд хэмжигч болон гэрлэн дохио мэдрэгч 22 камер гэмтэлтэй байна. Хяналтын системийн 70 орчим хувь ажиллагаатай байгаа бөгөөд 30 орчим хувийг засварлах, бүрэн ажиллагаанд оруулах шаардлагатай байна.
Замын хөдөлгөөний хяналтын системүүдийн талаар:
 
Энхтайвны өргөн чөлөөнд /офицеруудын ордноос таван шар хүртэл/ замын хөдөлгөөн, хэв журмын нөхцөл байдлыг хянах камерын систем
 
Төсөвт өртөг:    1,496,807,400 төгрөг
 
2013 оны 3 дугаарын сарын 28-ний өдөр Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн засаг даргын тамгын газрын дарга, “Сектек сервис” ХХК-ний хооронд Энхтайвны өргөн чөлөөнд замын хөдөлгөөн болон хэв журмын нөхцөл байдлыг хянах телехяналтын камерын систем байгуулах гэрээ байгуулсан.
Гэрээнд 124 камер суурилуулахаар тусгасан.
Нэгдүгээр эгнээний хяналт                                26 цэгт 52 ширхэг камер
Зорчих хэсгийн бүх эгнээний дугаар таних       10 цэгт 10 ширхэг камер
Хэв журмын хяналтын чиглэлээр                     40 ширхэг камер
Товчооны хяналт                                              10 ширхэг камер
Автомашинд суурилуулсан дугаар таних         12 ширхэг камер
Нийт:   124 камер       
 
Гэрээний хүрээнд хийгдсэн ажлын гүйцэтгэлийг шалгуулахаар цагдаагийн байгууллагаас төрөл мэргэжлийн албадын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч техникийн гүйцэтгэл, суурилуулалтыг газар дээр нь шалгаж 88%-ийн гүйцэтгэлтэй байгаа талаар үндсэн захиалагч болох Нийслэлийн цагдаагийн газарт ажлын хэсгийн дүгнэлтийг хүргүүлсэн.
Ашиглалтын явцад  цахилгааны найдвартай эх үүсвэрт холбоогүйгээс цэгүүдийн цахилгаан тасарч камерууд унтрах, шилэн кабел гэмтэх, тасрах, программ хангамжийн хөгжүүлэлт, өөрчлөлт, төв серверийн өргөтгөл зэрэг шалтгаанаар удаа дараа системийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж үйл ажиллагаанд ашиглахад хүндрэлтэй байгаа бөгөөд системийн үйл ажиллагааг сайжруулах, тасалдалгүй найдвартай ажиллуулах талаар 14 удаа албан бичиг, хүсэлт хүргүүлсэн боловч одоо болтол системийн үйл ажиллагаа бүрэн жигдрээгүй байна.
Хөдөлгөөнт хяналтын байдлаар 6 автомашинд /Kia Karnival/ суурилуулсан автомашины дугаар таних систем өнөөдрийг хүртэл ажиллаагүй, ажиллагаанд оруулах талаар НЗЦГ-ын дарга, болон холбогдох албадаас гүйцэтгэгч компанид шаардлага хүргүүлсэн боловч хийгдэхгүй байна.
Одоогийн байдлаар 102 камер ажиллахаас 11 камер ажиллагаанд ороогүй байгаа бөгөөд камерыг ажиллагаанд оруулах талаар НЗЦГ, МШУТ-ийн Техник ашиглалтын хэлтсээс Сектек сервиз ХХК-нд хүсэлт хүргүүлдэг боловч эзэмшигч тодорхойгүй байгаа тул цаашид гарах гэмтэл, саалтыг хариуцахгүй гэсэн тайлбар ирүүлдэг болно.
 
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙН ХЯНАЛТЫН СИСТЕМ
 
Нийслэлийн Засаг даргын 2010.04.21-ний өдрийн №292 тоот тушаалаар Замын хөдөлгөөний удирдлагын төв байгуулагдсан. 2013 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн НИТХ-ын 80 дугаар тогтоолоор “Замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжөөр илэрсэн зөрчилд хариуцлага тооцох” журам батлагдсан. Энэхүү журмыг 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн.
  • Замын хөдөлгөөн зохицуулах, хянах техник хэрэгсэл:
  • Замын хөдөлгөөний ачаалал,  нөхцөл байдлыг хянах зориулалт бүхий камер-30
  • Хурд хэтрүүлэх, гэрэл дохио зөрчих зөрчлийг бүртгэх камер-40
Шалгалтаар нийт 40 зөрчил илрүүлэх төхөөрөмж ажиллаж байх ёстой боловч өнөөдрийн байдлаар 18 зөрчил илрүүлэх төхөөрөмж ажиллаж байна. Зөрчил илрүүлэлт 45 хувьтай байна.
 
Хурд хэмжигч мэдрэгч бүхий тусгай зориулултын хяналтын камерийн ажилагааны талаарх мэдээлэлийг байршилаар гаргаж үзэхэд:
  1. Драгон төвийн урд /баруунаас зүүн/: 4 ш лүүп мэдрэгч
Одоо байгаа: Зөрчлийг баримтжуулахгүй байгаа
  1. 32-ын тойргийн хойно: 4 ш лүүп мэдрэгч, 2 камер, 1 болон 2-р эгнээ
Одоо байгаа: Хэвийн ажиллаж байна.
  1. Дарь-Эхийн уулзварын хойно: 4 ш лүүп мэдрэгч, 2 камер, 1 болон 2-р эгнээ
  2. Доржийн гудамж /баруунаас зүүн/: 4 ш лүүп мэдрэгч, 2 камер, 1 болон 2-р эгнээ
Одоо байгаа: Хэвийн ажиллаж байна.
  1. 120 мянгат /урдаас хойш/: 4 ш лүүп мэдрэгч, 2 камер, 1 болон 2-р эгнээ
Одоо байгаа: Хэвийн ажиллаж байна.
 
  1. Модны 2: 4 ш лүүп мэдрэгч, 2 камер, 2 болон 3-р эгнээ
Одоо байгаа:Зөрчил баримтжуулахгүй байгаа /очлуур ажиллахгүй байгаа/
 
  1. Нарантуул: 4 ш лүүп мэдрэгч, 2 камер, 1 болон 2-р эгнээ
Одоо ажиллаж байгаа: Бүрэн ажиллаж байгаа /очлуур хаяа ажиллахгүй байгаа/
  1. Доржийн гудамж  /зүүнээс баруун /: 4 ш лүүп мэдрэгч, 2 камер, 1 болон 2-р эгнээ
Одоо байгаа: Хэвийн ажиллаж байна.
  1. 120 мянгат / хойноос урагш/: 4 ш лүүп мэдрэгч, 2 камер, 1 болон 2-р эгнээ
Одоо байгаа: Хэвийн ажиллаж байна.
  1. Драгон төвийн урд: 4 ш лүүп мэдрэгч, 2 камер, 2 болон 3-р эгнээ
Одоо байгаа:Зөрчил баримтжуулахгүй, зориулалтаар ашиглагдахгүй байна.
Нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний хууль тогтоомж зөрчсөн зөрчлийг илрүүлэх нийт 20 зөрчил илрүүлэгч төхөөрөмж ажиллаж байх ёстой. Гэвч өнөөдрийн байдлаар 14 зөрчил илрүүлэх төхөөрөмж ажиллаж байна. Зөрчил илрүүлэлт 70 хувьтай байна.
 
Гэрэл дохио мэдрэгч бүхий тусгай зориулалтын хяналтын камерийн ажилагааны талаарх мэдээллийг байршилаар гаргаж үзэхэд:
1.Зүүн 4 зам /зүүнээс баруун/: 6 ш лүүп мэдрэгч, 3 камер, 1-р, 2-р болон 3-р эгнээнд
Одоо ажиллаж байгаа: Зөрчлийг баримтжуулахгүй байгаа. /Камерийн байрлал буруу байрласан/
2. Зүүн 1 зам /баруунаас зүүн/: 6 ш лүүп мэдрэгч, 3 камер. 1-р, 2-р болон 3-р эгнээнд
Одоо ажиллаж байгаа: Зөвхөн 3-р эгнээ ажиллаж байна.
3. Баруун 4 зам /баруунаас зүүн/: 6 ш лүүп мэдрэгч, 3 камер, 5 эгнээнд
Одоо ажиллаж байгаа: Зөвхөн 4, 5-р эгнээ ажиллаж байна. /1-р эгнээний камерийн байрлал буруу байрласан учир зөрчлийг бүртгэхгүй байгаа/
4. Баруун 4 зам /зүүнээс баруун/: 6 ш лүүп мэдрэгч,3 камер. 5 эгнээнд
Одоо ажиллаж байгаа: Зөвхөн 2-р эгнээ ажиллаж байна. /1-р эгнээний камерийн байрлал буруу байрласан учир зөрчлийг бүртгэхгүй байгаа/
5. Өлзий төв: /хойноос урагш/: 4 ш лүүп мэдрэгч, 2 камер. 1-р болон 2-р эгнээнд
Одоо байгаа: Ажиллахгүй байгаа.
6. Өлзий төв: /урдаас хойш/: 4 ш лүүп мэдрэгч, 2 камер. 1-р болон 2-р эгнээнд
Одоо байгаа: Ажиллахгүй байгаа.
7. 10-р хороолол: /Урдаас хойшоо/  4 ш лүүп мэдрэгч, 2 камер. 1-р болон 2-р эгнээнд
Одоо байгаа: огт ажиллахгүй байгаа
8. 10-р хороолол: /хойноос урагшаа /  4 ш лүүп мэдрэгч, 2 камер. 1-р болон 2-р эгнээнд
Одоо байгаа: хэвийн ажиллаж байгаа.
 
