Дэлхийн хот-Улаанбаатар

Үүрэг даалгавар


2015-11-09 19:33:18
2015 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 09-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН
УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН
ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ
Э.БАТ-ҮҮЛИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
 
Хэрэгжүүлэх байгууллага Товч
агуулга
Хугацаа  
Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
 
1
ЗАА, Улаанбаатар хотын замын цагдаа, НТГ
 
 
Өвлийн улирал эхэлж байгаатай холбогдуулан цас мөсний хальтиргаанаас сэргийлж хот дотор зорчих замын хөдөлгөөний дүрмийг мөрдүүлэх, жолоочийн хариуцлагыг дээшлүүлэх, тээврийн хэрэгслийн бүрэн   байдлыг шалгах, стандарт шаардлагыг хангуулах ажлыг зохион байгуулах. 14 Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч
2  
ЗАА, ОСНААГ, УБ дулааны шугам сүлжээ, УБ цахилгаан түгээх сүлжээ, Нийтийн үйлчилгээний УБ нэгтгэл
 
Өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөөт ажлуудыг хийж дуусгах, халаалт дулаан, цахилгааны хэвийн үйл ажиллагааг хангах. 14 Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга
 
3
 
НТГ Нийтийн тээврийн үйлчилгээнд ачаалал ихтэй чиглэлүүдийг судлаж ажил тарах цагаар автобусны тоог нэмэгдүүлж иргэдийг нийтийн тээврээр чөлөөтэй зорчих нөхцлийг бүрдүүлэх. 14 Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч
4 ЗАА БГД-ийн УДДТ-ийн 14-р төв, СХД-ийн 107,41-р цэцэрлэг, ХУД-ийн 65,53-р цэцэрлэгүүдийн шугам солих асуудлыг судлаж нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулах. /Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал/ 14 Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
 
 
 
БИЕЛЭЛТ
Дээрх шуурхай зөвлөгөөнөөс манай байгууллагын үйл ажиллагаатай холбоотой үүрэг даалгавар өгөгдөөгүй байна.Тайлант хугацаанд тус байгууллагад өгөгдсөн үүрэг даалгавар байхгүй болно.Нийслэлийн Соёл, урлагийн газарт 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвөлгөөн дээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн өгсөн үүрэг даалгавар байхгүй болно.НИЙСЛЭЛИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ГАЗАР
 
Тус газар үүрэг болгосон ажил байхгүй байна.

БИЕЛЭЛТ ГАРГАСАН:
ЗАХИРГААНЫ ХЭЛТСИЙН ДАРГА                                      Б.ЦЭНД-АЮУШ
 
НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

2015 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөс манай байгууллагын үйл ажиллагаатай холбоотой үүрэг даалгавар өгөгдөөгүй байна.Тайлант хугацаанд тус байгууллагад өгөгдсөн үүрэг даалгавар байхгүй болно.

Биелэлт гаргасан:
Дотоод ажил, хүний нөөц хариуцсан мэргэжилтэн  Б.Жаргалан
2015.11.16
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
 
