Дэлхийн хот-Улаанбаатар

Үүрэг даалгавар


2016-04-18 16:50:47
2016 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 18-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН
УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
 
 
 
Товч
агуулга
Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Нийслэлийн дүүргүүдэд ил задгай авто машин угааж, орчин тойрныг бохирдуулж байгаа иргэдийн бүргэлт судалгааг гаргаж, журамлах ажлыг зохион байгуулж Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулах. /Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар,  Нийтийн үйлчилгээний УБ нэгтгэл/ 14 Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч
2 Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт иргэд зөвшөөрөлгүйгээр алт олборлох үйл ажиллагааг хориглох, зогсоох ажлуудыг зохион байгуулж, цаашид авах арга хэмжээний тухай саналаа Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулах./Улаанбаатар хотын Цагдаагийн газар,  Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар/ 14
3 Нийслэлийн хотын зам дагуу замын гэрэлтүүлэгийн асалтыг нэмэгдүүлэхийг Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэртэх гудамж, талбайн гэрэлтүүлгийн асалт, тохижилтын ажлуудаа хийх. Дээрхи ажилд Захирагчийн ажлын алба хяналт тавьж ажиллах. 14 Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөөд Захирагчийн ажлын алба
4 АСЕМ-ын чуулга уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлуудад хяналт тавих, гүйцэтгэлийн чанарт анхаарч  ажиллах. /Захирагчийн ажлын алба/ 14
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
БИЕЛЭЛТ
2016 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 18-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН
УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛИЙН ӨГСӨН ҮҮРЭГ  ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ
 
         Баянзүрх Дүүргийн Засаг даргын Тамгын газар                                                                             2016 оны 4 дүгээр сарын  26
 
  Хэрэгжүүлэх үйл ажиллагааны заалт Үүрэг даалгаврын дагуу хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ Үнэлгээ
/0-100/
1 2   5 6
 
 
    1
Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэр дэх гудамж, талбайн гэрэлтүүлгийн асалт, тохижилтын ажлуудаа хийх. Дээрхи ажилд /Захирагчийн ажлын алба хяналт тавьж ажиллах./ 2016 оны 4 дүгээр сарын 20-ны байдлаар тус Дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн гэрэлтүүлэг 96.9 хувьтай, гэр хороолол дундах гэрэлтүүлэг 95.4 хувьтай, орон сууц дундах гэрэлтүүлэг 98.2 хувьтай асалттай байна. Цаашид гэрэлтүүлгийг 100 хувийн асалттай байлгахаар төлөвлөн ажиллаж байна.
2016 оны Дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2, 4, 5, 21, 22, 27 дугаар хороодод хүүхдийн тоглоомын талбай, явган хүний замын ажлын гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулах тендер зарлагдан ажиллаж байна.
 
   
     100%
 
                                              
 
 
 
 
                                               ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА                                                              Б.АМАРТҮВШИН
 
                                               ХЯНАСАН
 
                                               ЗАХИРГАА, ХУУЛИЙН ХЭЛТСИЙН
                                               ДАРГА                                                                                              А.ПҮРЭВДУЛАМ
 
                                               БИЕЛЭЛТИЙГ НЭГТГЭСЭН
                                               МЭРГЭЖИЛТЭН                                                                               Г.НАНСАЛМАА
 
 
 
 Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах ажилтнуудын
2016 оны 04 дүгээр сарын 18-нЫ өдрийн шуурхай хуралдаан дээр өгсөн үүрэг даалгаврын биелэлт
 
2016.04.27                                                                                                                                 Сонгинохайрхан дүүрэг                                                                                                                         
 
Д/д
 
 
Үүрэг , даалгаврын дагуу хийж
хэрэгжүүлсэн үйл ажиллагаа
Хүрсэн бодит үр дүн
/түүнийг нотлох нотолгоо/
Үүрэг, даалгавар биелээгүй бол хэрэгжээгүй шалтгаан Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ Үнэлгээ
0-100
0 1 2 3 4  
Үүрэг даалгавар 3: Нийслэлийн хотын зам дагуу замын гэрэлтүүлэгийн асалтыг нэмэгдүүлэхийг Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэртэх гудамж, талбайн гэрэлтүүлгийн асалт, тохижилтын ажлуудаа хийх. Дээрхи ажилд Захирагчийн ажлын алба хяналт тавьж ажиллах
  Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр бүсийн нийтийн эзэмшлийн зам, талбайн гэрэлтүүлэг болох Энхтайвны өргөн чөлөөний /Саппарогоос 5-н шар хүртэл замын 2 талдаа/ 155 ширхэг гэрэлтүүлгийн шонд наасан зар сурталчилгааг арилгаж угааж цэвэрлэсэн. Гэрэлтүүлгийн шонгоос ил гарсан кабелийн цэгцэлж тагийг бэхэлж боосон. “Залуус” гудамж, Энхтайвны өргөн чөлөөний шатсан Лед гэрэлтүүлгүүдийг засварлаж асаасан. Асалт 100 хувь болсон. Өнөр хорооллийн авто замын асахгүй байсан гэрэлтүүлгүүдийг засварлаж, гэмтэлтэй кабелийг янзалсан. Асалтыг 98,6 хувь болгосон. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн нийтийн эзэмшлийн замын гэрэлтүүлэг 97,2 хувьтай байна.       90
 
 
 