Нийт 20 зөрчил илрүүлэх төхөөрөмж ажиллаж байх ёстой боловч өнөөдрийн байдлаар 4 зөрчил илрүүлэх төхөөрөмж ажиллаж байна. Зөрчил илрүүлэлт 20 хувьтай байна.
2015 онд Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 15 гэрлэн дохио,хяналтын камер 4, зөрчил илрүүлэгч камер 3 байршилд хийгдэхээр тусгасан боловч одоог хүртэл уг ажил хийгдээгүй байна.
 
Улаанбаатар хотод замын хөдөлгөөний нөхцөл байдлыг хянах,
хяналтын камерийн үзлэг шалгалтын хүрээнд дараах саналыг
дэвшүүлж байна
 
Энхтайвны өргөн чөлөөний хяналтын системийн хувьд:
- Эзэмшигч хариуцагч байгууллагыг Нийслэлийн цагдаагийн газар эсвэл Улаанбаатар хотын Шуурхай удирдлагын төв хоёрын аль нэгийг сонгож тогтоох, системийн бүрэн ажиллагаатай байх шаардлагыг гэрээний хугацаанд бүрэн хамруулах.
- Эрэн сурвалжлах программ бүхий 6 автомашинд суурилуулсан дугаар илрүүлэх камерын системийг бүрэн ажиллагаанд оруулан ашиглалтыг нэмэгдүүлэх. Гарах урсгал зардлын төсөвт тусгаж өгөх.
- Системийн хэвийн ажиллагааг хангахын тулд өргөтгөл, шинэчлэлт хийх.Цаашид ажиллах ажиллагаатай холбоотой урсгал зардал, цахилгааны төлбөр, сүлжээний төлбөрийн асуудлыг шийдвэрлүүлэх, системийг өргөтгөх, нэмэлт хяналтын камер байрлуулах талаар мэргэжлийн хүнээр судалгааг хийлгэж шийдвэрлэх.
 
Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хяналтын системийн хувьд :
-Эвдэрсэн, бүрэн ажиллагаанд ороогүй байгаа техник хэрэгслийн яаралтай засварлуулах.
-2015 хийгдэх өргөтгөлийн ажлууд техник хэрэгслийн яаралтай хийлгэх.
-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хуультай уялдуулан үйл ажиллагааг сайжруулах төсөв хөрөнгийнг асуудлыг шийдвэрлэх зэрэг саналтай байна.
 
 
   
 
 
 
 
БИЕЛЭЛТ ГАРГАСАН:
АХЛАХ БАЙЦААГЧ, ЦАГДААГИЙН ХОШУУЧ                           Ц.ЖАРГАЛМАА
 
 
ХЯНАСАН:  
УЛААНБААТАР ХОТЫН ЦАГДААГИЙН
ГАЗРЫН ДАРГА, ТУСЛАХ КОМИССАР                                     Ч:.БОЛДБААТАР2015 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 07-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН
                    УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН
                   ЗАСАГ ДАРГЫН САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ОРЛОГЧ  
                                Н.БАТААГИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ
 
  Улаанбаатар хот                                                                                   Огноо: 2015.09.15
Д/д Үүрэг даалгаврын үндсэн чиглэл Хийсэн ажлууд, хүрсэн бодит үр дүн Үүрэг даалгавар, биелүүлээгүй бол хэрэгжээгүй шалтгаан Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ
1 Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хүрээнд 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс айл өрхүүдийн, 10 дугаар сарын 01-ний өдрөөс ААНБ-ын халаалтыг хугацаанд нь өгөхөд мэрэгжлийн байгууллагууд холбогдох арга хэмжээг авч ажиллах. /ААНБ болон айл өрхүүд өөрсдийн өвөлжилтийн бэлтгэлийг хангах/ Системийн хэмжээнд 1492 байрны 2110 узель дүүргэлт хийхээс  1416 байрны 1923 узельд дүүргэлт хийгдэж халаалт залгагдаж  95%-тай байна.   47 сургууль 76 цэцэрлэгийн дүүргэлт хийгдэж халаалтаа 100% авсан. 134 УДДТ-үүдээс  131 УДДТ-үүдэд нь дүүргэлт хийгдсэн. УДД- 5, 22, 83 дугаар төвүүдэд нь дүүргэлт хийгдээгүй.Үүнд
УДД-5 дугаар төвд Амгалан станцтай холбох схемийн өөрчлөлт хийж байгаа
УДД-22 дугаар төв нь Нийслэлийн хөрөнгө оруулалтаар шинэ баригдах УДДТ-ийн барилга зөөгдөж байгааа
УДД-83 дугаар төвийн гадна магистраль шугам хагарсан засвар хийгдэж байгаа бөгөөд орон сууцны байр байхгүй учраас 2015. 10.01-ээс залгагдана.
2015. 09. 15-ны өдөр Зүүн түгээх төвийн харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төв-5, Төвийн түгээх төвийн харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төв-6, 7, 8, 9, Баруун түгээх төвийн харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төв-14, 15-н харьяа ААН, айл өрхийн шугам сүлжээний насос түлхэлт хийж орон сууцны байр, цэцэрлэг сургуулийн  халаалт хуваарийнн дагуу залгагдана.
   
2 Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум уулзалтын бэлтгэл ажлыг хангуулах.

 
Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум болохтой холбогдуулан Улаанбаатар хотын хэмжээнд тэр дундаа Энхтайваны өргөн чөлөө, Олимпийн гудамж, Төрийн ордон орчим, Цонжин болдог хүртэлх зам дагуух нийт 193 ширхэг худгийн тагийг шинээр нөхөн тавьж, мөн өөрсдийн боломжинд тулгуурлан хулгайн аюулаас сэргийлэх зорилгоор 22 ширхэг худгийн тагийг өөрийн байгууллагын тэмдэгээр тэмдэглэн  шинээр тавьсан.    
 
НИЙСЛЭЛИЙН НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
 
НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ 2015 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 07-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ
ЗӨВЛӨЛГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ
Э.БАТ-ҮҮЛИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ
 
2015 оны 09 дүгээр сарын 16                                                                                                                                                                                                                                               Налайх дүүрэг
 