2015 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 09-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛИЙН ӨГСӨН
ҮҮРЭГ, ДААЛГАВРЫН ХЭРЭГЖИЛТ
2015-11-17
Д\Д Үүрэг, даалгаврын дагуу хийж, хэрэгжүүлсэн
үйл ажиллагаа
Хүрсэн бодит үр дүн Үүрэг, даалгавар биелүүлээгүй шалтгаан Цаашид авч хэрэгжүүлэх арга зам Үнэлгээ
Үүрэг, даалгавар-НЭГ. Өвлийн улирал эхэлж байгаатай холбогдуулан цас мөсний хальтиргаанаас сэргийлж хот дотор зорчих замын хөдөлгөөний дүрмийг мөрдүүлэх, жолоочийн хариуцлагыг дээшлүүлэх, тээврийн хэрэгслийн бүрэн   байдлыг шалгах, стандарт шаардлагыг хангуулах ажлыг зохион байгуулах.
1.
Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 74 дүгээр тогтоолоор батлагдсан “Замын хөдөлгөөний дүрэм”-ийг нутаг дэвсгэрийн хэмжээнд мөрдүүлэх, жолоочийн хариуцлагыг дээшлүүлэх, тээврийн хэрэгслийн бүрэн байдлыг шалгах, стандарт шаардлагыг хангуулах зорилгоор дүүргийн Замын Цагдаагийн тасгаас хэсэгчилсэн болон нэгдсэн арга хэмжээг 7 хоног бүр тусгай төлөвлөгөөний дагуу зохион байгуулан ажилласнаар 2015 оны 11 дүгээр сарын 09-ны өдрөөс гудамж, замд хийсэн хяналт, шалгалтаар нийт 1874 тээврийн хэрэгслийг шалган 1469 зөрчил илрүүлсэн. Үүнээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 39 зөрчлийг илрүүлж 7 авто тээврийн хэрэгслийг журмын хашаанд саатуулан 1383 хүнд 38.798.800 төгрөгийн торгуулийг ногдуулсан.
  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай Монгол Улсын хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд гудамж, замд хийх хяналт, шалгалтыг тогтмолжуулан “Авто тээврийн хэрэгслийн улсын дугаар” “Хамгаалах бүс”, “Эгнээ байр”, “Гэрэл дохио”, “Даатгал, оншилгоо” зэрэг сэдвүүдээр хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулан хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. 
2015 оны 3 дугаар улиралд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зохицуулах нийт 42 тэмдэгийн захиалгыг Нийслэлийн авто замын газар болон Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮ-ний газарт хүргүүлэн шийдвэрлүүлсэн.
 Чингэлтэй дүүрэг дэх Тохижилт Үйлчилгээний компаниас өвлийн улирал эхэлж буйтай холбогдуулан цас, мөсний хальтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх зорилгоор 5 тонн бодис, 220 тонн давс, 50 тонн хайрга, дайргыг тус тус нөөцлөөд байна.
2015 оны 11 дүгээр сарын 15-аас 16-нд шилжих шөнө Улаанбаатар хотод орсон цаснаар “Чингэлтэй дүүргийн Тохижилт, Үйлчилгээ” ХХК-ий зам, талбайн 30 гаруй ажилчинг 2 жолооч, 3 ачигчийн хамтаар ажиллуулан дүүргийн нутаг дэвсгэрийн нийтийн эзэмшлийн зам талбайн нийт 8 байршилд 56 тонн давсыг цацуулан авто замын хальтиргаа, гулгааг арилгасан. Мөн 980 гаруй аж ахуйн нэгж, байгууллагаас байгууллага орчмын цэвэрлэгээг хийсэн. Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтэс, Худалдаа үйлчилгээний хэлтсүүдээс цас цэвэрлэгээний байдалд хяналт тавин ажиллаж цэвэрлэгээнд гараагүй 58 газарт албан шаардлагыг хүргүүлсэн.
 
 
=
 
 
=
 
 
100
 
 
Үүрэг, даалгавар-ХОЁР. Өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөөт ажлуудыг хийж дуусгах, халаалт дулаан, цахилгааны хэвийн үйл ажиллагааг хангах.
2.
“Өвөлжилтийн бэлтгэл ажил”-ын хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газраас 115,0 сая төгрөг, Боловсролын салбарт 941,6 сая төгрөг, Эрүүл мэндийн  салбарт 11,7 сая төгрөг, Тохижилт Үйлчилгээний компаниас 92,9 сая төгрөг, Орон сууц нийтийн аж ахуйн хэрэглэгчдэд үйлчлэх 6,7 дугаар төвүүдээс 30,6 сая төгрөг, СӨХ-ээс 180,0 сая төгрөг буюу нийт 1 тэрбум 371,8 сая төгрөгийн засвар, үйлчилгээний ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар хэлэлцүүлсэн.   
 
 
 
=
 
 
 
 
=
 
 
100
 
 
 
ТАНИЛЦСАН: НИЙСЛЭЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ
ДАРГА                                                                              Д.ГАНБОЛД
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН
ДАРГА                                                                                   Ж.ЭРДЭНЭБАТ
ХЯНАСАН: ЗАХИРГАА, ХУУЛИЙН ХЭЛТСИЙН
ДАРГА                                                                           А.ДАМЦАГДОРЖ


ХЭРЭГЖИЛТ ГАРГАСАН: ЗАХИРГАА, ХУУЛИЙН ХЭЛТСИЙН
МЭРГЭЖИЛТЭН                                                              З.НАРАНТУЯАhttp://www.khanuul.mn/data/header/image/home-logo.pngНИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН  УДИРДАХ АЖИЛТНУУДЫН  2015.11.09-НЫ  ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨЛГӨӨНӨӨС НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ
 