 
БИЕЛЭЛТИЙГ НЭГТГЭСЭН:
ЗАХИРГАА ХУУЛИЙН ХЭЛТСИЙН
МЭРГЭЖИЛТЭН                                О.АРИУНЖАРГАЛ
 
 НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН  УДИРДАХ АЖИЛТНУУДЫН  2016.04.18-НЫ  ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨЛГӨӨНӨӨС НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ
 
 
2016.04.27                                                                                                                                                     Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
Д/д Үүрэг даалгаврын дагуу хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаа Хүрсэн үр дүн
түүнийг нотлох нотолгоо
Үүрэг даалгавар биелүүлээгүй бол хэрэгжээгүй шалтгаан Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ Үнэлгээ
0-100
       1.        Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэртэх гудамж, талбайн гэрэлтүүлгийн асалт, тохижилтын ажлуудаа хийх Орон сууц гэр хорооллын гэрэлтүүлэгт 13-р хороо , 12-р хороо хапитат, 8-р хороо, 5-р хорооны гэрэлтүүлэгт засвар үйлчилгээ хийсэн бөгөөд цаашид 11-р хороо сүрьеэгийн больниц, 6-р хороо ,12-р хороо хоршооллын хэсэгт засвар үйлчилгээ хийх гэж байна. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөөр хийгдэж байгаа 41-р цэцэрлэгийн гаднах тоглоомын талбайн ажил эхэлсэн. 4-р хорооны айл өрхийн хаягжуулалтын ажил хийгдэж дуусаад байна.   Хяналт тавьж ажиллана 100
       2.        АСЕМ-ын чуулга уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлуудад хяналт тавих, гүйцэтгэлийн чанарт анхаарч  ажиллах ХУД- ЗДТГ-ын Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд АСЕМ-н бэлтгэл хангах ажлын хэсэгт гишүүнээр оролцож хийгдэж буй тохижилт бүтээн байгуулалтын ажилд байнгын хяналт тавьж ажиллаж байна.   Хяналт тавьж ажиллана. 100
Биелэлтийн үнэлгээ 90%
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2016 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 18-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ, НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГУУДААС  ӨГСӨН  ҮҮРЭГ ДААЛГАВАРЫН БАЯНГОЛ ДҮҮРЭГТ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛУУДЫН БИЕЛЭЛТ


Үүрэг даалгаварын дагуу хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа Хүрсэн бодит үр дүн Үүрэг даалгавар биелээгүй бол хэрэгжээгүй шалтгаан Цаашид авч хэрэгжүүлэх
арга хэмжээ
Үнэлгээ
3 Дүүргийн нутаг дэвсгэр дэх гудамж, талбайн гэрэлтүүлгийн асалт, тохижилтын ажлуудыг эрчимжүүлэн сайжруулах үүднээс 2015 онд хариуцан ажиллаж байсан “РДА” ХХК-ийн гэрээний хугацаа дуусаж, шинээр ашиглалт үйлчилгээний байгууллага шалгаруулахаар тендер зарласан. Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн төв болон туслах гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн ашиглалт засвар үйлчилгээг нийтийн эзэмшлийн Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ хариуцан ажилладаг. Дүүргийн орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийн ашиглалт үйлчилгээг 2015 онд хариуцан ажиллаж байсан “РДА” ХХК-ийн гэрээний хугацаа дуусаж, шинээр ашиглалт үйлчилгээний байгууллага шалгаруулахаар тендер зарласан. Тус тендер нь 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр нээгдэж, ашиглалт засвар үйлчилгээний байгууллагыг тодруулна.
2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар нийтийн эзэмшил 89%, орон сууц 91%, гэр хороолол 93% буюу дундаж асалт 91% байна.
 2016 оны 05 дугаар сарын 10 гэхэд шинэ байгууллагатай гэрээ байгуулж орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийн асалтыг 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 01 гэхэд 100 хувьд хүргэж асаахаар төлөвлөн ажиллаж байна.
Мөн Энэбиш, Амарсанаагийн гудамж дагуу ногоон байгууламж хашсан хайс хашлагыг сэргээн засварлан будсан.
  Дүүргийн нутаг дэвсгэр дэх орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийн асалтыг 100 хувьд хүргэж асаахаар төлөвлөн ажиллаж байна. 100%
 
 
 
ТАНИЛЦСАН:
ЗАСАГ ДАРГА                                                     Д.ОРОСОО
ЗАХИРГАА, ХУУЛИЙН ХЭЛТСИЙН
МЭРГЭЖИЛТЭН                                       М.Солонго 
 
 
2016 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 18- НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН
УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛИЙН ӨГСӨН  ҮҮРЭГДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ
 
2016.04.27                                                                                                      Багахангай дүүрэг
Үүрэг даалгаврын дагуу хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа Хүрсэн бодит
үр дүн
/түүнийг нотлох нотолгоо/
Үүрэг даалгавар биелээгүй бол хэрэгжээгүйшалтгаан Цаашид авч хэрэгжүүлэх аргахэмжээ Үнэлгээ
0-100
3. Нийслэлийн хотын зам дагуу замын гэрэлтүүлэгийн асалтыг нэмэгдүүлэхийг Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэртэх гудамж, талбайн гэрэлтүүлгийн асалт, тохижилтын ажлуудаа хийх. Дээрхи ажилд Захирагчийн ажлын алба хяналт тавьж ажиллах.
1
“Хот тохижилтын алба”  ОНӨААТҮГ-нь  нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлэгт  үзлэг шалгалт хийж 1,2 дугаар хорооны авто замын дагуу 20 ширхэг гэрлийн ламп хийж гэрэлтүүлгийн асалтыг 100%-д хүргэж засварт 295.700 төгрөг зарцуулсан байна.
Нийтийн эзэмшлийн төв талбайд байрлаж буй 22 ширхэг гэрэлтүүлгийн шонгуудыг  угааж, цэвэрлэж өнгө үзэмжийг сайжруулав.
Дүүргийн ЗДТГ-ын Тохижилт, худалдаа үйлчилгээний хэлтсээс  графикт үзлэг шалгалтыг 14 хоногт  1 удаа  хийж  зөрчил дутагдлыг тухай бүр арилгуулж хэвшээд байна.
Гэрэлтүүлгийн асалт 100% - Гэрэлтүүлгийн асалтын үзлэг шалгалтыг тогтмол хийнэ.
Засвар үйлчилгээг тогтмолжуулна.
 