Үүрэг даалгаварын дагуу хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа Хүрсэн бодит үр дүн
/түүнийг нотлох нотолгоо/
Үүрэг даалгавар биелээгүй бол хэрэгжээгүй шалтгаан Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ Үнэлгээ
0-100
1 2 3 4 5 6
1 Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хүрээнд 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс айл өрхүүдийн, 10 дугаар сарын 01-ний өдрөөс ААНБ-ын халаалтыг хугацаанд нь өгөхөд мэрэгжлийн байгууллагууд холбогдох арга хэмжээг авч ажиллах. /ААНБ болон айл өрхүүд өөрсдийн өвөлжилтийн бэлтгэлийг хангах/ Налайхын Дулааны станц ТӨХК-аас 2015-2016 оны  өвөлжилтийн бэлтгэл ажлыг ханган ажиллаж, 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн орон сууцны айл өрх, сургууль, цэцэрлэг, төсөвт байгууллагуудыг халаалт, дулаанаар хангаж эхэлсэн ба аж ахуйн нэгж, байгууллагуудыг  2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн халаалт дулаанаар хангахаар ажиллаж байна.  Дүүргийн удирдах ажилтны 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн шуурхай зөвлөлгөөнөөр “Халаалтын улирал эхэлж байгаатай холбогдуулан байгууллага, аж ахуйн нэгжүүд халаалт дулаан авах бэлтгэл ажлыг хангаж, энэ чиглэлээр мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах” тухай үүрэг чиглэлийг өгч хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна. - - 100%
2 Нийслэлийн 376 жилийн ой угтсан ажлын хүрээнд  зохион байгуулагдаж байгаа болзолт уралдаануудыг дүгнэх бэлтгэл ажлуудыг зохион байгуулах. Нийслэлийн хороодын Засаг дарга нарын үйл ажиллагааг идэвхижүүлэх, хороодын засаглалын чадавхийг сайжруулах, ажлын шинэ санаачилгыг дэмжих, төрийн үйлчилгээг үр дүнтэй, бүтээлч, шинэлэг байдлаар зохион байгуулахад үндсэн үйл ажиллагааг чиглүүлэх, бодит үр дүнг дээшлүүлэх зорилгоор нийслэлийн 376 жилийн ойг угтан зохион байгуулж буй нийслэлийн 2015 оны “Шилдэг хороо” шаларуулах болзолт уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалт явагдаж, дүүргийн 7 хорооноос болзолт уралдааныг дүгнэх шалгуур үзүүлэлт, удирдамжийн дагуу хийсэн ажлаа тайлагнасан. Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албанаас зохион байгуулж буй “Нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага, аж ахуйн нэгж”  шалгаруулах болзолт уралдаанд дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй 500 гаруй аж ахуйн нэгж байгууллага хамрагдаж, 2 дугаар шатны шалгаруулалтад дүүргийн тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажилд үнэтэй хувь нэмэр оруулсан 24 байгууллага, аж ахуйн нэгж шалгаран 3 дугаар шатны шалгаруулалтад оролцож байна.   - - 100%
3 Улаанбаатар хотын замын болон ААНБ-ын  хяналтын камерын хэвийн үйл ажиллагааг шалгах ажлыг зохион байгуулах. Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Хэв журам хамгаалах тасгаас 10 офицер, 12 цагдаа нийт 22 алба хаагч, Олон нийтийн цагдаагийн 10 ажилтан нарын бүрэлдэхүүнтэйгээр “Эргүүл-Хяналт-Шалгалт” нэгдсэн арга хэмжээг 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 19.00-02.00 цагт зохион байгууллаа. Хяналт шалгалтад дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг  91 аж ахуйн нэгж,  байгууллагыг хамруулж, харуул хамгаалалт, телекамерын үйл ажиллагаа болон архи согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн баар цэнгээний газруудын үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж 23 зөрчил дутагдал илрүүлэн, орчны хяналтын камергүй 13 байгууллага, аж ахуйн нэгжид аюулгүй ажиллагааг хангах үүрэг чиглэл өгч ажиллалаа. - - 100%
4 Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлаар хийгдэж байгаа нийслэлийн зам засварын ажлыг төлөвлөгөөт хугацаанд нь чанартай дуусгахад анхаарч хяналт тавьж ажиллах. Нийслэлийн төсвийн 200.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2 дугаар хорооны 40-41, 42-47 дугаар байрны кварталын автозамыг шинэчлэн засварлах, 167.6 сая төгрөгийн хөрөнгөөр дүүргийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн автозамд хэсэгчилсэн нөхөөс хийх, замын хөвөө засварлах ажлыг хийж гүйцэтгэсэн.   - - 100%
5 Гэр хороолол дундах гудамж, талбайн гэрэлтүүлгийн асалтад ажлын хэсэг байгуулж хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах.
2015 онд дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн  719.9 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 1,3,4 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн нийтийн эзэмшлийн гудамж, талбайд 515 ш шон бүхий гэрэлтүүлгийн ажлыг шинээр хийсэн бөгөөд үүнээс 1 дүгээр хороонд Төгс гэрэлтүүлэг ХХК 186.9 сая төгрөгийн хөрөнгөөр 133 ш, 3 дугаар хороонд Гэгээн цайдам ХХК 267.7 сая төгрөгийн хөрөнгөөр 191 ш, 4 дүгээр хороонд Баян дөрвөлж ХХК 265.3 сая төгрөгийн хөрөнгөөр 191 ш гэрэлтүүлэг тус тус шинээр хийлээ.
Дүүргийн Гэрэлтүүлэг чимэглэлийн албанаас нийтийн эзэмшлийн гудамж талбай дахь  гэрэлтүүлгийн нэгдсэн тооллогыг зохион байгуулсан ба дүүрэгт 48 байршилд 2055 ш гэрэлтүүлэг тоологдсоноос асалт 2015 оны 09 дүгээр сарын байдлаар  88.6%-тай байна.
- - 100%
 
 
 
 
НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН
ЗАХИРГАА, ХУУЛИЙН ХЭЛТЭС 
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
 
2015 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 07-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ОРЛОГЧ 
Н.БАТААГИЙН ӨГСӨН ҮҮРЭГ, ДААЛГАВРЫН ХЭРЭГЖИЛТ
2015-09-16
Д\Д Үүрэг, даалгаврын дагуу хийж, хэрэгжүүлсэн
үйл ажиллагаа
Хүрсэн бодит үр дүн Үүрэг, даалгавар биелүүлээгүй шалтгаан Цаашид авч хэрэгжүүлэх арга зам Үнэлгээ
Үүрэг, даалгавар-НЭГ. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хүрээнд 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс айл өрхүүдийн, 10 дугаар сарын 01-ний өдрөөс ААНБ-ын халаалтыг хугацаанд нь өгөхөд мэргэжлийн байгууллагууд холбогдох арга хэмжээг авч ажиллах. /ААНБ болон айл өрхүүд өөрсдийн өвөлжилтийн бэлтгэлийг хангах/
  1.  
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх 6, 7 дугаар төвүүдээс дүүргийн төвийн 6 хорооны орон сууцны айл, өрхүүдэд  2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс халаалт, дулааныг  өгч эхлээд байна. Байгууллага, аж ахуйн нэгжийн дулааныг 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өгөхөөр бэлтгэлийг ханган ажиллаж байна.  
 
=
 
 
=
Айл, өрх, байгууллага, аж ахуйн нэгжийн халаалтыг хугацаанд нь өгөх.  
Үүрэг, даалгавар-ХОЁР. Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум уулзалтын бэлтгэл ажлыг хангуулах.
2.
Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд өгөгдсөн үүрэг, чиглэлийн дагуу Чингисийн талбай, Энхтайваны өргөн чөлөө зэрэг томоохон гудамж, талбайн авто замын гэрэлтүүлэг, эвдрэл гэмтлийн байдал болон нутаг дэвсгэр дэх цэвэрлэгээ, үйлчилгээний байдалд дүүргийн Засаг даргын Тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтсээс үзлэг, шалгалт хийн хяналт тавин ажиллаж холбогдох газруудад хугацаатай үүрэг даалгаврыг өгч ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд “Авто замын эвдрэл, гэмтлийн талаарх” судалгааг гарган Нийслэлийн Авто замын газарт хүргүүлсэн. Дүүргийн 3 дугаар хорооны нутаг дахь Бөмбөгөр худалдааны төвийн урд талын эвдрэлтэй траншейг засуулаад байна.         
=
 
 
 
 
=
 
 
 
 
Үүрэг, даалгавар-ГУРАВ. Нийслэлийн 376 жилийн ой угтсан ажлын хүрээнд  зохион байгуулагдаж байгаа болзолт уралдаануудыг дүгнэх бэлтгэл ажлуудыг зохион байгуулах.
3.
Нийслэлийн ИТХ-ын 2015 оны 24/04 тоот тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/314 тоот захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хүүхдийн урлан бүтээх төвд 2015 оны   05 дугаар сарын 20-ний өдөр уулзалт, ярилцлагыг зохион байгуулан 580 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллийг оролцуулсан. Уулзалтаар “2015 оны шилдэг тохижилттой, ногоон байгууламжтай, цэмцгэр аж ахуйн нэгж, байгууллага шалгаруулах” болзолт уралдааны удирдамжийг байгууллагуудад хүргүүлэн чиглэл өгсөн.
Нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж буй байгууллага, аж ахуйн нэгжид нийт 12 удаагийн сургалтыг зохион байгуулан 1306  ААНБ, 3000 гаруй иргэдийг хамруулж холбогдох хууль, тогтоомжийг сурталчлан мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажилласаны гадна 90 гаруй аж ахуйн нэгж, байгууллагад хяналт, шалгалтыг зохион байгуулан орчны тохижилт, хаягжилт болон зам талбайн шинэчлэлт, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлттэй танилцан холбогдох ажилтнуудад үүрэг, даалгаврыг өгч ажиллалаа.
Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/431 тоот захирамжийн хүрээнд хороодын засаглалын чадавхийг сайжруулах, ажлын шинэ санал санаачилгыг дэмжих, төрийн үйлчилгээг үр дүнтэй, шинэлэг байдлаар зохион байгуулах зорилгоор зарласан “Шилдэг хороо” шалгаруулах болзолт уралдааны хүрээнд нийслэлийн төвийн 6, захын 2 дүүргийн нийт 25 хорооны үйл ажиллагаатай Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас томилогдсон ажлын хэсгээс танилцан үнэлэлт, дүгнэлт өгч ажилласан.    
 