 
2015.11.18                                                                                                                                                    Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
Д/д Үүрэг даалгаврын дагуу хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаа Хүрсэн үр дүн
түүнийг нотлох нотолгоо
Үүрэг даалгавар биелүүлээгүй бол хэрэгжээгүй шалтгаан Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ Үнэлгээ
0-100
  1.  
БГД-ийн УДДТ-ийн 14-р төв, СХД-ийн 107,41-р цэцэрлэг, ХУД-ийн 65,53-р цэцэрлэгүүдийн шугам солих асуудлыг судлаж нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулах. /Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал/ Тус дүүргийн 53 болон 65 дугаар цэцэрлэгийн хэрэглээний халуун усны шугамын засварын ажлыг хийлгүүлэх саналыг 2015 оны 11-р сарын 10-ны өдөр Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтэст хүргүүлсний дагуу 2015 оны 11-р сарын 19-ны Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулагдахаар болсон. 53-р цэцэрлэгийн засварт 26.368.549 төгрөг, 65-р цэцэрлэгийн  засварт 22.562.950 төгрөг тус тус шаардлагатай байна.   Засварын ажлыг түргэсгэх талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтэстэй хамтран ажиллана. 50
Биелэлтийн үнэлгээ 50
 
 
 
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2015 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 09-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН
УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН
ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ
Э.БАТ-ҮҮЛИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ
 
Хэрэгжүүлэх байгууллага Товч
агуулга
 
Биелэлт
1
ЗАА, Улаанбаатар хотын замын цагдаа, НТГ
 
 
Өвлийн улирал эхэлж байгаатай холбогдуулан цас мөсний хальтиргаанаас сэргийлж хот дотор зорчих замын хөдөлгөөний дүрмийг мөрдүүлэх, жолоочийн хариуцлагыг дээшлүүлэх, тээврийн хэрэгслийн бүрэн   байдлыг шалгах, стандарт шаардлагыг хангуулах ажлыг зохион байгуулах. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч ААНБ-дад ЗХУТ-тэй хамтран сургалтын хөтөлбөрийн дагуу сургалт, ЗЦГ,НТГ,НАЗГ,АТҮТөвийн дарга нарын "Нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд оролцож буй автотээврийн хэрэгслийн техникийн байдалд , ачаа тээвэрлэлт, зам, замын байгууламжийн ашиглалтын шаардлагад хяналт тавих"  хамтарсан  удирдамжтай шалгалтуудыг зохион байгуулан ажиллаж байна.
 