100
БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
           
2016 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 18-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛИЙН ӨГСӨН ҮҮРЭГ, ДААЛГАВРЫН ХЭРЭГЖИЛТ
2016-04-27
Д\Д Үүрэг, даалгаврын дагуу хийж, хэрэгжүүлсэн
үйл ажиллагаа
Хүрсэн бодит үр дүн Үүрэг, даалгавар биелүүлээгүй шалтгаан Цаашид авч хэрэгжүүлэх арга зам  
Оноо
Үүрэг, даалгавар-Нэг. Нийслэлийн дүүргүүдэд ил задгай авто машин угааж, орчин тойрныг бохирдуулж байгаа иргэдийн бүртгэл судалгааг гаргаж, журамлах ажлыг зохион байгуулж Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулах. /Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Авто замын газар, Нийтийн үйлчилгээний УБ нэгтгэл/
1. Дүүргийн нутаг дэвсгэрт зориулалтын байранд авто угаалга хийдэг 13 газар, авто болон дугуй засвар, тос тосолгооны материал худалдаалдаг 93 газар үйл ажиллагаа явуулж байна. Авто үйлчилгээний газруудын дэлгэрэнгүй судалгааг шинэчлэн гаргах зорилгоор дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2016 оны 5/660 тоот албан бичгийг хороодод хүргүүлэн нэгдсэн хавсралтын дагуу 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн дотор ирүүлэхийг даалгаад байна.    = =   90
Үүрэг, даалгавар-Гурав. Нийслэлийн хотын зам дагуу замын гэрэлтүүлгийн асалтыг нэмэгдүүлэхийг Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэр дэх гудамж, талбайн гэрэлтүүлгийн асалт, тохижилтын ажлуудаа хийх. Дээрхи ажилд Захирагчийн ажлын алба хяналт тавьж ажиллах.
3.
  • Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтсээс "Соёндрийм" ХХК-тай хамтран нутаг дэвсгэрийн гэрэлтүүлгийн байдалд 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр үзлэг, шалгалтыг зохион байгуулан асахгүй байгаа болон анивчиж байгаа гэрэлтүүлгийг засварлуулсанаар одоогоор 96,6 хувийн асалттай байна.
  • Дүүргийн хэмжээнд явган замын тохижилтын ажлууд эхэлсэн ба одоогоор 2, 3 дугаар хорооны нийт 2700 м2 явган замын ажлыг Чингэлтэй дүүргийн Тохижилт, үйлчилгээ компаниас хийж гүйцэтгээд байна. Мөн он дамжин хэрэгжиж буй 18 дугаар хороо, Хандгайтын 12,14 дүгээр гудамжны тохижилтын ажлыг Сан БОРСТ ХХК-аас хийж дуусгасан.
  • 10 дугаар хороо, Ундрам дэлгүүрээс Самбалхүндэвийн эргэмжийн газартай холбох 600 у/м авто замын хучилтыг Чингэлтэй дүүргийн Тохижилт, үйлчилгээ компаниас хийж дуусган 1054м2 явган зам, 400м2 эко хавтанг тавьсан.
  • 16 дугаар хороонд 470 у/м асфалтан хучилт, 180у/м байгалийн чулуун авто замыг Чингэлтэй дүүргийн Тохижилт, үйлчилгээ компаниас хийж байна.
       Байгалийн чулуун зам болон 445м2 эко хавтанг дүүргийн Тохижилт, үйлчилгээ компаниас тавьж дуусгасан.
= = Гэрэлтүүлгийн асалтыг сайжруулах, тохижилтын ажлуудыг хийх. 90
Үүрэг, даалгавар-Дөрөв. АСЕМ-ын чуулга, уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлуудад хяналт тавих, гүйцэтгэлийн чанарт анхаарч  ажиллах. /Захирагчийн ажлын алба/
4.
Дүүргийн төсвийн нийт 4.2 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 2016 онд хэрэгжүүлэх 25 төсөл, арга хэмжээ, он дамжин хэрэгжүүлэх 500 сая төгрөгийн 2 төсөл, арга хэмжээ, дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн 2 тэрбум төгрөгийн хөрөнгөөр хэрэгжүүлэх 40 төсөл арга хэмжээ, он дамжин хэрэгжүүлэх 140 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 3 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
    Хөрөнгө оруулалтын ажлын зураг, төслийг хийж гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний тендерийг дүүргийн Засаг даргын 2016 оны А/13 тоот тушаалаар байгуулагдсан “Үнэлгээний хороо”-оос зарлан гүйцэтгэгчийг шалгаруулж гэрээ байгуулах зөвлөмжийг дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас Засаг даргын Тамгын газарт ирүүлсэн. 
     Дүүрэгт 2016 онд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлын батлагдсан төсвийг e-procurement.gov.mn, chingeltei.gov.mn, shilendans.gov.mn цахим сайтуудад байршуулан Монголын үнэн сонинд нийтлүүлж мэдээллийн ил тод байдлыг ханган ажиллаж байна.
     Хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах “Үнэлгээний хороод”-ыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2016 оны нийт 32 /А/17, A/30, A/31, А/59, А/60, А/62, А/66, А/68, А/72, А/87, А/89-105, А/131-А/133, А/145, А/156 тоот/ тушаалаар “Үнэлгээний хороо”-дыг байгуулан ажиллаж байна.     
  Дүүргийн төсвийн хөрөнгөөр 2016 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний ажлын явцаас:
  • Дүүргийн 16 дугаар хороо, 89-90 дүгээр гудамжинд “Цахилгааны хүчдэл сайжруулах” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах 110 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлын тендерийг 2016.02.26-ны өдөр зарлан 2016.03.30-ны өдөр нээлтийг хийсэн. Дүүргийн ХААА-с 2016.04.13-ны өдөр зөвлөмж хүлээн авсан.
  • Дүүргийн 12 дугаар хороонд “Жишиг өрхийн эмнэлэг барих” ажлын үлдэгдэл болох нийт 400 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2016.03.09-ны зарлан 2016.04.11-ны өдөр нээлтийг хийсэн. Дүүргийн ХААА-с 2016.04.12-ны өдөр зөвлөмж хүлээн авсан.
  • Дүүргийн “Хүүхэд гэр бүл хөгжил төв”-д авто машин нийлүүлэх нийт 25 сая төгрөгийн өртөг бүхий ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2016.03.11-ны өдөр зарлан 2016.03.18-ны өдөр нээлтийг хийсэн. Дүүргийн ХААА-с 2016.03.25-ны өдөр зөвлөмж хүлээн авсан.
  • Дүүргийн “Ахмадын амралтын газар ОНӨААТҮГ-ийн хашаа хийх” 40 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын тендерийг 2016.03.11-ны өдөр зарлаж 2016.03.18-ны өдөр нээсэн. Дүүргийн ХААА-с 2016.03.25-ны өдөр зөвлөмж хүлээн авч захиалагчаас 2016.04.04-ны өдөр гэрээ байгуулсан.
  • Дүүргийн “Ахмадын амралт ОНӨААТҮГ-ын угаалгын байр,  харуулын байр барих” 40 сая төгрөгийн өртөг бүхий ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2016.03.28-ны өдөр зарлан 2016.04.04-ны өдөр нээсэн. Дүүргийн ХААА-с 2016.04.07-ны өдөр зөвлөмж хүлээн авсан.
  • Дүүргийн “Ерөнхий боловсролын сургуулиудын хөдөлмөрийн кабинетэд шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх” 200 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын тендерийг 2016.03.14-ны өдөр зарлаж, 2016.04.14-ны өдөр нээнэ. Тендерийн бичиг баримтыг сонирхсон аж ахуй нэгжүүдэд олгож байна.
  • Дүүргийн “Хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон болон иргэдийн амьжиргааг дэмжих ажил” /200 сая/ -ын  гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2016.03.15-ны өдөр зарлаж 2016.03.22-ны  өдөр нээсэн. Дүүргийн ХААА-с 2016.04.06-ны өдөр зөвлөмж хүлээн авсан.
  • Дүүргийн 4 дүгээр хороо, 5 дугаар сургуулийн гадна талбайн “Софт теннисний талбайн тохижилтын нийт 172.9 сая төгрөгийн төсөвт өртөг бүхйи ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын тендерийг 2016.03.25-ны өдөр зарласан. Тендерийг 2016.04.25-ны өдөр нээсэн. Үнэлгээний шатандаа явж байна.
  • Дүүргийн “Цагдаагийн 2 дугаар хэлтсийн албан хэрэгцээнд автомашин нийлүүлэх ажил” /50 сая / -ын  гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2016.03.28-ны өдөр зарласан. Тендерийг 2016.04.04-ны өдөр нээсэн. Дүүргийн ХААА-с 2016.04.19-ны өдөр зөвлөмж хүлээн авсан.
  • Дүүргийн “Худалдан авах ажиллагааны албанд автомашин нийлүүлэх ажил” /25 сая/ -ын  гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2016.03.28-ны өдөр зарласан. Тендерийг 2016.04.04-ны өдөр нээсэн. Дүүргийн ХААА-с 2016.04.07-ны өдөр зөвлөмж хүлээн авсан.
  • Дүүргийн 15 дугаар хорооны “Хүүхдийн амбулаторийн материаллаг баазыг бэхжүүлэх, тавилга тоног төхөөрөмж худалдан авах ажил” -ын  гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын тендерийг 2016.03.28-ны өдөр зарлан 2016.04.05-ны өдөр нээлтийг хийсэн. Дүүргийн ХААА-с 2016.04.14-ны өдөр зөвлөмж хүлээн авсан.
  • Дүүргийн Соёлын төвд тавилга, тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүн нийлүүлэх /30 сая төгрөгийн/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2016.04.15-ны өдөр зарласан. Тендерийг 2016.04.25-ны өдөр нээсэн. Үнэлгээний шатандаа явагдаж байна.
Дүүргийн төсвийн хөрөнгөөр он дамжин хэрэгжиж буй хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний ажлын явцаас:
  1. Дүүргийн “13, 14, 15, 16 дугаар хороодод суурилагдсан камеруудыг шилэн кабелиар холбох 115 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлын  гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын тендерийг 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр зарласан. Тендерийг 2016 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр нээсэн. Дүүргийн ХААА-с 2016.04.19-ны өдөр зөвлөмж хүлээн авсан.
  2. Дүүргийн 2 дугаар хороо, 40.0-ын ТХ-30, 21, 22, 23 дугаар байрны дундах талбайн тохижилтын нийт 100 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2016 оны 4 дугаар сарын 08-ны өдөр зарласан. Тендерийг 2016 оны 05 дугаар сарын 9-ны өдөр нээнэ. Тендерийн бичиг баримтыг сонирхсон аж ахуй нэгжүүдэд олгож байна.
= = Хөрөнгө оруулалтын ажлуудад хяналт тавих. 100
 