 
 
 
 
=
 
 
 
 
 
=
 
 
 
 
 
 
Үүрэг, даалгавар-ДӨРӨВ. Улаанбаатар хотын замын болон ААНБ-ын  хяналтын камерын хэвийн үйл ажиллагааг шалгах ажлыг зохион байгуулах.
4. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийг татан оролцуулах, идэвх санаачлагыг нь дэмжих, хамтран ажиллах, гарч буй хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцлийг тогтоох зорилгоор дүүргийн Засаг даргын 2015 оны А/143 тоот захирамж, Тамгын газрын А/227 тоот тогтоолын дагуу “Нэг хороо-нэг сар” сэдэвт аяныг 2015 оны 4 дүгээр сараас хороо тус бүрт зохион байгуулан ажилласнаар Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчдаас 6-9 дүгээр хороодын нутаг дэвсгэрийн  нийт 102 аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулан хяналт, шалгалтыг явуулж тухайн байгууллагын орчны гэрэлтүүлэг болон хяналтын камерийн хэвийн үйл ажиллагаанд үзлэг хийн холбогдох үүрэг, даалгаврыг өгч ажилласан.         
=
 
=
 
   
Үүрэг, даалгавар-ЗУРГАА. Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлаар хийгдэж байгаа нийслэлийн зам засварын ажлыг төлөвлөгөөт хугацаанд нь чанартай дуусгахад анхаарч хяналт тавьж ажиллах.
6. Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/22 тоот захирамжаар дүүргийн Засаг даргад эрх шилжүүлсэн 1,500,0 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий хорооллуудын дундах зам засвар, шинэчлэлийн ажлын хүрээнд:
  1. Дүүргийн Засаг даргын 2015 оны А/222 тоот захирамжаар үнэлгээний хороог байгуулсан.
  2. Тендерийг дүүргийн Засаг даргын 2015 оны А/326 тоот захирамжаар 4 багц болгон зарласан. Үүнд:
  • 3, 5 дугаар хороодын хорооллууд доторхи зам засварын ажлын хүрээнд үнэлгээний хороо хуралдан  “Мадимос групп” ХХК-тай 2015.09.02-ны өдөр гэрээ байгуулсан.Хөрөнгө оруулалтын ажил эхэлсэн.
  •  4, 6 дугаар хороодын хорооллууд доторхи зам засварын ажлын хүрээнд үнэлгээний хороо хянан үзэж гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гарган  Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын газарт зөвлөмж хүргүүлсэн. Гэрээ байгуулагдах шатандаа явж байна.
  • 3, 4, 5 дугаар хороодын орон сууцны байрны дундах авто зам засварын ажлын хүрээнд үнэлгээний хороо хуралдан “Ринг роүд” ХХК-тай 2015.08.24-ний өдөр гэрээ байгуулсан. Хөрөнгө оруулалтын ажил эхэлсэн.
  1. 12, 16 дугаар хорооны гахайн байрнаас хойших 1,4 км авто замын эхний үе шатны ажил болох 0,5 км авто замын ажлын тендерийн нээлт 2015.09.04-ны өдөр болсон. Тендерийг үнэлгээний хороо хянан үзэж байна.
= =   100
Үүрэг, даалгавар-ДОЛОО. Гэр хороолол дундах гудамж, талбайн гэрэлтүүлгийн асалтад ажлын хэсэг байгуулж хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах.
7. Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтсээс “Соён дрийм” ХХК-тай хамтран 2015 оны 09 сарын 09-ны өдөр нутаг дэвсгэрийн гэрэлтүүлгийн байдалд үзлэг, шалгалтыг зохион байгуулсанаар шалгалтын явцад 98 гэрэл асахгүй байсныг илрүүлэн холбогдох арга хэмжээг авлаа. Гэрэлтүүлгийн асалт 96,3 хувь.
Энхтайваны өргөн чөлөө, Баруун сэлбийн гудамжны гэрлүүд цагийн зөрүүтэй асч байсныг илрүүлэн   зөрчил дутагдлыг арилгуулсан.
= =    
                         
 
 
 
ТАНИЛЦСАН: НИЙСЛЭЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ
ДАРГА                                                                            Д.ГАНБОЛД
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН
ДАРГА                                                                                Ж.ЭРДЭНЭБАТ
ХЯНАСАН: ЗАХИРГАА, ХУУЛИЙН ХЭЛТСИЙН
ДАРГА                                                                        А.ДАМЦАГДОРЖ


ХЭРЭГЖИЛТ ГАРГАСАН: ЗАХИРГАА, ХУУЛИЙН ХЭЛТСИЙН
МЭРГЭЖИЛТЭН                                                         З.НАРАНТУЯА2015 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 07-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН
УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН
ЗАСАГ ДАРГЫН САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ОРЛОГЧ
Н.БАТААГИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ
 
 2015.09.16                                                                                                                                                            СҮХБААТАР ДҮҮРЭГ
Үүрэг даалгаврын дагуу хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа Хүрсэн бодит үр дүн /нотолгоо/ Үүрэг даалгавар биелээгүй бол хэрэгжээгүй шалтгаан Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ Үнэлгээ
/0-100/
1. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хүрээнд 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс  айл өрхүүдийн, 10 дугаар сарын 01-ний өдрөөс ААНБ-ын халаалтыг хугацаанд нь өгөхөд мэргэжлийн байгууллагууд холбогдох арга хэмжээг авч ажиллах. /ААНБ болон айл өрхүүд өөрсдийн өвөлжилтийн бэлтгэлийг хангах/ Дүүргийн 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлын комисс байгуулагдан төрийн болон төрийн бус өмчит байгууллага аж ахуй нэгжүүд, ОСНААУГазрын харьяа ХҮТ-5, ХҮТ-8 СӨХ, ЗДТГазар болон дэргэдэх хэлтэс албад, сургууль цэцэрлэгийн өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцаж, бэлтгэл ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө. Дүүргийн өвөлжилтийн бэлтгэл ажлын явц 80 хувьтай байна. Мөн ОСНААУГазрын харьяа ХҮТ-5, ХҮТ-8, хариуцсан орон сууц, ААНБ-ын халаалтыг цаг хугацаанд өгөхөд бэлэн болоод байна.     80
2. Гэр хороолол дундах гудамж, талбайн гэрэлтүүлгийн асалтад ажлын хэсэг байгуулж хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах. Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/97 тоот тушаалаар батлагдсан хотын гэрэлтүүлгийн " Тулга " системийн "УБ лайт" програмыг ашиглах болсонтой холбоотойгоор ажлын хэсэг байгуулагдан ажиллаж НЗАА-наас өгсөн үүрэг даалгаврын дагуу тус дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж талбайн гэрэлтүүлэг,  1-20 дугаар хорооны гэрэлтүүлгийн  мэдээлэл 1-14 дүгээр хороо "Гэрэлтүүлэг чимэглэл " ХХК, 15-20 дугаар хороо "Эволва" ХХК-уудын хариуцсан хороодын гэрэлтүүлгийн тоо ширхэг, гэрэлтүүлгийн шитны мэдээлэл,  хороо, байршил зургийг НЗАА-ний ИБХ-д, Шуурхай Удирдлагын төвүүдэд цаг хугацаанд нь гаргаж өгч 7 хоног тутам 1 дүгээр бүс 1-14, 2 дугаар бүс 15-20 дугаар хороодын ашиглагч  нар гэрэлтүүлгийн асалтын мэдээг гарган өгч ажиллаж байна.     97.6
                                               
 
 
 
ТАНИЛЦСАН: ЗАСАГ ДАРГА                                               Д.БАДАРСАН
 
НЭГТГЭСЭН:
ХШҮ-НИЙ АСУУДАЛ ХАРИУЦСАН
МЭРГЭЖИЛТЭН                                                                   М.ЭРДЭНЭБААТАР
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
 
 
2015 ОНЫ 09 ДУГААР САРЫН 07-НИЙ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН
УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН
ЗАСАГ ДАРГЫН САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ОРЛОГЧ 
Н.БАТААГИЙН ӨГСӨН ҮҮРЭГ  ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ
 
  
      2015 оны 09 дугаар сарын 16.                                                                                                                        Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
д/д Үүрэг даалгаврын дагуу хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа Хүрсэн бодит үр дүн
/түүнийг нотлох нотолгоо/
Үүрэг, даалгавар биелээгүй бол хэрэгжээгүй шалтгаан Цаашид авч  хэрэгжүүлэх Арга хэмжээ
0 1 2 3 4
Үүрэг даалгавар 1: Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хүрээнд 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс айл өрхүүдийн, 10 дугаар сарын 01-ний өдрөөс ААНБ-ын халаалтыг хугацаанд нь өгөхөд мэргэжлийн байгууллагууд холбогдох арга хэмжээг авч ажиллах. /ААНБ болон айл өрхүүд өөрсдийн өвөлжилтийн бэлтгэлийг хангах/
1 1. 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 02-01/681 дугаартай “Цахилгаан эрчим хүч түгээх, хангах байгууллагуудад хяналт шалгалт хийх” удирдамжийн дагуу гүйцэтгэлийн шалгалт хийж байна.
2. 2015 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГазар Нийслэл хотын хэмжээнд авто зам, замын байгууламжид хэрэглэгдэх тусгай бодис, давсыг захиалах шатандаа явж байна.
  .  
Үүрэг даалгавар 2: Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум уулзалтын бэлтгэл ажлыг хангуулах.
 