3
 
НТГ Нийтийн тээврийн үйлчилгээнд ачаалал ихтэй чиглэлүүдийг судлаж ажил тарах цагаар автобусны тоог нэмэгдүүлж иргэдийг нийтийн тээврээр чөлөөтэй зорчих нөхцлийг бүрдүүлэх. Иргэдийн зорчих эрэлт хэрэгцээнд үндэслэн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс дараах арга хэмжээнүүдийг аваад байна.
  1. -    Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны иргэдийн зорчих эрэлт, саналт хүсэлтэд үндэслэн Ч:32 “Улиастай-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-ТЭЦ 3” чиглэлийг Хүннүгийн гудамжаар дайран өнгөрөхөөр
  • Хотын баруун хэсгийн иргэдэд нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ханын материалаас офицеруудын ордон хүргэх Ч:59 “ХМК-Офицеруудын ордон” чиглэлийг шинээр нээж 22 тээврийн хэрэгсэл 6 минутын хүлээлгийн хугацаатайгаар үйлчилж байна.
  • Ч:16 “Баруун салаа-Далангийн зам-10 дугаар хороолол” чиглэлийн замналд өөрчлөлт оруулан Далангийн замаар явуулахаар төлөвлөн хэрэгжүүлээд байна.
  • Чингэлтэй дүүргийн 10, 11, 12 дугаар хороодын иргэдийн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зорчих эрэлтэд нийцүүлэн Ч:21а “Булгийн 19 дүгээр гудамж-Вокзал-3,4 дүгээр хороолол”, Ч:21б “Булгийн 19 дүгээр гудамж-Вокзал-3,4 дүгээр хороолол” чиглэлд тус бүр 6 тээврийн хэрэгсэл 13 минутын хүлээгдлийн хугацаатайгаар үйлчилж эхлээд байна.
  • Мөн Баянгол дүүргийн 7 дугаар хорооны иргэдийн зорчих эрэлтэд үндэслэн Ч:5 “3,4 дүгээр хороолол-Их тойруу-Шархад” чиглэлийг Гэмтлийн эмнэлэг хүртэл сунгаж, 18 тээврийн хэрэгсэл 6 минутын хүлээгдлийн хугацаатайгаар үйлчилж байна.
  • Авто замын нөхцөл байдалд үндэслэн, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор Ч:35 “Монелийн 38-Хүнсний 4 дүгээр дэлгүүр-МУИС-11 дүгээр хороолол” чиглэлийг өөрчилж Сүхбаатар дүүргийн эмнэлгээс 4 дүгээр дэлгүүр-МУИС-11 дүгээр хороолол болгон өөрчлөв.
  • Авто замын нөхцөл байдалд үндэслэн Ч:31 “Улиастай-Баянбүрд-Зам гүүрийн авто бааз” чиглэлийн замналд өөрчлөлт оруулаад байна.
  • Нийслэлийн бүтээн байгуулалтын хүрээнд хийгдэж буй “Авто худалдааны цогцолбор”-ын үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан Ч:60 “Авто худалдааны цогцолбор-Саппоро” чиглэлийг шинээр нээж өдөр бүр 1 дунд багтаамжийн автобус үйлчилж байна.
  • Мөн чиглэлүүдийн цонхлолттой графикийг ажил тарах үеэр буюу 17:00 цагаас 20:00 цагийн хооронд цонхлолтгүй болгож бүрэн ажиллуулж тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлж байна.
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ТЭЭВРИЙН ГАЗАР
2015 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 09-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН
УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН
ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ
Э.БАТ-ҮҮЛИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ
 2015.11.18                                                                                         Багахангай дүүрэг
Үүрэг даалгаврын дагуу хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа Хүрсэн бодит
үр дүн
/түүнийг нотлох нотолгоо/
Үүрэг даалгавар биелээгүй бол хэрэгжээгүй шалтгаан Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ Үнэлгээ
0-100
2
2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг 19 заалттайгаар боловсруулан хэрэгжилттийг ханган ажилласан бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар төлөвлөгөөнд тусгагдсан ажлууд бүрэн хийгдээд байна.  
      Дүүргийн Засаг даргын 2015 оны А/154 дүгээр захирамжаар  байгуулагдсан өвөлжилтийн бэлтгэл ажил хангуулах комисс 2015 оны 11 дүгээр сарын 16-нд 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж дэд бүтцийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажлын хангалт,  тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэв.
   Дүүргийн халаалт, дулаан, цахилгааны үйл ажиллагаанд гарсан зөрчил дутагдалгүй хэвийн ажиллаж байна.    
          Замын зорчих хэсэгт тогтож хальтиргаа гулгаа үүссэн замуудын цас мөс арилгах ажлыг тогтмол хийж хэвшсэн.
Мөн дүүргийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрч байгаа жолооч зорчигч нарт аюулгүй зорчих талаар заавар зөвлөгөө өгч ажиллаж байна.
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөөний хэрэгжилт хангагдсан. - Замын зорчих хэсэгт тогтож хальтиргаа гулгаа үүссэн замуудын цас мөс арилгах ажлыг тухай бүрт хийх 100
 
БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2015 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 09-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН
УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН
ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ
Э.БАТ-ҮҮЛИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ
 
Улаанбаатар хот                                                                               Огноо: 2015.11.19
 
 
Д/Д
Үүрэг даалгаврын үндсэн чиглэл Хийсэн ажлууд, хүрсэн бодит үр дүн Үүрэг даалгавар, биелүүлээгүй бол хэрэгжээгүй шалтгаан Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ
1 Өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөөт ажлуудыг хийж дуусгах, халаалт дулаан, цахилгааны хэвийн үйл ажиллагааг хангах. 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэлийг  хангах үүднээс  зуны их, урсгал засвараар нийт 419 ажлыг 2275,4 сая төгрөгөөр батлагдсан хуваарийн дагуу хийж гүйцэтгэсэн.
Мөн өвлийн оргил ачааллыг үед аваар осолгүй өнгөрүүлэх үүднээс хангагч байгууллагуудтай хамтарч хийх “Хамтарсан ажлын төлөвлөгөө”-г боловсруулан батлуулсан ба 11 дүгээр сарын 15-ны байдлаар: 
-УБДС ТӨХК-тай хамтарсан ажлын төлөвлөгөөний биелэлт- 98%
-УСУГ-тай хамтарсан ажлын төлөвлөгөөний биелэлт –96,1%
-УБЦТС ХК-тай хамтарсан ажлын төлөвлөгөөний биелэлт-92%
байна.
Хэрэглэгчдээс ирүүлсэн дулаан, цахилгааны эрэлт хүсэлтийг тухай бүр Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдээр дамжуулан барагдуулан ажиллаж байна.
Ерөнхий инженерийн нэрэмжит үзлэгийг батлагдсан хуваарийн дагуу Инженерийн байгууламж хариуцсан дэд дарга бөгөөд ерөнхий инженер М.Дашзэвэгээр ахлуулан тус газрын Техник бодлогын хэлтэс, Техник хяналтын хэлтсийн инженерүүд Тоног төхөөрөмжийн хэвийн найдвартай ажиллагаа болон их, урсгал засварын ажлын гүйцэтгэлтэй танилцаж дүгнэлт зөвлөмжийг салбаруудад хүргүүлэн биелэлтийг хангуулан ажиллаж байна.
- -