 
 
ТАНИЛЦСАН: НИЙСЛЭЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ
ДАРГА                                                                                   Д.ГАНБОЛД
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН
ДАРГА                                                                                  А.ДАМЦАГДОРЖ
ХЯНАСАН: ЗАХИРГАА, ХУУЛИЙН ХЭЛТСИЙН
ДАРГА                                                                                  О.НЯМБАТ

ХЭРЭГЖИЛТ ГАРГАСАН: ЗАХИРГАА, ХУУЛИЙН ХЭЛТСИЙН
МЭРГЭЖИЛТЭН                                                             З.НАРАНТУЯА 
2016.04.18 -НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ
ЗӨВЛӨГӨӨНӨӨС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ
  Багануур дүүрэг                                                                                                                                                       2016.04.27
 
 
 
 
 
Үүрэг даалгавар хийж хэрэгжүүлсэн ажиллагаа Хүрсэн бодит үр дүн биелэгдээгүй
шалтгаан
Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ Үнэлгээ
/0-100/
1 2 3 4 5 6 7
1 Нийслэлийн дүүргүүдэд ил задгай авто машин угааж, орчин тойрныг бохирдуулж байгаа иргэдийн бүргэлт судалгааг гаргаж, журамлах ажлыг зохион байгуулж Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулах. /Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Авто замын газар, Нийтийн үйлчилгээний УБ нэгтгэл/ Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс НМХГ-н Дэд бүтцийн хяналтын хэлтэст дүүрэгт авто угаалгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийн судалгааг гарган TS.KHAD@YAHOO.VOM хаягаар хүргүүллээ.
Багануур дүүрэгт 4 авто угаалгын газар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд илэрсэн зөрчилгүй. Тухайн газруудад улсын байцаагчийн зөвлөмжийг хүргүүлсэн байна.
 
Орчин тойрныг бохирдуулсан зөрчилгүй.     100 %
2 Нийслэлийн хотын зам дагуу замын гэрэлтүүлэгийн асалтыг нэмэгдүүлэхийг Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэртэх гудамж, талбайн гэрэлтүүлгийн асалт, тохижилтын ажлуудаа хийх. Дээрхи ажилд Захирагчийн ажлын алба хяналт тавьж ажиллах.      Нийтийн эзэмшил зам тайлбайн гэрэлтүүлгийн засвар үйлчилгээг тогтмол өдөр тутам хйиж асаалтыг Захирагчийн ажлын албанаас 14 хоног дутам явж шалгадаг. Асаалт 96-98%-тай асааж байна. Асаалтын зардал сар бүр гүйцэтгэлээр хэтэрч байгаагаас сүүлийн хагас жилд асаалтын зардалгүй байдлаас асааж чадахгүй байж болох магадлалтай байна.
     Тохижилтын ажил бүрэн эхлээгүй  цэнэг усалгаа, модны титэм тайралт хэлбэржүүлэлтийн ажил хийгдэж байна.
 
Сайн = .Асаалтын зардалыг нэмэгдүүлэх 95 %
                                                           
                                                                         ХЯНАСАН: ЗХХ-ИЙН ДАРГА                                        Б.ТУЯА
                                                               НЭГТГЭСЭН: ЗХХ-ИЙН МЭРГЭЖИЛТЭН                      Н.ЭРДЭНЭЧИМЭГ2016 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 18-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН
УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВ
РЫН БИЕЛЭЛТ
 
 
 
2016 оны 04-р сарын 27                                                                                                                                                     СҮХБААТАР ДҮҮРЭГ
 

