Дэлхийн хот-Улаанбаатар

Үүрэг даалгавар


2016-06-06 11:46:02
2016 ОНЫ 06 ДУГААР САРЫН  06-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ  ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1
АСЕМ-н чуулга уулзатын хүрээнд хийгдэх бэлтгэл ажлуудыг сайтар хангах:
  • Авто замын тэмдэг, тэмдэглэгээг засаж сайжруулах, шинэчлэх. /Хамгаалалтын Түмбэ, тусгаарлах хайс хашлага/
  • Авто зам, гудамж талбайн гэрэлтүүлэгийн асалтад хяналт шалгалтыг хийх.
  • Цэвэрлэгээний ажлын график гаргаж, ажил зохион байгуулах. /Захирагчийн ажлын алба, Дүүргүүд, Авто замын газар, УБ хотын Цагдаагийн газар, нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл,
14 Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга
2

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэсвгэр /“Скай резорт” цанын бааз/ дэргэд байрших АСЕМ-н чуулга, уулзалт хүрээнд хийгдэж байгаа тохижилт, 6000м2 талбайн зүлэгжүүлэлт, усалгаа зэрэг ажлуудыг хийх. /Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, Ус сувгийн Удирдах газар/

14
3 Гадаад, дотоодын аялал жуулчдын аюулгүй байдлыг сайтар хангаж ажиллах. /Улаанбаатар хотын Цагдаагийн газар/ 14
4 “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн ил захидлыг нийслэлийн иргэдэд тарааж хүргэх ажлыг зохион байгуулах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар / 14 Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга
5
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 6 сард хийгдэх: 
  • 2016 оны 06 дугаар сарын 11-ний “Улаанбаатар Венийн үдэш” вальс бүжгийн үдэш.
  • 2016 оны 06 дугаар сарын 18-ны “UB dance” фестиваль.
  • 2016 оны 06 дугаар сарын 24-26-ны “Play time” олон улсын амьд хөгжмийн наадам зэрэг арга хэмжээний бэлтгэл ажлыг хангаж ажиллах. /Нийслэлийн Соёл урлагын газар, Аялал жуулчлалын газар, УБ хотын Цагдаагийн газар/
14 Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч
6 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулагдах “Дээлтэй Монгол наадам”, “Учиртай гурван толгой” дуурь зэрэг нэгдсэн арга хэмжээний бэлтгэл ажлыг сайтар хангах, тус өдөр “Авто машингүй өдөр” болгохтой холбогдуулан иргэд, олон нийтэд мэдээлэх.
/Нийслэлийн Соёл урлагын газар, Аялал жуулчлалын газар, УБ хотын Цагдаагийн газар/
14
7 БГД-ийн 96-р цэцэрлэгийн гадна дулааны шугам сүлжээний их ашиглалтын хугацаа дууссаны улмаас үүссэн эвдрэл гэмтлийн тухай асуудлыг Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулах. /Баянгол дүүргийн ЗДТГ/ 14 Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга
8 Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүдийн нутаг дэвсгэрүүдэд хайраг, дайрганы тээвэрлэлтэд явагдаж байгаад хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, дүнг Нийслэлийн Удирдлагад танилцуулах./Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Дүүргүүд/ 14
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
БИЕЛЭЛТ
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах ажилтнуудын
2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн шуурхай хуралдаан дээр өгсөн үүрэг даалгаврын биелэлт
 
2016.06.16                                                                                                                                 Сонгинохайрхан дүүрэг                                                                                                                         
 
Д/д
 
 
Үүрэг , даалгаврын дагуу хийж
хэрэгжүүлсэн үйл ажиллагаа
Хүрсэн бодит үр дүн
/түүнийг нотлох нотолгоо/
Үүрэг, даалгавар биелээгүй бол хэрэгжээгүй шалтгаан Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ Үнэлгээ
0-100
0 1 2 3 4  
Үүрэг даалгавар 1.  АСЕМ-н чуулга уулзатын хүрээнд хийгдэх бэлтгэл ажлуудыг сайтар хангах:
  • Авто замын тэмдэг, тэмдэглэгээг засаж сайжруулах, шинэчлэх. /Хамгаалалтын Түмбэ, тусгаарлах хайс хашлага/
  • Авто зам, гудамж талбайн гэрэлтүүлэгийн асалтад хяналт шалгалтыг хийх.
  • Цэвэрлэгээний ажлын график гаргаж, ажил зохион байгуулах.
 
  • Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түүнийг гаргуулахгүй байх үүднээс дүүргийн нутагт байрлах  замын тэмдэг тэмдэглэл зайлшгүй захиалах  шаардлагатай  тэмдгийн судалгааг гаргаж  мэдээллэх тэмдэг 11,  хориглох тэмдэг 8, нэмэлт тэмдэг 5, анхааруулах тэмдэг 4,  нийт 28 тэмдгийн захиалгыг  Нийслэлийн авто замын газарт хүргүүлсэн. СХД-ийн Замын цагдаагийн тасгаас дүүргийн 67 дугаар сургуулийн урд талын зам дээр 150 м хайс, Энхтайвны өргөн чөлөөнд 30 м хайс, Үйлдвэрчний эвлэлийн гудамжинд 25 м хайс шинээр хийж,  Сутайн буянт захын урд талд 10 м хайсыг нөхөн хийлгэсэн.
  • Ойрын өдрүүдийн борооны улмаас гэрэлтүүлгийн асалтын байдалд гэмтэл гарч байгаатай холбогдуулан хяналт шалгалтыг өдөр тутамд явуулж гэмтэл гарсан Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Баруун салаа, Хүнсчдийн гудамж зэрэг 6 гудамж талбайн гэрэлтүүлгийн асалтанд засвар үйлчилгээ хийж хэвийн байдалд оруулсан. 6-р сарын 15-ны байдлаар нийтийн эзэмшлийн гудамж талбайн гэрэлтүүлгийн асалт 98.6 хувьтай байна. Сонгуулийн үеийн аюулгүй байдлыг хангах үүднээс засвар үйлчилгээний ажлыг эрчимжүүлж байна.
  • Нийтийн эзэмшлийн гудамж, авто замын судалгааг нарийвчлан гаргаж цэвэрлэгээ хийх графикийг шинээр хийж ажиллаж байна. Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээнд 72 үйлчлэгч ажиллаж байна.
      70
Үүрэг даалгавар 2. Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүдийн нутаг дэвсгэрүүдэд хайраг, дайрганы тээвэрлэлтэд явагдаж байгаад хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, дүнг Нийслэлийн Удирдлагад танилцуулах./Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Дүүргүүд/
  Дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран нутаг дэвсгэрт тээвэрлэгдэж байгаа хайрга, дайрганы тээвэрлэлтэнд 8 дугаар сард хяналт шалгалт зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.       10
 
 
 
БИЕЛЭЛТИЙГ НЭГТГЭСЭН:
ЗАХИРГАА ХУУЛИЙН ХЭЛТСИЙН
МЭРГЭЖИЛТЭН                                О.АРИУНЖАРГАЛ2016 ОНЫ 06 ДУГААР САРЫН  06-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ  ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ
 