Маягт ШБ-01
 
  2015 ОНЫ 10 ДУГААР САРЫН 26-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ
ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ
Э.БАТ-ҮҮЛИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ 
 
Байгууллагын нэр: Улаанбаатар  хотын цагдаагийн газар
Огноо: 2015.11.19.
д/д Үүрэг даалгаврын дагуу хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа Хүрсэн бодит үр дүн /түүнийг нотлох нотолгоо/ Үүрэг даалгавар биелүүлээгүй бол хэрэгжээгүй шалтгаан Цаашид авч хэрэгжүүлэх
арга хэмжээ
0 1 2 3 4
1.            Нэг. Өвлийн улирал эхэлж байгаатай холбогдуулан цас мөсний хальтиргаанаас сэргийлж хот дотор зорчих замын хөдөлгөөний дүрмийг мөрдүүлэх, жолоочийн хариуцлагыг дээшлүүлэх, тээврийн хэрэгслийн бүрэн байдлыг шалгах, стандарт шаардлагыг хангуулах ажлыг зохион байгуулах   Өвлийн улирал эхэлж байгаатай холбогдуулан цас мөсний хальтиргаанаас сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.
Гудамж замын хяналт шалгалтаар 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 612, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан буюу эрхгүй этгээд  тээврийн хэрэгсэл жолоодсон 114, бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон 2417,  ачааны автомашинд тавихдүрэм журам, стандарт, тогтоол, захирамж зөрчсөн 1030, нийтийн тээврийн хэрэгслийн стандарт норм, дүрэм, журам зөрчсөн 1276 зэрэг нийт 21529 жолоочид 728.025.600 төгрөгийн торгуулийн болон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах арга хэмжээ оногдуулан ажиллаж байна.
Улаанбаатар хотод 2015 оны 11 дүгээр сарын 16-ны үдээс хойш 14 цагийн орчим орж эхэлсэн цасны улмаас гудамж замд нэлээдгүй халтиргаа гулгаа үүссэн ба дүүргүүд дэх Замын цагдаагийн тасгийн замын хяналт хариуцсан алба хаагч нар Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, дүүргүүдийн тохижилт үйлчилгээний компаниудтай хамтарч ажиллаа.
2015 оны 11 дүгээр сарын 15-ны 16.00 цагт дүүргүүдийн ЗЦТ-ийн замын хяналт хариуцсан алба хаагч нартай болон Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн диспичер Ариунсанаа, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн ерөнхий иженер бөгөөд Шуурхай удирдлагын төвийн дарга С.Баяр-өлзий нартай 11453501, 99103913  дугаарын  утсаар холбогдож орой цас орж зам, зорчих хэсэг дээр гулгаа үүсэх тул Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, дүүргүүдийн тохижилт үйлчилгээний компаниудыг бэлэн байдалд байлгах талаар үүрэг чиглэл,анхааруулга  өгч ажилласан.             Мөн  Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ-аас гаргасан “Онцгой байдлын үед ажиллах жижүүрийн хуваарь”,”2015 оны 4-р улиралд ажиллах Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ-ын баруун, зүүн салбарын цасны жижүүрийн хуваарь”, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ-ын баруун, зүүн баазын авто машинуудын  хуваарь”-ийн дагуу холбогдох хүмүүстэй холбогдож зам, зорчих хэсгийн халтиргаа гулгааг шуурхай арилгах,замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар шаардлага зөвлөлгөө агч ажиллаа.
Гудамж замд орсон цас, хальтиргаа гулгаанаас болж гарч болзошгүй хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг осол зөрчилөөс урьдчилан сэргийлж Улаанбаатар хотын 6-н дүүргийн нийтийн эзэмшлийн 91-н гудамж зам, 67 хороонд 105,5 тн давс, 78,5 тн бодис цацуулж 14 чиглэлд 38 авто машин 110 хүн  2015.11.16-ны өглөөний 10.00 цаг хүртэл ажиллаа.
Улаанбаатар хотын Засаг Даргын 2008 оны 191 тоот захирамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор Зам  тээврийн яам, Нийслэлийн тээврийн газар, Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар, Нийслэлийн авто замын газар зэрэг байгууллагуудын дарга нарын хамтран батласан удирдамжийн дагуу хамтарсан хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.
   