Үүрэг даалгавар Үүрэг даалгаврын дагуу хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа Үнэлгээ
/0-100/
1. Нийслэлийн дүүргүүдэд ил задгай авто машин угааж, орчин тойрныг бохирдуулж байгаа иргэдийн бүргэлт судалгааг гаргаж, журамлах ажлыг зохион байгуулж Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулах. Дүүргийн нутаг дэвсгэрт ил задгай авто машин угааж, орчин тойрныг бохирдуулж байгаа эсэхэд хяналт тавин дүүрэг дэх Цагдаагийн 1,2  дугаар хэлтэс, Замын цагдаагийн тасаг болон 1-20 дугаар хороодын ажлын алба хамтран ажиллалаа. 1-20 дугаар хорооны ажлын албанаас судалгаа авахад 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Тусгаар тогтнолын ордны хойно Оргил худалдааны төвийн автомашины зогсоол дээр авто машин байгаа судалгаа ирүүлсэн. Бусад хороодын нутаг дэвсгэрт одоогоор ил задгай  авто машин угааж байгаа газар байхгүй байна. Газар дээр нь очиж шалгахад 4112 УНК улсын дугаартай тоёота premio маркийн автомшины эзэмшигч Б нь  өөрийн автомашинаа угааж байсан тул тус хорооны хэсгийн байцаагчтай хамтран шалгаж Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журмын 6.19  дэх заалтыг танилцуулж, дахин нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд автомшин угаахгүй байхыг сануулж, анхааруулга өгч ажиллалаа.
Цаашид дахин угаалгахгүй байхад хяналт тавин, бусад нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд ил задгай автомашин угаахгүй байхыг анхаарууллаа.
90
2. Нийслэлийн хотын зам дагуу замын гэрэлтүүлэгийн асалтыг нэмэгдүүлэх, Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэртэх гудамж, талбайн гэрэлтүүлгийн асалт, тохижилтын ажлуудаа хийх Тус дүүргийн орон сууц, гэр хорооллын гудамж талбайн гэрэлтүүлгийн ашиглалт үйлчилгээ хариуцдаг "Гэрэлтүүлэг чимэглэл" ХХК, "Эволва" ХХК-д гэрэлтүүлгийн асалт, засвар үйлчилгээг цаг тухайд нь түргэн шуурхай засварлан гэрэлтүүлгийн асалтыг 100%-д байлгах хугацаатай үүрэг даалгавар өгч ажиллаж байна. Нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн гэрэлтүүлгийн ашиглагч  "Гэрэлтүүлэг чимэглэл" ХХК-д гэрэлтүүлгийн асалт, засвар үйлчилгээ, өнгө үзэмж, гэрэлтүүлгийн муудсан шонг будаж засварлах үүрэг даалгавар өгч нийтийн эзэмшлийн гудамж талбайн гэрэлтүүлгийн 247 ширхэг шонг будаж, 189 ширхэг гэрэлтүүлгийн шонг угааж өнгө үзэмжийг сэргээн засварласан. 1-14-р хороо хариуцсан “Гэрэлтүүлэг чимэглэл” ХХК асалт 98,5%-тай, 15-20 дугаар хороо хариуцсан Эволва ХХК асалт 99,7%-тай байна.           100
3. АСЕМ-ын чуулга уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлуудад хяналт тавих, гүйцэтгэлийн чанарт анхаарч  ажиллах. Дүүргийн нутаг дэвсгэрт байрших гадна зар сурталчилгааны байгууламжийн гэрээтэй 37-н ААНБ-уудад самбаруудын өнгө үзэмжийг сайжруулах, засварлах, тулгуур шонг кодын дагуу будах тухай үүрэг даалгавар өгч ажиллан АСЕМ-н чуулган уулзалтын ажлын хүрээнд төвийн нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт засвар үйлчилгээ хийгдэж байгаа гудамж дагуу байрших гадна зар сурталчилгааны байгууламж эзэмшигч 5-н ААНБ тулгуур шонг будаж завсарлалаа. 90
 
 
 
ТАНИЛЦСАН: ЗАСАГ ДАРГА                                               Д.БАДАРСАН
 
НЭГТГЭСЭН:
ХШҮ-НИЙ АСУУДАЛ ХАРИУЦСАН
МЭРГЭЖИЛТЭН                                                                   М.ЭРДЭНЭБААТАР
 
 
                                                              2016 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 18-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН
                                                                 УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР
                                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
                                                                   ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
 
 
                                                                    
                                                                                                             №7
 2016.04.28                                                                                                                                                                                                                                                                                                                                                            Налайх дүүрэг
Үүрэг даалгаварын дагуу хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа                Хүрсэн бодит үр дүн
             /түүнийг нотлох нотолгоо/
Үүрэг даалгавар биелээгүй бол хэрэгжээгүй шалтгаан Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ Үнэлгээ
0-100
1 2                           3 4 5 6
1 Нийслэлийн дүүргүүдэд ил задгай авто машин угааж, орчин тойрныг бохирдуулж байгаа иргэдийн бүргэлт судалгааг гаргаж, журамлах ажлыг зохион байгуулж Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулах. /Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар,  Нийтийн үйлчилгээний УБ нэгтгэл/   - -  
2 Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт иргэд зөвшөөрөлгүйгээр алт олборлох үйл ажиллагааг хориглох, зогсоох ажлуудыг зохион байгуулж, цаашид авах арга хэмжээний тухай саналаа Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулах./Улаанбаатар хотын Цагдаагийн газар,  Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар/   - -  
3 Нийслэлийн хотын зам дагуу замын гэрэлтүүлэгийн асалтыг нэмэгдүүлэхийг Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэртэх гудамж, талбайн гэрэлтүүлгийн асалт, тохижилтын ажлуудаа хийх. Дээрхи ажилд Захирагчийн ажлын алба хяналт тавьж ажиллах. -     -
4 АСЕМ-ын чуулга уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлуудад хяналт тавих, гүйцэтгэлийн чанарт анхаарч  ажиллах. /Захирагчийн ажлын алба/ -2016 оны 04 дүгээр сарын байдлаар Налайх дүүргийн  гудамж зам талбайн нийт гэрэлтүүлэгт дараах засвар үйлчилгээг хийлээ. Үүнд: 5-р хороо Городок хэсгийн гэр хороололын шатсан 10ш гэрэл, дросель, изү сольж засварлах, 7-р хороо Өвөршандын хэсгийн гэрэлтүүлгийн оруулгын шугамны гэмтэл тодорхойлон муфьт хийж гэрлийг бүрэн асаах, Алхтай хөшөөнөөс Бөмбөрцөг хүртэлх гэрэлтүүлгийн цагийн реле сольж асаах, 3-р хороо Туул, Алтай хэсгийн гэрэлтүүлгийн тоолуур баталгаажуулан суурилуулах, Сод Монгол ШТС-с 353-р цэргийн анги хүртэлх гэрэлтүүлгийн цагийн реле солих, 2-р хороо Хаан банкны хажуугийн щитэнд шатсан 1ш автомат солих зэрэг засвар үйлчилгээг хийж гүйцэтгэн гэрэлтүүлгийг асаасан.
Нийт гэрэлтүүлгийн асаж унтрах цагийг сард 4 удаа тохируулж  зуны цагийн хуваарийн дагуу оройн 21:30    -н минутанд асааж өглөөний  05:30 минутанд утрахаар тохируулсан.
Дүүргийн хэмжээнд нийт гэрэлтүүлгийн асалт 94%-тай байна.
 