  2016 оны 06 дугаар сарын 15.                                                                                            Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
Үүрэг даалгаврын дагуу хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа Хүрсэн бодит үр дүн
/түүнийг нотлох нотолгоо/
Үүрэг, даалгавар биелээгүй бол хэрэгжээгүй шалтгаан Цаашид авч  хэрэгжүүлэх арга хэмжээ
0 1 2 3 4
Үүрэг даалгавар 1. Авто зам, гудамж талбайн бүтээн байгуулалтын ажилд хяналт шалгалтыг хийх.
1 Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан “Автозам, барилга угсралт, тохижилтын ажлын явцад хяналт шалгалт хийх тухай” 02-03/417 тоот удирдамжийн дагуу Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт  автозам, борооны ус зайлуулах шугам угсралт, явган замын тохижилтын ажлын явцад хяналт шалгалт хийгдэж байна. Шалгалтанд 16 аж ахуйн нэгж байгууллага хамрагдаж хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй 25 зөрчил илэрч, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, газар дээр нь 8 зөрчлийг арилгуулсан. Явган замын тохижилтын ажил гүйцэтгэж буй “Буурал сутай” ХХК-д зөрчил арилгуулахаар улсын байцаагчийн 8 заалт бүхий албан шаардлага өгч биелэлтэнд нь хяналт тавин ажиллаж байна. Тус компанийн инженерт ТХШТХ-ийн 16.1.2 дахь заалтыг үндэслэн 384.0  мянган төгрөгийн шийтгэвэр ногдуулсан. Шалгалтанд хамрагдсан аж ахуйн нэгж байгууллагуудад хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар улсын байцаагчийн 5 заалт бүхий зөвлөмж хүргүүлж 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт 02-01/2085, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт 02-01/2087, Нийслэлийн авто замын газарт 02-01/2086 тоот албан бичгүүдийг хүргүүлэн ажиллаж байна. Шалгалт үргэлжилж байна Tөрийн байгууллагын ажлын уялдаа холбоог сайжруулж,  худалдан авах ажиллагааны явцад тендерт шалгарсан байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулна
Үүрэг даалгавар 2. Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүдийн нутаг дэвсгэрүүдэд хайраг, дайрганы тээвэрлэлт явагдаж байгаад хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, дүнг Нийслэлийн Удирдлагад танилцуулах.
2 Цагдаагийн 2 дугаар хэлтэс, Замын цагдаагийн тасагтай хамтран 24 цагаар тус дүүргүүдийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалыг олборлож хүнд даацын авто машинаар тээвэрлэлт хийж байгаа тээврийн хэрэгслийн жолооч нарт Дүүргийн Засаг даргын А/193 дугаартай захирамжийг танилцуулан шинээр тавьсан технологийн замаар тээвэрлүүлэхэд хяналт тавьж Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн захирамж зөрчсөн 53 иргэнийг 274.000 төгрөгөөр, Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалтаар зөрчил гаргасан 163 иргэнийг 4.483.200 төгрөгөөр нийт 216 зөрчил гаргасан иргэнийг 4.757.200 төгрөгийн торгууль ногдуулан ажилласан.
      
     Дүүргийн Засаг даргын А/210 тоот захирамжийн хүрээнд “Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогч ААН-үүдэд хийсэн хяналт шалгалт”-ын хүрээнд “Элс хайрга дайрга олборлогч компаниудын холбоо”, Хан-Уул дүүргийн ЗДТГ-тай хамтран тус дүүргийн 12, 13 дугаар хорооны иргэдийн оролцоотойгоор 2.5 км  технологийн замыг замыг асфальтаар хучуулах ажлыг “Элс хайрга дайрга олборлогч компаниудын холбоо”,”Тэгш Плант” ХХК-тай хамтран хийж гүйцэтгүүлэхээр болж Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтэцийн асуудал хариуцсан орлогчийн ээлжит бус хурлаар шийдвэр гаргуулсан. Хяналт шалгалт үргэлжилж байна.  Цаашид технологийн замыг бүхэлд нь үе шаттайгаар сайжруулж байгаль орчны доройтлоос урьдчилан сэргийлж, иргэдийг эрүүл аюлгүй орчинд аж төрөх нөхцлийг хангуулах үйл ажиллагааг хийж гүйцэтгэх.

 
2016 ОНЫ 06 ДУГААР САРЫН 06-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН
ШУУРХАЙ  ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ
 
         Баянзүрх Дүүргийн Засаг даргын Тамгын газар                                                                             2016 оны 6 дугаар сарын  15
 