 
 
 
 
 
БИЕЛЭЛТ ГАРГАСАН:
АХЛАХ БАЙЦААГЧ, ЦАГДААГИЙН ХОШУУЧ                           Ц.ЖАРГАЛМАА
 
 
ХЯНАСАН: 
УЛААНБААТАР ХОТЫН ЦАГДААГИЙН
ГАЗРЫН ДАРГА, ТУСЛАХ КОМИССАР                                    Ч:.БОЛДБААТАР
 
 

 
 
 
 
 2015 ОНЫ 11 ДУГААР САРЫН 09-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН
УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН
ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ
Э.БАТ-ҮҮЛИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
   
 ХҮҮХЭД-ЗАЛУУЧУУДЫН СУРГАЛТ ХҮМҮҮЖЛИЙН ТУСГАЙ ЦОГЦОЛБОР
2015 оны 11 дугаар сарын 19                                                                                                                                Улаанбаатар хот
Д/д Үүрэг даалгаврын дагуу хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа Хүрсэн бодит үр дүн /түүнийг нотлох нотолгоо/ Үүрэг даалгавар биелээгүй бол хэрэгжээгүй шалтгаан Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ
Үүрэг даалгавар:  Өвлийн улирал эхэлж байгаатай холбогдуулан цас мөсний халтиргаанаас сэргийлж хот дотор зорчих замын хөдөлгөөний дүрмийг мөрдүүлэх, жолоочийн хариуцлагыг дээшлүүлэх, тээврийн хэрэгслийн бүрэн   байдлыг шалгах, стандарт шаардлагыг хангуулах ажлыг зохион байгуулах.
01
  • Өвлийн улирал эхэлж хүйтний эрч чангарч  байгаатай холбогдуулан цогцолборын хүүхдүүдийг хичээл сургуульд нь зөөх  маршрут гарган  үйлчилгээнд  явуулах болсон.
  • Хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах  болсноор байгууллагын том жижиг хоёр автобусыг өвлийн засвар үйлчилгээнд оруулж тос масло сольж цас мөсний халтиргаанаас сэргийлж өвлийн дугуй тавьснаар  үйлчилгээ жигдэрч байна  
Хүүхдүүд хичээл сургуульд явах замд  хүйтэнд даарч хөөрөх, зам тээврийн аваар осолд орох хүндрэлээс сэргийлсэн.    
Үүрэг даалгавар: Өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөөт ажлуудыг хийж дуусгах, халаалт дулаан, цахилгааны хэвийн үйл ажиллагааг хангах.
02
  • ХЗСХТЦогцолборын барилга байгууламж  болох хүүхдийн төв, залуучуудын төвийн дулааны шугамд ОСНААУГ-ын ХҮТ-1д хүсэлт явуулж холбогдох мэргэжлийн инженерээр   үзлэг хийлгэн  халаалтын шугамын оролт гаралтын хаалтын  даралтыг тохируулсан.
 
  • Цас орж халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж барилга байгууламжийн  гадна  шат, довжоонд халтиргаанаас хамгаалсан резин нааж, зам талбайг цэвэрлэх цэвэрлэгээний  багаж болох   шүүр, малтуур, хүрз зэргийг шинээр авч өдөр бүр байгууллагын эзэмшил болон гадагшаа 50 метрт цэвэрлэгээ хийж хэвшсэн.
 
  • Ингэснээр  хүйтний улиралд хүүхэд залуучуудыг тав тухтай аюулгүй орчинд амьдрах нөхцөлөөр хангаж байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаснаар ХЗСХТЦогцолборт амьдарч сурч хүмүүжиж байгаа  хүүхэд залуучуудыг тав тухтай аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдсэн.    
 
 
ТАНИЛЦСАН:   ДАРГА                                      Б.ЛХАМСҮРЭН
 
 
ХЭРЭГЖИЛТ НЭГТГЭСЭН: ДОТООД АЖИЛ ХАРИУЦСАН АЖИЛТАН                        М.ЧУЛУУНХҮҮ
Байгууллага: Үндэсний цэцэрлэгт хүрээлэн НӨҮГ