 
 
  -  
 
 
 
                                                                 НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН
                                                                                     ЗАХИРГАА, ХУУЛИЙН ХЭЛТЭС
2016 ОНЫ 04 ДУГААР САРЫН 18-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙНУДИРДАХ АЖИЛТНУУДЫН
 ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭРНИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАРЫН БИЕЛЭЛТ
 
  2016 оны 04 дугаар сарын 27.                                                                                                      Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
Үүрэг даалгаврын дагуу хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа Хүрсэн бодит үр дүн
/түүнийг нотлох нотолгоо/
Үүрэг, даалгавар биелээгүй бол хэрэгжээгүй шалтгаан Цаашид авч  хэрэгжүүлэх арга хэмжээ
0 1 2 3 4
Үүрэг даалгавар 1. Нийслэлийн дүүргүүдэд ил задгай авто машин угааж, орчин тойрныг бохирдуулж байгаа иргэдийн бүртгэлт судалгааг гаргаж, журамлах ажлыг зохион байгуулж Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулах
 
1ДБХ1Х1 БОГУУХХ Нийслэлийн нутаг дэвсгэрт ил задгай авто машин угааж, орчин тойрныг бохирдуулж буй 80 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын судалгааг гаргаж шалгалт хийсэн.
Үүнээс зөрчилтэй иргэн, аж ахуйн нэгжид 402 заалттай 67  улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн.
 
Нийслэлийн дүүргүүдэд ажиллаж байгаа  128 авто машин угаалагын газрын судалгааг  бүрэн гаргаж, ил задгай авто машин угааж, орчин тойрныг бохирдуулж байгаа 17 иргэн аж ахуйн нэгжийн гадна талбайг цэвэрлүүлж, хог хаягдлын гэрээг хийлгүүлж, зам дагуух автомашин угаалгын газруудын судалгааг гаргаж зурагжуулан  мэдээллийн сан үүсгэж судалгаа гарган ажилласан. Улсын /ахлах/ байцаагчийн зөрчил арилгуулах 402 заалт бүхий  67 албан шаардлагыг хүргүүлж, хяналт шалгалтын үр дүнг  НУЗөвлөлд танилцуулахаар ажиллаж байна. 
Хяналт шалгалт үргэлжилж байна. -“Автомашины угаалгын үйлчилгээ”-ний стандарт MNS 5347:2003 угаалгын газрын хаяг, гадна талбайг жигдлэх талаар стандартад санал өгөх
-Холбогдох байгууллагаас зөвшөөрөл авдаг болгох шийдвэр гаргах
-Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгүүлэх
 
 
Үүрэг даалгавар 2.  Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт иргэд зөвшөөрөлгүйгээр алт олборлох үйл ажиллагааг хориглох, зогсоох ажлуудыг зохион байгуулж, цаашид авах арга хэмжээний тухай саналаа Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулах..
БОГУУХХ Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт иргэд зөвшөөрөлгүйгээр алт олборлох үйл ажиллагааг хориглох, зогсоох ажлыг  Улаанбаатар хотын Цагдаагийн газартай хамтран зохион байгуулахаар болсон. Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүйгээр алт олборлож буй иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоохоор Улаанбаатар хотын цагдаагийн газартай хамтран геологи уул уурхайн хяналтын улсын байцаагч Ц.Батсайхан газар дээр нь ажиллаж тухайн газарт техникийн нөхөн сэргээлтийн ажилд  МУ-ын MNS-5917:2008 стандартын дагуу   хяналт  тавьж, хамтарч  ажиллах саналыг  нийслэлийн цагдаагийн газарт хүргүүлж ажиллалаа. -  Улаанбаатар хотын цагдаагийн газраас нэгдсэн шалгалт хийж удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулахаар болсон.
                   