2 Тус үүрэг нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хамааралгүй үүрэг болно.      
Үүрэг даалгавар 3: Нийслэлийн 376 жилийн ой угтсан ажлын хүрээнд  зохион байгуулагдаж байгаа болзолт уралдаануудыг дүгнэх бэлтгэл ажлуудыг зохион байгуулах.
 
  “Цэмцгэр Улаанбаатар”  болзолт  уралдааныг  9 дүүрэгт  хийгдсэн  хамтарсан шалгалтын дүн, эцсийн  тоо  мэдээг нэгтгэн  Нийслэлийн  Захирагчийн  ажлын  албаны  худалдаа, үйлдвэр, үйлчилгээний  хэлтэст  2015  оны  09  дүгээр сарын  05-нд  / цахимаар  / хүргүүлсэн.       
Үүрэг даалгавар 4: Улаанбаатар хотын замын болон ААНБ-ын  хяналтын камерын хэвийн үйл ажиллагааг шалгах ажлыг зохион байгуулах.
  Нийслэлийн авто замын газраас замын камерын судалгааг авч, төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх удирдамж батлуулж ажиллаж байна.      
Үүрэг даалгавар 5: Нийтийн тээврийн үйлчилгээнд ухаалаг карт нэвтэрсэнтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээнд дагаж мөрдөх журмыг боловсруулж 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд нийслэлийн Тээврийн газрын дарга Ч.Энхбат танилцуулах.
  Нийтийн тээврийн үйлчилгээнд ухаалаг карт нэвтэрсэнтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээнд дагаж мөрдөх эрх зүйн акт шинээр гарсан эсэх талаар НТГ-ын холбогдох ажилтнуудаас тодруулахад НЗДТГ-ын хуулийн хэлтсээс оюутан, сурагчдыг хэрхэн тээвэрлэх талаар журам, НТГ-тай хамтран ажиллах гурван талт гэрээний төслийг тут тус боловсруулагдаж байгаа гэсэн тайлбарыг өгөв. Дээрхи төслүүдийг боловсруулсаны дараа танилцаж, саналаа өгөх талаар мэдэгдлээ.      
Үүрэг даалгавар 6: Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлаар хийгдэж байгаа нийслэлийн зам засварын ажлыг төлөвлөгөөт хугацаанд нь чанартай дуусгахад анхаарч хяналт тавьж ажиллах.
  Дэд даргын баталсан 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 02-02/408 дугаартай удирдамжаар нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй Нарны замыг 19 дүгээр хорооллын арын замтай холбох 1.5км авто зам, 58 у/м гүүр, төмөр зам догуурх нарны замтай холбогдсон 22 м туннелийн хамт, Дамбадаржаагийн уулзвар-Шарга морьтын төмөрбетон гүүр-Хандгайт чиглэлийн 16.35 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажил, Улиастай-Гачуурт чиглэлийн 11.4 км авто замын засвар шинэчлэлийн ажил, Нарын замаас Саруул хотхоны авто зам хүртэлх 0,24 км авто зам, 55 у/м гүүр, 22-ын хуучин уулзвараас Мал бордох хүртэлх 1.7 км авто замуудад гүйцэтгэлийн хяналт шалгалт хийж байна.      
Үүрэг даалгавар 7: Гэр хороолол дундах гудамж, талбайн гэрэлтүүлгийн асалтад ажлын хэсэг байгуулж хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах.
  НЗДТГ-ын холбогдох мэргэжилтэнгүүдтэй улсын ахлах байцаагч Н.Насанжаргал 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 21 цагаас биечлэн шалгалт хийхээр болсон.      
Үүрэг даалгавар 8: Нийслэлийн Багахангай дүүрэгт байршилтай “Алтан Оршихуй групп” ХХК-ийн “Ахуйн мандал” дахиварын үйлдвэрт удаа дараа үйлдвэрлэлийн осол гарсан талаар Мэргэжлийн хяналтын байгууллагад иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу тус үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх.
 
  Нийслэлийн Багахангай дүүрэгт байршилтай “Алтан Оршихуй групп” ХХК-ийн “Ахуйн мандал” дахиварын үйлдвэрт удаа дараа үйлдвэрлэлийн осол гарсан талаар Мэргэжлийн хяналтын байгууллагад иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу тус үйлдвэрийн үйл ажиллагаанд Монгол Улсын “Төрийн хяналт шалгалтын тухай”, "Хөдөлмөрийн тухай", Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай”, “Газрын тосны бүтээгдэхүүний тухай” хуулиудын холбогдох заалтууд, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн хэрэгжилтийг шалгаж, илэрсэн зөрчил дутагдпыг арилгуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхэд чиглэгдлээ Шалгалтын явцад хийгдсэн ажил, шийдвэрлэсэн асуудал:
 
4.1.2 кодтой “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг шалгах хяналтын хуудас”-ын асуумжийн хүрээнд дүгнэхэд 23,0% буюу “Бага” эрсдэлтэй, 4.6 кодтой “Хөдөлмөрийн харилцааг шалгах хяналтын хуудас”-аар дүгнэхэд 16% буюу “Бага” эрсдэлтэй дүгнэгдлээ.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-ийн холбогдох заалтуудыг шалгахад тус “Үйлдвэрлэлийн осол судлан бүртгэх орон тооны бус комисс” байгуулсан байна.
Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гараагүй байна.
Харин үйлдвэрлэлийн үйл ажиллагааг түр зогсоож, бүх ажилтан албан хаагчдыг амраасан өдөр буюу 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 12 цагийн орчимд барилгын өргөтгөлийн хэсэгт байрлах ажилчдын цайны газрын гал тогооны хэсэгт хөргөгчийн ард гал гарах үед камержуулсан хяналтын систем, утаа мэдрэх автомат төхөөрөмжийн мэдээллийн дагуу Дүүргийн онцгой байдлын албанаас шуурхай унтраасан, эд хөрөнгийн болон хүний эрүүл мэндэд эрсдэл үүсээгүй байна. Гал гарсан шалтгааныг тогтоох дүгнэлт одоогоор гараагүй байна.
Тус үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа газрын тосны бүтээгдэхүүн хадгалах савнууд нь улсын бүртгэлд бүртгэгдсэн, тоног төхөөрөмжийн ашиглалтын байдал шаардлагын дагуу байна.
Үйлдвэрлэлийн технологи ажиллагаанд мэргэжлийн инженер, мэргэжилтэй ажилтнуудыг ажиллуулж байна.
“Мэргэжлийн хяналтын байгууллагын зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх заавар"-ын дагуу мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.         
 
Шалгалтын явцад илрүүлсэн зөрчил, дутагдал:
 
1.             Шалгалтаар   4.1.2 кодтой “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг шалгах хяналтын хуудас”- ын асуумжийн хүрээнд эрсдэлийг үнэлэхэд даралтат савыг улсын бүртгэлд хамруулж, ашиглах зөвшөөрөл аваагүй, мэргэжлийн байгууллагаар баталгаажуулаагүй зөрчил илэрсэн нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалтыг зөрчсөн,
2.             Байгууллага дээр дотоодын хяналтыг зохион байгуулах нэгж, ажилтан томилоогүй, дотоод хяналт тавих журам боловсруулж батлуулаагүй байгаа нь Монгол Улсын Засгийн Газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ыг хэрэгжүүлээгүй байна.
 
 
  1. Удирдамжийн            хүрээнд хийсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын /ахлах/ байцаагчдын хамтарсан 02-06-498/956 тоот албан шаардлага хүргүүллээ.
2. 4.1.2 кодтой “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг шалгах хяналтын хуудас”, 4.6 кодтой "Хөдөлмөрийн харилцааг шалгах хяналтын хуудас”-аар эрсдэлийг үнэлэхэд тодорхой асуудлуудаар оноо тавигдсан асуумжуудын хүрээнд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэргэжлийн зөвлөгөө өгч ажиллалаа.
 