  Хэрэгжүүлэх үйл ажиллагааны заалт Үүрэг даалгаврын дагуу хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ Үнэлгээ
/0-100/
1 2   5 6
1 АСЕМ-н чуулга уулзатын хүрээнд хийгдэх бэлтгэл ажлуудыг сайтар хангах:
  • Авто замын тэмдэг, тэмдэглэгээг засаж сайжруулах, шинэчлэх. /Хамгаалалтын Түмбэ, тусгаарлах хайс хашлага/
  • Авто зам, гудамж талбайн гэрэлтүүлэгийн асалтад хяналт шалгалтыг хийх.
Цэвэрлэгээний ажлын график гаргаж, ажил зохион байгуулах. /Захирагчийн ажлын алба, Дүүргүүд, Авто замын газар, УБ хотын Цагдаагийн газар, нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл,
Дүүргийн гол гудамж замууд болох Энхтайваны өргөн чөлөө, Токиогийн гудамж, Намьяанжүгийн гудамж, Дандарбаатарын гудамж, Их Монголын гудамжуудад тэмдэглэгээг сайжруулсан. Намьянжүгийн гудамжны авто зам дундах тусгаарлах зурвас буюу хашлагыг бүрэн авсан.
2016 оны 06 дугаар сарын 15-ны байдлаар Нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн гэрэлтүүлэг 98.4 хувьтай, гэр хороолол дундах гэрэлтүүлэг  95.4 хувьтай, орон сууц дундах гэрэлтүүлэг 98.2 хувьтай асалттай байна. Цаашид гэрэлтүүлгийг 100 хувийн асалттай байлгахаар төлөвлөн ажиллаж байна.
2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр “Тулгар төрийн 2225 жил, Их Монгол улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадам”-ыг угтан дүүргийн нутаг дэвсгэрт Бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
   
 
   80%
 
                                              
                                              
 
 
 
 
                                               ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА                                                              Б.АМАРТҮВШИН
 
                                               ХЯНАСАН
 
                                               ЗАХИРГАА, ХУУЛИЙН ХЭЛТСИЙН
                                               ДАРГА                                                                                              А.ПҮРЭВДУЛАМ
 
                                               БИЕЛЭЛТИЙГ НЭГТГЭСЭН
                                               МЭРГЭЖИЛТЭН                                                                               Г.НАНСАЛМАА
 
 
 
 
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
           
2016 ОНЫ 06 ДУГААР САРЫН 06-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙНУДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛИЙН ӨГСӨН ҮҮРЭГ,ДААЛГАВРЫН ХЭРЭГЖИЛТ
2016-06-15
Д\Д Үүрэг, даалгаврын дагуу хийж, хэрэгжүүлсэн
үйл ажиллагаа
Хүрсэн бодит үр дүн Үүрэг, даалгавар биелүүлээгүй шалтгаан Цаашид авч хэрэгжүүлэх арга зам  
Оноо
Үүрэг, даалгавар-Нэг.АСЕМ-н чуулга уулзалтын хүрээнд хийгдэх бэлтгэл ажлуудыг сайтар хангах:
  • Авто замын тэмдэг, тэмдэглэгээг засч сайжруулах, шинэчлэх. /Хамгаалалтын Түмбэ, тусгаарлах хайс хашлага/
  • Автозам, гудамж талбайн гэрэлтүүлгийн асалтад хяналт шалгалтыг хийх.
  • Цэвэрлэгээний ажлын график гаргаж, ажил зохион байгуулах. /Захирагчийн ажлын алба, Дүүргүүд, Автозамын газар, УБ хотын Цагдаагийн газар, нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл,
1.
а/ Авто замын тэмдэг, тэмдэглэгээг засч сайжруулах, шинэчлэх ажлын хүрээнд:
  • Дүүргийн 17, 18 дугаар хороо нутаг, Чингэлтэйн замыг 8 метр өргөсгөн 78 ширхэг тэмдэг, 5 хурд саагуур тавьж 3,3 км-т хэвтээ тэмдэглэл хийсэн.
  • Дүүргийн 10, 16 дугаар хороодод хийгдсэн авто замуудад нийт 1560 у/м хэвтээ тэмдэглэл хийн, 9 ширхэг анхааруулах тэмдэг, 2 ширхэг хурд саагуурыг тавьсан.
  • 1 дүгээр хорооны нутаг, Улаанбаатар банкны урд замд 2.27 “Түр зогсох хориотой” тэмдэг 2 ширхэгийг “Ачина” нэмэлт тэмдгийн хамтаар байрлуулж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах зорилгоор зорчих хэсгийн голоор 10 ширхэг түмбэ байршуулсан.   
б/ Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтсээс гэрэлтүүлгийн ажлыг хариуцсан "Соён дрийм" ХХК-тай хамтран хяналт, шалгалтыг зохион байгуулсанаар асахгүй байгаа 56 ширхэг гэрэлтүүлэг болон цаг зөрсөн удирлагын 3 самбарын тохиргоог хийлгүүлэн засварлуулсан.
в/ Дүүргийн Засаг даргын 2016 оны А/41 тоот захирамжийн дагуу “Их цэвэрлэгээ”-ний ажлыг зохион байгуулах хуваарийг батлуулан нийт 4 удаагийн цэвэрлэгээг зохион байгуулаад байна. “Их цэвэрлэгээ”-ний ажилд хог хаягдлын үйлчилгээний байгууллагууд болон иргэдийн бүлгийг дайчлан борооны ус зайлуулах шугам сүлжээ, үерийн хамгаалалтын барилга байгууламжийн арчлалт, хамгаалалт, цэвэрлэгээг тогтмол хийлгэж хяналт тавин ажилласан. Цэвэрлэгээний ажилд давхардсан тоогоор 10.000 гаруй хүн хамрагдан 1655000м2 талбайд цэвэрлэгээг хийн 1120 тонн хог хаягдлыг тээвэрлэсэн.
= = АСЕМ-н чуулга уулзалтын хүрээнд хийгдэх ажлын бэлтгэлийг хангах.
 