Үүрэг даалгаврын дагуу хийж
хэрэгжүүлсэн үйл ажиллагаа
Хүрсэн бодит үр дүн
/түүнийг нотлох
нотолгоо/
Үүрэг даалгавар
биелээгүй болон
хэрэгжээгүй шалтгаан
Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ Үнэлгээ /0-100/
1 Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн үйлдвэрлэлийн 15 га талбайн шар өвсийг хамах болон талбайн цэвэрлэгээний ажлыг  тогтмол гүйцэтгэж, 11 сарын 17-ны өдрөөс эхлэн талбайн цас цэвэрлэх ажлыг хийж эхлээд  байна. - - Графикийн дагуу талбайн цэвэрлэгээ болон цас хамах ажлыг гүйцэтгэх 100%


БИЕЛЭЛТ ГАРГАСАН:

МЭРГЭЖИЛТЭН                                 Ч.МЯГМАРДУЛАМ

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
 
2015 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 09-НИЙ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН
УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН
ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ
Э.БАТ-ҮҮЛИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
 
2015 оны 11 дүгээр сарын 19.                                                                                                                        Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
д/д Үүрэг даалгаврын дагуу хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа Хүрсэн бодит үр дүн
/түүнийг нотлох нотолгоо/
Үүрэг, даалгавар биелээгүй бол хэрэгжээгүй шалтгаан Цаашид авч  хэрэгжүүлэх Арга хэмжээ
0 1 2 3 4
Үүрэг даалгавар 1: Өвлийн улирал эхэлж байгаатай холбогдуулан цас мөсний хальтиргаанаас сэргийлж хот дотор зорчих замын хөдөлгөөний дүрмийг мөрдүүлэх, жолоочийн хариуцлагыг дээшлүүлэх, тээврийн хэрэгслийн бүрэн   байдлыг шалгах, стандарт шаардлагыг хангуулах ажлыг зохион байгуулах.
1 Нийслэлийн хэмжээнд авто зам, замын байгууламжид халтиргаа гулгаанаас сэргийлэх зорилгоор “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ нь 204тн цас, мөс хайлуулах бодис нөөцөлсөн байна. Авто замын хөдөлгөөний аюулгүй байдал, авто зам, замын байгууламжийн бэлэн байдалд Замын Цагдаагийн газар болон “Улаанбаатар нэгтгэл”-тэй хамтран ажилладаг. Хур тундас орж байгаа тохиолдолд зам талбайг халтирганаас хамгаалах арга хэмжээг тухай бүрт нь авч ажиллаж байна.
Цас орсны дараа дагтаршиж мөстөхөөс өмнө үлээгүүрээр үлээлгэж, мөн шүүрдэж цэвэрлэх ажлуудыг өдөр тутам 24 цагаар гүйцэтгэж байна.
.  Цас, мөс хайлуулах бодисын  нөөцийг нэмэгдүүлэх.
Үүрэг даалгавар 2: Өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөөт ажлуудыг хийж дуусгах, халаалт дулаан, цахилгааны хэвийн үйл ажиллагааг хангах.
2 Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “Үзлэг зохион байгуулах тухай” А/133 дугаартай тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу хяналт шалгалтын бүрэлдэхүүнд Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Б.Найрамдал, Эрчим хүчний хяналтын улсын байцаагч н.Сүхбаяр нар хяналт шалгалт хийж байна.   Нийслэл хотын гудамж талбайн гэрэлтүүлэг хариуцсан  4 ААН, байгууллагуудад өвөлжилтийн бэлтгэл ажил болон гудамж талбайн гэрэлтүүлгийн тасралтгүй найдвартай ажиллагааг  5,29 кодтой “Цахилгаан эрчим хүч хэрэглэгчийн үйл ажиллагааг шалгах’’ хяналтын хуудсаар шалгахад 26 – 36 %-тай бага,  дунд эрсдэлтэй үнэлэгдсэн байна.     Дунд эрсдэлтэй үнлэгдсэн ААН, байгууллагад улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага төлөвлөж байна.

 
НИЙСЛЭЛИЙН  УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2015 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 09-НИЙ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ
 
Байгууллагын нэр: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба                                                                                     2015.11.17
Үүрэг, даалгаврын дагуу хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа Хүрсэн бодит үр дүн
/Түүний нотолгоо/
Үүрэг даалгавар биелээгүй бол хэрэгжээгүй шалтгаан Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ
НЭГ. Өвлийн улирал эхэлж байгаатай холбогдуулан цас мөсний хальтиргаанаас сэргийлж хот дотор зорчих замын хөдөлгөөний дүрмийг мөрдүүлэх, жолоочийн хариуцлагыг дээшлүүлэх, тээврийн хэрэгслийн бүрэн   байдлыг шалгах, стандарт шаардлагыг хангуулах ажлыг зохион байгуулах.
 