2015.09.07-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ  АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ
ЗӨВЛӨГӨӨНӨӨС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ
 
                Багануур дүүрэг                                                                                                                         2015.09.17
 
 
 
 
 
Үүрэг даалгавар хийж хэрэгжүүлсэн ажиллагаа Хүрсэн бодит үр дүн биелэгдээгүй
шалтгаан
Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ Үнэлгээ
/0-100/
1 2 3 4 5 6 7
1 Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хүрээнд 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс айл өрхүүдийн, 10 дугаар сарын 01-ний өдрөөс ААНБ-ын халаалтыг хугацаанд нь өгөхөд мэрэгжлийн байгууллагууд холбогдох арга хэмжээг авч ажиллах. /ААНБ болон айл өрхүүд өөрсдийн өвөлжилтийн бэлтгэлийг хангах/
“Багануур Дулааны Станц” ТӨХК нь өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 23 ажил төлөвлөснөөс 2015.09.15-ны байдлаар 90%-тай. Станцын хэмжээнд 2 зуух 2 насос ажиллаж орон сууцны айл өрхүүд цаг хугацаандаа бүрэн халаалтаа авсан.Одоогийн байдлаар хүндрэл саатал гараагүй тохируулгын ажил хийгдэж байна.
Тулгамдаж буй асуудал: Хөрөнгө санхүүтэй холбоотойгоор
  • 4-р хорооны чиглэлийн дулаан хангамжийн салбар шугамын их засвар
  • Цахилгааны ерөнхий тэжээлийн 2 трансформатор шаардлагатай
Дүүргийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл  ажил 2015.09.17-ны байдлаар  92 хувьтай байна.
 
 
 
 
2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс айл өрхүүдийн халаалтыг хугацаанд нь өгсөн.
 
 
 
 
 
 
 
 
10 төрлийн багц ажлын төлөвлөгөөт хугацаа болоогүй байна.
10 дугаар сарын 01-ний өдрөөс ААНБ-ын хугацаанд нь өгнө.
 
50 %
2 Улаанбаатар хотын замын болон ААНБ-ын  хяналтын камерын хэвийн үйл ажиллагааг шалгах ажлыг зохион байгуулах.  
 
Дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/405 захирамжаар  9 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2015 оны 09 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хяналтын камер бүхий 5 хорооны 68 байгууллага, аж ахуйн нэгжийг хамруулан үзлэг шалгалт зохион байгуулсан. Камерын хэвийн ажиллагаа 70-100%-тай байна.
Нийтийн эзэмшлийн зам талбайн болон авто замын 28 хяналтын камераас 2 камер шатсан, 6 камерт урсгал засвар хийх шаардлагатай байна. Одоогоор нийтийн эзэмшлийн болон авто зам дагуу  ажиллаж байгаа  20 камер байна.
 
 
    2015 оны Төсвийн тодотголоор хэмнэгдсэн зардлаас 7928000 төгрөгийг батлуулж засвар үйлчилгээ хийхээр төлөвлөөд байна.
 
95 %
3 Гэр хороолол дундах гудамж, талбайн гэрэлтүүлгийн асалтад ажлын хэсэг байгуулж хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах. Дүүргийн засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/406 Захирамжаар  4 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2015 оны 09 дүгээр сарын 15-16-ны шөнө нутаг дэвсгэрийн хэмжээнд үзлэг шалгалт зохион байгууллаа.
Шалгалтын явцад: 6, 15-21, 37 байрны салбар замын гэрэлтүүлгийн кабелийг Авто замын өргөтгөл хийсэн байгууллага таслаж гэмтээсэн байна.
Мөн гэр хороололын хэсэгт 6,44 км авто зам барих болсонтой холбогдуулан 4, 5 хорооны Жаргалант, Их гүн, Бага гүн, Байдлаг, Тогос-Уул,  Хэрлэн хэсгийн салбар замын 98ш гэрэлтүүлэг толгойг бүрэн буулгасан. Шонг буулгах явц 50%-тай байна. Энэ ондоо багтаан шинэ авто замын трассын дагуу 5 хэсэгт шинээр 164ш гэрэлтүүлэг хийгдэх төлөвлөгөөтэй байна.
 
Дүүргийн хэмжээнд 1456ш гэрэлтүүлэг байгаагаас 93% асалттай байна.
Асахгүй гэмтэлтэй байгаа 101ш гэрэлтүүлэг байна.
  Асахгүй байгаа гэрэлтүүлгийг бүрэн асаах. Шинээр хийгдэж буй гэрэлтүүлгийн ажлыг Эрчим хүний хэмнэлттэй Лэд гэрэлтүүлэгтэй болгох. 100%
                                                                           
                                                                       ХЯНАСАН: ЗХХ-ИЙН ДАРГА                                           Б.ТУЯА
                                                                      НЭГТГЭСЭН: ЗХХ-ИЙН МЭРГЭЖИЛТЭН                      Ч.ОДГЭРЭЛ
 2015 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 07-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН
УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН
ЗАСАГ ДАРГЫН САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ОРЛОГЧ 
Н.БАТААГИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
 
Үүрэг даалгаварын дагуу хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа Хүрсэн бодит
үр дүн
/түүнийг нотлох нотолгоо/
Үүрэг даалгавар биелээгүй бол хэрэгжээгүй шалтгаан Цаашид авч хэрэгжүү-лэх арга хэмжээ Үнэлгээ
1 2 3 4 5 6
1 Нийтийн тээврийн үйлчилгээнд ухаалаг карт нэвтэрсэнтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээнд дагаж мөрдөх журмыг боловсруулж 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд нийслэлийн Тээврийн газрын дарга Ч.Энхбат танилцуулах.  2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар “Их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагч, оюутанд нийтийн тээврийн төлбөрийн карт олгох, цэнэглэх, ашиглахад баримтлах журам”, “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих цахим төлбөрийн карт олгох журам”-ын  төслийг тус тус танилцуулсан. Эдгээр журмын төслийг  Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэхээр удирдлагын зөвлөлийн хурлаас дэмжигдсэн.
Нийслэлийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 11-ний А/740 дугаар захирамжаар Нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд өдрөөр суралцагч сурагч, оюутан нийтийн тээврийн хэрэгслээр зорчих “Цахим төлбөрийн карт” захиалах мэдүүлгийн маягт, нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийтийн тээврийн хэрэгслээр зорчих “Цахим төлбөрийн карт” захиалах мэдүүлгийн маягтыг  баталсан.
     
100

http://www.khanuul.mn/data/header/image/home-logo.pngНИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН  2015.09.07-НЫ  ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨЛГӨӨНӨӨС
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ
 
 
2015.09.21                                                                                                                                                       Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
Д/д Үүрэг даалгаврын дагуу хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаа Хүрсэн үр дүн
түүнийг нотлох нотолгоо
Үүрэг даалгавар биелүүлээгүй бол хэрэгжээгүй шалтгаан Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ Үнэлгээ
0-100
  1.  
Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум уулзалтын бэлтгэл ажлыг хангуулах Зүүн хойт Азийн 44 орны хотын дарга нарын /2015.09.15-18/ уулзалт болохтой холбогдуулан дүүргийн Замын цагдаагийн тасгаас дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:
  1. Дүүргийн нутаг дэвсгэрт байрлах авто замын гэрэлтүүлгийн асалтыг шалгаж 85.1 хувьтай байсныг засуулах талаар “Төгс гэрэлтүүлэг” ххк болон НАЗГ-т албан мэдэгдэл явуулсан.
  2. Авто замын эдрэлийн судалгааг гаргаж Фото зургаар баримтжуулан НАЗГ-т албан мэдэгдэл явуулсан. Одоогийн байдлаар Махатма Гандигийн гудамжны авто замын эвдрэлийг нөхөж засварласан.
  3. Авто замын хэвтээ тэмдэглэл бүдгэрч арилсан замуудын судалгааг гаргаж тэмдэглэл хийлгэх талаар НАЗГ-т албан бичиг хүргүүлсэн. Одоогийн байдлаар Дунд голын гудамж болон Энхтайваны гүүрний баруун талын авто замын хэвтээ тэмдэглэл хийгдсэн.
    100
  1.  
Нийслэлийн 376 жилийн ой угтсан ажлын хүрээнд  зохион байгуулагдаж байгаа болзолт уралдаануудыг дүгнэх бэлтгэл ажлуудыг зохион байгуулах.
 
Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/314  дүгээр захирамжаар батлагдсан “Нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага, аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдаан” зарлагдсан.
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн орчны тохижилтыг сайжруулах, дүүргийн өнгө үзэмжийг дээшлүүлэх замаар иргэдийн ая тухтай орчинд ажиллаж амьдрах нөхцлийг хангуулах зорилготой 5 ажлын хэсэг 2015.04.20-2015.08.20 хүртэл ажиллаа.
Болзолт уралааны хүрээнд орчны тохижилт хийгээгүй, зөрчил дутагдлыг арилгаагүй 80 байгууллагад ГАХАЙ” наалт, идэвх чармайлттай ажиллаж, онцгой ахиц дэвшил гаргасан 339  байгууллагад “СМАЙЛ” наалтыг нааж, ажлын хэсгүүд шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр 51 аж ахуйн нэгжийг шалгаруулан ubservice.mn сайтад жагсаалтыг байршуулан иргэдээс санал авах нэгдүгээр шатны шалгаруулалт явагдаж байна.
 
    70
  1.  
Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлаар хийгдэж байгаа нийслэлийн зам засварын ажлыг төлөвлөгөөт хугацаанд нь чанартай дуусгахад анхаарч хяналт тавьж ажиллах.
Хан-Уул дүүргийн хэмжээнд 2 замын ажил хийгдэж байна. Үүнд:
  1. 118 дугаар сургуулиас Дэнж хүртлэх авто замын ажлыг Анандын зам ХХК хийж гүйцэтгэж байгаа бөгөөд 2015 оны 09-р сарын 17-ны өдөр хатуу хучилт хийж дуусгах ба авто замын дагуух явган хүний замын ажил 2015 оны 09 дүгээр сарын 17 эхэлнэ. Ажлыг гэрээт хугацаанд хүлээлгэж өгөх талаар Анандын зам ХХК-нд мэдэгдлээ
  2. Мөн дүүргийн иргэдэд үйлчлэх төв байрны орчмын авто зам шинэчлэлтийн ажлыг ТҮМ-АРВИЖИХ ХХК гүйцэтгэж дуусаад байна
    100
  1.  
Гэр хороолол дундах гудамж, талбайн гэрэлтүүлгийн асалтад ажлын хэсэг байгуулж хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах. Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн А/97 дугаар тушаалын дагуу Улаанбаатар хотын ЗАА-ны Инженерийн байгууламжийн хэлтэс, Нийслэлийн мэргэжлийн хяналтын хэлтэс, Шуурхай удирдлагын төв, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, Ашиглагч байгуулагуудтай хамтарсан үзлэг шалгалтыг 2015 оны 09-р сарын 17 өдөр Хан-Уул дүүрэгт зохион байгуулахаар боллоо     30
Биелэлтийн үнэлгээ 75
ТАНИЛЦСАН:          ЗАСАГ ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН
ГҮЙЦЭТГЭГЧ                                  Т.ЧИНГҮНЖАВ
 
ХЯНАСАН:               ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГЫН
ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ                       Д.БАТ-ОЧИР
 
НЭГТГЭСЭН:          ЗАХИРГАА, ХУУЛИЙН ХЭЛТСИЙН ХШҮ, ЗАСАГ ДАРГЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН
ХАРИУЦСАН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН                                               Д.ЦАГААН                           
 
 2015 ОНЫ 09 ДУГААР САРЫН 07-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ОРЛОГЧ Н.БАТААГИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР ХҮҮХЭД-ЗАЛУУЧУУДЫН СУРГАЛТ ХҮМҮҮЖЛИЙН ТУСГАЙ ЦОГЦОЛБОР 2015 оны 09 дугаар сарын 15 Улаанбаатар хот Д/д Үүрэг даалгаврын дагуу хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа Хүрсэн бодит үр дүн /түүнийг нотлох нотолгоо/ Үүрэг даалгавар биелээгүй бол хэрэгжээгүй шалтгаан Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ Үүрэг даалгавар: Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хүрээнд 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс айл өрхүүдийн, 10 дугаар сарын 01-ний өдрөөс ААНБ-ын халаалтыг хугацаанд нь өгөхөд мэргэжлийн байгууллагууд холбогдох арга хэмжээг авч ажиллах. /ААНБ болон айл өрхүүд өөрсдийн өвөлжилтийн бэлтгэлийг хангах 01 ХЗСХТЦ-ын 2015-2016 оны өвлийн улиралд хүүхэд залуучуудыг ая тухтай өвөлжих нөхцөлийг бүрдүүлэх үүднээс зуны урсгал засварын хугацаанд холбогдох мэргэжлийн байгууллага болох хамтран Цогцолборын барилга байгууламжийн гадна болон дотор системд үзлэг хийлгэж шаардлага хангахгүй хаалт,тоноглолуудын сольж ариутгах татуурга ,гадаа бохирын худаг хоорондын бөглөрлийг гаргуулсан Хүүхдийн төвд Хэрэглээний халуун, хүйтэн усны тоолуурын баталгаат хугацаа 2015.07.19-нөөр дуусаж мэргэжлийн байгууллагаар баталгаажуулсан Хүүхдийн төвд 2014 онд нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас төсвийг шийдвэрлэн ажлын угсралтыг “Индустер” ХХК хийж гүйцэтгэсэн хэрэглээний халуун усны бойлер шаардлага хангахгүйн улмаас гэрээнд заагдсан хугацаанаас өмнө эвдэрснийг тухайн компаниар төлүүлж шинэ мотор солиулж тавьснаар хэвийн үйл ажиллагаанд оруулж өвлийн улиралд хүүхэд залуучуудыг ая тухтай өвөлжих орчин нөхцөлийг бүрдүүлж байна Хэрэглээний халуун, хүйтэн усны тоолуурыг баталгаажуулсан Өвлийн бэлтгэл ажлыг урсгал засвараар цаг хугацаанд нь хийснээр хүйтний улиралд хүүхэд залуучуудыг ая тухтай өвөлжих нөхцөл бүрдэж байна Шугамын үзлэг шалгалт Тоноглолуудыг солих ажил Хүүхдийн төв бойлерын мотор Залуучуудын төвийн барилгыг гүйцэтгэгч “Хөвсгөл аяны жолоо”ХХК хэрэглээний халуун усны бойлер тавих техникийн нөхцөлд тусгагдсан шугамын өргөтгөл хийдээгүйн улмаас ОСНААУГ-ын 1 дүгээр төв бойлерыг ажиллагаанд оруулахыг зөвшөөрөөгүй Залуучуудын төвийн хэрэглээний халуун усны бойлерыг байнгын ажиллагаанд оруулах Цогцолборын барилга байгууламжийн хаалга ,цонхыг дулаалж дулааны алдагдалгүй болгох Авто гаршийн дулааны нэмэлт насосыг ажиллагаанд оруулах ТАНИЛЦСАН: ДАРГА Б.ЛХАМСҮРЭН ХЭРЭГЖИЛТ НЭГТГЭСЭН: ДОТООД АЖИЛ ХАРИУЦСАН АЖИЛТАН М.ЧУЛУУНХҮҮ
Байгууллага: Үндэсний цэцэрлэгт хүрээлэн НӨҮГ

Үүрэг даалгаврын дагуу хийж
хэрэгжүүлсэн үйл ажиллагаа
Хүрсэн бодит үр дүн
/түүнийг нотлох нотолгоо/
Үүрэг даалгавар биелээгүй
болон хэрэгжээгүй шалтгаан
Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ Үнэлгээ
/0-100/
1 Байгууллагын үндсэн үйл ажиллагаатай холбоотой үйлдвэрлэлийн талбайд таригдах модны нүх ухах, гарсан хайрга шороог зөөх, холимог хөрс бэлтгэх, хог ургамал түүх ажил тогтмол хуваарийн дагуу хийгдэж байна. - - Графикийн дагуу арчилгааны ажлыг гүйцэтгэх 100%

 

БИЕЛЭЛТ ГАРГАСАН:
МЭРГЭЖИЛТЭН                                Ч.МЯГМАРДУЛАМ
ШУУРХАЙН БИЕЛЭЛТ
 НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ГАЗАР                                                                                                                          
2015 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 07-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН
УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН
ЗАСАГ ДАРГЫН САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ОРЛОГЧ  
Н.БАТААГИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР


Үүрэг даалгаврын дагуу хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа Хүрсэн бодит үр дүн
/түүнийг нотлох нотолгоо/
Үүрэг даалгавар биелээгүй бол хэрэгжээгүй шалтгаан Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ Үнэлгээ
0-100
1 2 3 4 5 6
НЭГ 1. Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлаар хийгдэж байгаа нийслэлийн зам засварын ажлыг төлөвлөгөөт хугацаанд нь чанартай дуусгахад анхаарч хяналт тавьж ажиллах /НАЗГ/
1 Нийслэлийн зам засварын ажлыг төлөвлөгөөт хугацаанд нь чанартай дуусгахад анхаарч байнгын хяналт тавьж ажиллаж байна. Тухайлбал, 2015 оны 10 дугаар сарын 01 гэхэд  Дамбадаржаагийн уулзвар - Шаргаморьтын төмөрбетон гүүр-Хандгайт чиглэлийн 16,35 км авто замын зорчих хэсгийн суурь асфальтбетон хучилтыг бүрэн хийж хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Мөн Улиастай-Гачуурт чиглэлийн 11.0 км авто замыг 2015 оны 10 дугаар сарын 01 гэхэд, Нарны замыг 19 дүгээр хорооллын арын замтай холбох 1.5км авто зам, 58у/м гүүр, Төмөр зам доогуурхи Нарны замтай холбогдсон 22м туннелийн ажлыг 10 дугаар сарын 30-нд байнгын ашиглалтад өгөхөөр ажиллаж байна.
 