 
 
 
90
Үүрэг, даалгавар-Гурав. Гадаад, дотоодын аялал жуулчдын аюулгүй байдлыг сайтар хангаж ажиллах. /Улаанбаатар хотын Цагдаагийн газар/
3.  Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 257 тоот тогтоолоор батлагдсан “Олон нийт-Цагдаагийн хамтын ажиллагаа хөтөлбөр”-ийн хүрээнд
жуулчид ихээр ирдэг “Улсын их баяр, наадам”-ын үе болон зуны улиралд оюутан, залуусыг сайн дурын үндсэн дээр ажиллуулан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулж жуулчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор “Оюутан цагдаа” хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэн  мэдээ, мэдээллээр хангахаар гадаад хэлний анхан болон дунд шатны мэдлэгтэй оюутнуудыг хотын Цагдаагийн газар, Монголын оюутны холбоотой хамтран 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс тус дүүргийн 1-6 дугаар хорооны нутагт дэвсгэр, Төв шуудангаас Мөнгөн завьяа орчим, Байгалийн түүхийн музей, Үндэсний түүхийн музей, Хөрөнгийн бирж орчим, Ард кино театраас Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн, ерөнхий боловсролын 23 дугаар сургууль, Тэнгис кино театр, Тусгаар тогтнолын талбай, Бишрэлт зочид буудал,  СУИС-аас Хүнсний 1 дүгээр дэлгүүр, Зоос гоёл, Дрийм зочид буудал, УИД Pease tower хүртэл зэрэг нийт 7 чиглэлд 11,00-17,00 цагуудад явган эргүүлийн үүргийг гүйцэтгүүлэхээр төлөвлөөд байна.
= = Гадаад, дотоодын аялал жуулчдын аюулгүй байдлыг сайтар хангаж ажиллах.
 