Биелэлт: Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “Үзлэг зохион байгуулах тухай” А/133 дугаар тушаалаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хэлтсүүд болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Шуурхай удирдлага, зохицуулалтын төв, Улаанбаатар хотын Захирагчийн гэр хороолол дахь ажлын албаны дарга нар болон Төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцсон ажлын хэсгүүд инженерийн хангамжийн байгууллагууд, харьяа газрууд, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлагууд, дүүргүүдийн 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл хэрхэн хангадсан талаар хяналт шинжилгээ хийж, үнэлгээ, дүгнэлт өгч ажиллаж байна. Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, дүүргүүдийн хэмжээнд элс хангалттай хэмжээгээр, цас хайлуулах бодис 537 тн-ыг нөөцөлсөн.  
ХОЁР. Өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөөт ажлуудыг хийж дуусгах, халаалт дулаан, цахилгааны хэвийн үйл ажиллагааг хангах.
 
Биелэлт: Нийслэлийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх тухай А/737 дугаар захирамжийн 3 дахь заалтын дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн “Нэрэмжит үзлэг”-ийг зохион байгуулан ажиллаж байна.
Тус үзлэгээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн шуурхай удирдлага зохицуулалтын төвийн хамтарсан ажлын хэсэг Амгалан дулааны станц,  Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК,  Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иудын 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл хангасан байдалтай газар дээр нь шалгаж танилцахад төлөвлөгөөт ажлууд графикийн дагуу хийгдэж дууссан. Мөн өвлийн улирал эхэлж байгаатай холбогдуулан халаалтын улирлын оргил ачааллын үед 1, 2-р хэлхээний тооцоот горимыг Ерөнхий менежерээр батлуулан ажиллаж байна.
ДӨРӨВ. БГД-ийн УДДТ-ийн 14-р төв, СХД-ийн 107,41-р цэцэрлэг, ХУД-ийн 65,53-р цэцэрлэгүүдийн шугам солих асуудлыг судлаж нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулах. /Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал/
Биелэлт: Нийслэлийн удирдах ажилтнуудын 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн шуурхай зөвлөгөөн дээр өгсөн үүрэг даалгаврын дагуу БГД-ийн ус дулаан дамжуулах 13, 14-р төв, СХД-ийн 107,41-р цэцэрлэг, ХУД-ийн 65,53-р цэцэрлэгүүдийн инженерийн шугам сүлжээг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн шуурхай удирдлага зохицуулалтын төвийн хамтарсан ажлын хэсэг газар дээр нь шалгаж ажиллаа. 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаар тус хамтарсан үзлэгийн дүн мэдээг танилцуулан хэлэлцүүлж ХУД-ийн 65-р цэцэрлэгийн  гадна хэрэгцээний халуун усны шугам сүлжээг хөрөнгө гарган засварлахаар шийдвэрлэлээ.
 
 
ХЯНАСАН: ЗАХИРГАА САНХҮҮГИЙН ХЭЛТСИЙН ДАРГА                               Э.ЭНХЦЭЦЭГ
 
                                НЭГТГЭСЭН: ЗАХИРГАА, САНХҮҮГИЙН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН                                                                         Э.ЭНХТАЙВАН
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Нийслэлийн эрүүл мэндийн газар
Үүрэг даалгаврын дагуу хийж хэрэгжүүлсэн ажиллагаа Хүрсэн бодит үр дүн Үүрэг даалгавар биелээгүй бол хэрэгжээгүй шалтгаан Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ Үнэлгээ
0-100
1 Өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөөт ажлуудыг хийж дуусгах, халаалт дулаан, цахилгааны хэвийн үйл ажиллагааг хангах. Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл хангагдсан бөгөөд харьяа  байгууллагуудын халаалт дулаан, цахилгааны үйл ажиллагаа хэвийн  явагдаж байна.
 
    100 %
 
 
Биелэлттэй танилцаж зөвшөөрсөн:                   Б.Ганбат  Орлогч дарга
Биелэлтийг хянасан:                                         Г.Ариунсайхан
Биелэлтийг нэгтгэн боловсруулсан:                 Д.Баярмаа
2015 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 09-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН
УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН
ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ
Э.БАТ-ҮҮЛИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР


                   Тайлант хугацаанд тус байгууллагад өгөгдсөн үүрэг даалгавар байхгүй болно.


                                               ХЯНАСАН ХЭА-НЫ ДАРГА                                                      Д.ОЮУНГЭРЭЛ
                                               БИЕЛЭЛТ ГАРГАСАН МЭРГЭЖИЛТЭН                              Н.ОДОНТУЯА