 
    --- 100
             
 
ХЯНАСАН: ОРЛОГЧ ДАРГА                                           Г.БАТТОГТОХ 
                                                                                                             
НИЙСЛЭЛИЙН  УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2015 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 07-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН САНХҮҮ ЭДИЙН ЗАСАГ ХАРИУЦСАН ОРЛОГЧ Н.БАТААГИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ
 
Байгууллагын нэр: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба                                                                                     2015.09.25
Үүрэг, даалгаврын дагуу хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа Хүрсэн бодит үр дүн
/Түүний нотолгоо/
Үүрэг даалгавар биелээгүй бол хэрэгжээгүй шалтгаан Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ
НЭГ. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хүрээнд 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс айл өрхүүдийн, 10 дугаар сарын 01-ний өдрөөс ААНБ-ын халаалтыг хугацаанд нь өгөхөд мэрэгжлийн байгууллагууд холбогдох арга хэмжээг авч ажиллах. /ААНБ болон айл өрхүүд өөрсдийн өвөлжилтийн бэлтгэлийг хангах/
Биелэлт: 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийн халаалтыг өгч эхэлсэн ба хотын хэмжээнд 2015 оны 09-р сарын 24-ний өдрийн байдлаар:
·         Улаанбаатар Дулааны шугам сүлжээ ТӨХК 4, 6-р насос станцуудыг залгаж, Дулаан дамжуулах 728-р төв, насос станц 4-ийн ДДТ-үүд халаалтаа өгсөн. Мөн Улаанбаатар Дулааны шугам сүлжээ ТӨХК-ийн харьяаны 74 цогц төхөөрөмжтэй хэрэглэгчдээс 66 орон сууцны байр халаалтаа авсан.
·         Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын 134 УДДТ-өөс 132 дулаан дамжуулах төв халаалт өгч, УДДТ-83, 1-р хорооллын үйлчилгээний төвийн УДДТ 10-р сарын 01-ний өдөр халаалт өгнө.
·         Хэсэгчилсэн инженер хангамжийн удирдах газрын 14 зуух халаалт өгсөн.
·         Орон сууцны 1492 барилга халаалт авахаас 1477 барилга халаалтаа авсан, 47 сургууль, 76 цэцэрлэг, 21 эмнэлэг халаалт авсан. Хотын хэмжээнд халаалт 98%-тай байна.
ГУРАВ. Нийслэлийн 376 жилийн ой угтсан ажлын хүрээнд  зохион байгуулагдаж байгаа болзолт уралдаануудыг дүгнэх бэлтгэл ажлуудыг зохион байгуулах
Нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай "Цэмцгэр байгууллага, аж ахуйн нэгж" шалгаруулах болзолт уралдааны хүрээнд: Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/314 дүгээр захирамжаар батлагдсан “Нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага, аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдааны удирдамж”-ийн хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй  байгууллага, аж ахуйн нэгжүүдийг хамруулах, хяналт тавих  ажлыг  51 ажлын хэсгээр зохион байгуулсан.
Удирдамжийн дагуу шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага шалгаруулах үйл ажиллагаа 3 шаттай явагдах бөгөөд эхний шатанд шалгарсан 598 байгууллага, аж ахуйн нэгжүүдийн фото зураг бүхий мэдээллийг ubservice.mn сайтанд байршуулж иргэдээс санал авсан.  Эдгээр байгууллагуудаас сар бүр авсан тусгай тэмдгийн тоо, иргэдээс цахимаар авсан санал, ажлын хэсгээс ирүүлсэн баримт материалыг тус тус үндэслэн 174 байгууллага, аж ахуйн нэгжийг шалгаруулсан. Хоёрдугаар шатанд шалгарсан  байгууллага, аж ахуйн нэгжүүдийг “Шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага, аж ахуйн нэгж шалгаруулах Зөвлөл”-ийн хурлаар хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Нийт 41 номинациар 87 байгууллага, аж ахуйн нэгжийг шалгарууллаа. /100 %/
"Хоггүй хороо-Хоггүй гудамж" болзолт уралдааны хүрээнд:  "Хоггүй хороо-Хоггүй гудамж" болзолт уралдааны болзлыг дүгнэх "Ажлын хэсэг"-ийн удирдамжийн дагуу хотын Ерөнхий менежерийн 2015 оны А/32 тушаалаар байгуулж, "Дэд ажлын хэсэг"-ийг дүүргүүдийн Засаг даргын захирамжаар байгуулан дараах болзлын дагуу ажлын явц, хэрэгжилтийг хянан ажиллаж байна. Айл өрх, ААНБ-ын хог тээвэрлэлт, зам талбайн хог цэвэрлэгээ, хог хаягдлын талаарх хууль, тогтоомжийг зөрчигчдөд хүлээлгэж буй торгууль шийтгэвэр ногдуулсан байдалд тус тус үнэлгээ өгч ажиллаж байна. Уг хяналтын ажлыг хог хаягдлын чиглэлээр хөндлөнгийн хяналт мониторинг хийх иргэний нийгмийн байгууллагуудаар гүйцэтгүүлж, илрүүлсэн зөрчил дутагдлын арилгуулах талаар хотын Ерөнхий менежерийн шуурхай хуралдаанаар холбогдох дүүрэг, харьяа газруудад үүрэг өгч ажиллаж байна. Уг болзолт уралдааныг 2015 оны 10 дугаар сарын 29-ний өмнө дүгнэж, Нийслэл хот үүсч хөгжсний 376 жилийн ойн өдрөөр шагнал гардуулах юм. Болзолт уралдаанаар эхний 5 байранд орсон хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудаас хамгийн сайн ажилласан зам талбайн үйлчлэгч, жолооч, ачигч нарыг гадаад улсад туршлага судлах аялалд явуулах эрхийн бичгээр шагнаж, урамшуулна.  НЗД-ын А/431 дүгээр захирамжийн батлагдсан удирдамжийн дагуу "Шилдэг хороо" болзолт уралдааны хүрээнд:  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хариуцах ажлын хүрээнд 3 үзүүлэлтээр хороодын ажлыг дүгнэж, нэгдсэн мэдээг НЗДТГ-т 09 дүгээр сарын 18-нд хүргүүлэхээр ажиллаж байна. 
 
ДӨРӨВ. Улаанбаатар хотын замын болон ААНБ-ын  хяналтын камерын хэвийн үйл ажиллагааг шалгах ажлыг зохион байгуулах.
Биелэлт: Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/667 дугаар захирамжаар батлагдсан “Улаанбаатар хотын теле хяналтын нэгдсэн системийг төлөвлөх, зохион байгуулах, мэдээллийг ашиглах” журмыг хэрэгжүүлж, биелэлтийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд тайлагнаж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгож, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2015 оны 01/1280 тоот албан бичгийг хүргүүлэв.
 
 
ХЯНАСАН: ЗАХИРГАА, САНХҮҮГИЙН ХЭЛТСИЙН ДАРГА                                           Э.ЭНХЦЭЦЭГ
 
                                НЭГТГЭСЭН: ЗАХИРГАА, САНХҮҮГИЙН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН                                                                         Э.ЭНХТАЙВАН
 
 
 
 
 
 
09 дүгээр сарын 07-ны өдрийн нийслэлийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүргийн дагуу Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршилтай “Алтан Оршихуй групп” ХХК-ийн хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн барилга байгууламжид нийслэлийн Онцгой байдлын газар,  нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хамтран гамшгаас хамгаалах улсын хяналтыг хэрэгжүүлэх шалгалтыг 09 дүгээр сарын 17-ны өдөр явуулж, шалгалтаар нийт 11 зөрчил илрүүлж, зөрчил арилгуулах дүгнэлт 1-ийг бичин, шалгалтанд хамрагдсан байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байна.

                                                    НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАРГүйцэтгэл:
Тайлант хугацаанд тус байгууллагад өгөгдсөн үүрэг даалгавар байхгүй болно.НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЗАР 

2015 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 07-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН
УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН
ЗАСАГ ДАРГЫН САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ОРЛОГЧ 
Н.БАТААГИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР-т хамаарах заалт байхгүй болно. 

ЗУХ-ИЙН МЭРГЭЖИЛТЭН                                         Э.БАТЖАРГАЛ