 
100
Үүрэг, даалгавар-Дөрөв. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн ил захидлыг нийслэлийн иргэдэд тарааж хүргэх ажлыг зохион байгуулах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар/
4. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2016 онд зохиогдох соёл, урлаг, спортын арга хэмжээний хуваарийг тусгайлан танилцуулсан хөтөлбөр бүхий “Ил захидал”-ийг айл, өрхөд хүргэн сурталчилах зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн нийт 33849 ширхэг захидлыг айл, өрхөд хүргүүлэх хуваарийг батлан хороодын Засаг дарга нарт үүрэг, чиглэл өгсөнөөр хэсгийн ахлагчдаар дамжуулан хүргүүлсэн. Тараалтын явцад дүүргийн Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсээс хяналт тавин дүн, мэдээг авч ажилласан. = = “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохиогдох соёл урлаг, спортын арга хэмжээний хуваарь, “Ил захидал”-ийг тараах.  
Үүрэг, даалгавар-Тав. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 6 сард хийгдэх: 
  • 2016 оны 06 дугаар сарын 11-ний “Улаанбаатар Венийн үдэш” вальс бүжгийн үдэш.
  • 2016 оны 06 дугаар сарын 18-ны “UB dance” фестиваль.
  • 2016 оны 06 дугаар сарын 24-26-ны “Play time” олон улсын амьд хөгжмийн наадам зэрэг арга хэмжээний бэлтгэл ажлыг хангаж ажиллах. /Нийслэлийн Соёл урлагийн газар, Аялал жуулчлалын газар, УБ хотын Цагдаагийн газар/
5. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Австри, Монгол 2 орны гадаад хамтын ажиллагааны хүрээнд Нийслэлийн Соёл Урлагийн газрын 2016 оны 02/196 тоот албан бичгээр ирүүлсэн чиглэлийн хүрээнд “Улаанбаатар Венийн үдэш” вальс бүжгийн тэмцээнд дүүргийн Соёлын төвийн ахмадын “Дөрвөн цаг” хамтлагийн бүжигчид болон дүүргийн 19 хорооны төлөөллийг хамруулан бэлтгэлийг ханган 2016 оны 06 дугаар сарын 11-ний үдэш Их эзэн Чингис хааны талбайд зохиогдсон цэнгүүнд оролцуулсан.
“Венийн үдэш” хүндэтгэлийн хүлээн авалтыг 2016 оны 06 дугаар сарын 11-ны өдөр Шангрилла зочид буудалд зохион байгуулсанаар Австрийн элчин сайд болон нийслэлийн удирдлагууд, албаны төлөөлөгчид болон соёл, урлаг, бизнесийн төлөөллүүд оролцсон.
= = “Улаанбаатар Венийн үдэш” вальс бүжгийн тэмцээнд хамтлаг, бүжигчдийг оролцуулах.
 
 
 
100
Үүрэг, даалгавар-Зургаа. 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулагдах “Дээлтэй Монгол наадам”, “Учиртай гурван толгой” дуурь зэрэг нэгдсэн арга хэмжээний бэлтгэл ажлыг сайтар хангах, тус өдөр “Авто машингүй өдөр” болгохтой холбогдуулан иргэд, олон нийтэд мэдээлэх. /Нийслэлийн Соёл урлагийн газар, Аялал жуулчлалын газар, УБ хотын Цагдаагийн газар/
6. Үндэсний өв соёлыг гадаад, дотоодын иргэдэд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Дээлтэй Монгол” наадмын бэлтгэлийг ханган дүүргийн нутаг дэвсгэрийн байгууллага, аж ахуйн нэгж, төр захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчдыг хамруулахаар бэлтгэлийг ханган ажиллаж байна.    = = 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр зохиогдох “Дээлтэй Монгол наадам”-ын бэлтгэлийг хангах.  
 
 
ТАНИЛЦСАН: НИЙСЛЭЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ
ДАРГЫН ОРЛОГЧ                                                 Ж.ЛХАГВАСҮРЭН
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН
ДАРГА                                                                      А.ДАМЦАГДОРЖ
ХЯНАСАН:ЗАХИРГАА, ХУУЛИЙН ХЭЛТСИЙН
ДАРГА                                                                     О.НЯМБАТ

ХЭРЭГЖИЛТ ГАРГАСАН: ЗАХИРГАА, ХУУЛИЙН ХЭЛТСИЙН
МЭРГЭЖИЛТЭН                                                 З.НАРАНТУЯА
 
 
 
 
 
 
НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН  УДИРДАХ АЖИЛТНУУДЫН  2016.06.06-НЫ  ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨЛГӨӨНӨӨС НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ
 