Үүрэг даалгавар 3. АСЕМ-ынчуулга уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж байгаа ажлуудад хяналт тавих, гүйцэтгэлийн чанарт анхаарч ажиллах
1.     Ази Европын парламентийн түншлэлийн 9 дүгээр уулзалт Улаанбаатар хотод 2016 оны 04 дүгээр сарын 21-23-ны хооронд зохион байгуулахтай холбогдуулан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 30 байцаагч 4 ажлын хэсэг ажиллаж:
  4 зочид буудал, 4 зоогийн газар, 1 амралт, жуулчлалын бааз 1, эрүүл мэндийн байгууллага 3-ийг хамруулан хяналт шалгалт хийлээ.
 Шалгалтанд Улаанбаатар, Туушин, Блю Скай” “Шангри-Ла Улаанбаатар” зочид буудал, Баянгол, “Корпорайте энд конвейшн центр”,  “Шангри-Ла Улаанбаатар”, Монет зоогийн газар, “Чингис хааны хүрээ” амралт аялал, жуулчлалын цогцолбор, БХХСАХНЭмнэлэг, УХТЭмнэлэг, түргэн тусламжийн төв хамрагдсан байна.
Шалгалтаар хүнсний бүтээгдэхүүний 7 дээж, ундны ус 2, арчдас 20 –ийг авч шинжлүүлж дүгнэлт гаргаж ажилласан байна.
 Нийт 18 зөрчил илрүүлж, илэрсэн зөрчлийг арилгуулах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан. Мөн бэлтгэл ажлын хүрээнд  Баянгол, Туушин  зэрэг 10 зочид буудлуудын ажиллагсадад “Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн зохистой дадал” сэдвээр  сургалт зохион байгуулсан.
2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 04 дүгээр сарын 23-ны өдрүүдэд Улаанбаатар хотод Ази Европын парламентийн түншлэлийн 9 дүгээр уулзалтын үеэр 4 зочид буудлын өглөөний зоог, 6 удаагийн  хүндэтгэлийн хүлээн авалтын  үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж, ахуйн болон  хоол хүнсний гаралтай халдварт хордлого түүнээс гарах  эрсдлээс урьдчилан сэргийлж, хүнсний аюулгүй байдлыг хангуулан ажиллалаа. -  1. Амралт, аялал, жуулчлалын цогцолборын халуун ус, халаалтын системийг бүрэн шийдэх
2. Эмнэлгүүдэд  засвар үйлчилгээ хийх шаардлагатай  хөрөнгийн асуудал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд шаардлагатай бүрэн тоноглогдсон автомашин, тоног төхөөрөмжөөр хангах асуудлыг яаралтай шийдвэрлэх
3.  АСЕМ–ВИЛЛА –д болон “Шангри Ла Улаанбаатар”  зочид буудалд ажиллах эмнэлгийн хэсгийн байрны  асуудлыг  холбогдох байгууллагуудад нь тавьж  шийдвэрлэх
 
 
 
 
Маягт ШБ-01
 
2016 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 18-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН
УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН
ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ
Э.БАТ-ҮҮЛИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАРЫН БИЕЛЭЛТ
Байгууллагын нэр: Улаанбаатар  хотын цагдаагийн газар
Огноо: 2016.04.28.
д/д Үүрэг даалгаврын дагуу хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа Хүрсэн бодит үр дүн /түүнийг нотлох нотолгоо/ Үүрэг даалгавар биелүүлээгүй бол хэрэгжээгүй шалтгаан Цаашид авч хэрэгжүүлэх
арга хэмжээ
0 1 2 3 4
1. Нийслэлийн дүүргүүдэд ил задгай авто машин угааж, орчин тойрныг бохирдуулж байгаа иргэдийн бүргэлт судалгааг гаргаж, журамлах ажлыг зохион байгуулж Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулах. /Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар,  Нийтийн үйлчилгээний УБ нэгтгэл Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн ажил хариуцсан дэд даргаас “Ил задгай автомашин угааж орчин тойрныг бохирдуулж байга иргэдийн судалгааг гаргах, таслан зогсоох ажлыг зохион байгуулах төлөвлөгөө”-г 2016 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр батлан харъяа дүүрэг дэх Замын цагдаагийн тасгуудад хүргүүлэн биелэлт үр дүнг тооцон ажиллаж байна.
Улаанбаатар хотын Замын цагдаагийн нэгжийн харъяа дүүрэг дэх Замын цагдаагийн тасгууд нутаг дэвсгэр хариуцсан дүүрэг дэх Цагдаагийн хэлтсүүдийн хэв журмын албадтай хамтран ажиллах төлөвлөгөөний төсөл боловсруулан, санал авч батлагдах шатандаа явж байна.
 Цаашид нутаг дэвсгэр хариуцсан замын цагдаа, хэв журмын албадын хамтарсан шалгалтууд явагдаж эхэлсэнээр зөвшөөрөлгүй ил задгай худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн хууль бус үйл ажиллагаа таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зэрэг тодорхой ажил зохион байгуулахаар төлөвлөж байна.
 
   
2 Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт иргэд зөвшөөрөлгүйгээр алт олборлох үйл ажиллагааг хориглох, зогсоох ажлуудыг зохион байгуулж, цаашид авах арга хэмжээний тухай саналаа Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулах./Улаанбаатар хотын Цагдаагийн газар,  Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар/       
   Тус цагдаагийн газраас удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүргийн дагуу 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Багахангай дүүргийн 1 дүгээр хороо Өндөртолгойн тахилгатай овооны баруун урд хэсэгт очиж газар дээр танилцан мэдээлэл, “Хууль бус алт олборлох үйл ажиллагааг хориглох зарим арга хэмжээ тухай“ захирамжийн төслийг боловсруулан холбогдох хэлтсүүдээс санал авч  Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд оруулахаар материалыг Нутгийн захиргааны удирдлагын хэлтэст хүргүүлэв. 
       
   
 
 
 
БИЕЛЭЛТ ГАРГАСАН:
АХЛАХ БАЙЦААГЧ, ЦАГДААГИЙН ХОШУУЧ                           Ц.ЖАРГАЛМАА
 
 
ХЯНАСАН: 
УЛААНБААТАР ХОТЫН ЦАГДААГИЙН
ГАЗРЫН ДАРГА, ТУСЛАХ КОМИССАР                                    Ч:.БОЛДБААТАР