 
2016.06.15                                                                                                                                                   Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
Д/д Үүрэг даалгаврын дагуу хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаа Хүрсэн үр дүн
түүнийг нотлох нотолгоо
Үүрэг даалгавар биелүүлээгүй бол хэрэгжээгүй шалтгаан Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ Үнэлгээ
0-100
      1.        АСЕМ-н чуулга уулзалтын хүрээнд хийгдэх бэлтгэл ажлуудыг сайтар хангах:
·         а/ Авто замын тэмдэг, тэмдэглэгээг засаж сайжруулах, шинэчлэх. /Хамгаалалтын Түмбэ, тусгаарлах хайс хашлага/
МУ-д зохион байгуулагдах АСЕМ-ын дээд хэмжээний 9-р уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд зочид төлөөлөгчдийн зорчих үндсэн зам маршрутын замуудын бүдгэрч арилсан авто замын хэвтээ тэмдэглэлийг шинээр тодруулах ажлыг графикийн дагуу НАЗГ болон Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ, туслан гүйцэтгэх аж ахуй нэгж, байгууллагууд хийж гүйцэтгэн ажиллаж байна.
        2016 оны 06 сарын 15-ны өдрийн байдлаар Чингисийн өргөн чөлөө, Ажилчин, үйлдвэр, Дунд гол, Их Монгол улс, Махатма Ганди зэрэг гудамж замуудын хэвтээ тэмдэглэлийг хийж гүйцэтгэхэд ХУД дэх ЗЦТ-аас хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулан хяналт тавьж ажиллаа.
 


МУ-д зохион байгуулагдах АСЕМ-ын дээд хэмжээний 9-р уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд зочид төлөөлөгчдийн зорчих үндсэн зам маршрутын замуудад хуучирч өнгө үзэмж алдсан, стандарт бус өндөр, нам байрлуулсан, утга алдагдсан, хугарч унасан болон шинээр тэмдгүүдийг байрлуулах шаардлагатай газруудын судалгааг шинэчлэн гаргаж, арчлалт хийх, шинээр тавиулах талаар НАЗГ, Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-т 2016.06.14-ний өдөр захиалгыг хүргүүлээд байна. 2016.06.15-ны өдрийн байдлаар Чингисийн өргөн чөлөө, Яармагийн зам,  Ажилчны гудамжинд нийт 415 ширхэг тэмдгийг Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл”-тэй хамтран стандартын дагуу шинээр хийж гүйцэтгээд байна
 
    100
·         Б/Авто зам, гудамж талбайн гэрэлтүүлэгийн асалтад хяналт шалгалтыг хийх. Дүүргийн нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлгийн асалтад ашиглагч байгууллага Төгс гэрэлтүүлэг ХХК-ийн инженер Баяраатай хамтран 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр шалгалт хийсэн. Дүүргийн төв болон туслах зам нийлсэн 20 гудамжны 3232 ширхэг гэрэлтүүлэг байна. Үүнээс авто замын өргөтгөлийн ажилтай холбогдон Махатма Гандигийн гудамж, Их Монгол улсын гудамж мөн Нисэхийн тойргоос Нисэхийн товчоо хүртэлх  замын гэрэлтүүлэг тэжээлээс салгасан байна. Үлдсэн 17-  гудамжны 2820 ширхэг гэрэлтүүлгээс 41 ширхэг гэрэлтүүлэг асахгүй байна. Нийтийн эзэмшлийн талбай, төв замуудын гэрэлтүүлгийн асалт 97 хувьтай байна.
 
    100
В/Цэвэрлэгээний ажлын график гаргаж, ажил зохион байгуулах 2016 оны 06-р сарын 02, 03, 08, 09-ний өдрүүдэд 20 хүний бүрэлдэхүүнтэй Тохижилт цэвэрлэгээний иргэдийн бүлэг 1, 2, 3-р хороодын хог хаягдал ихтэй хэсгүүдэд түүвэр цэвэрлэгээ хийж ажиллаа.
Мөн 2016 оны 14, 15-ны өдрүүдэд ХУД-ийн ТҮТөв ОНӨААТҮГ болон Эко Орчин ТҮК-ын нийт 45 хүний бүрэлдэхүүнтэй Тохижилт цэвэрлэгээний бүлэг ХУД-ийн 1-3-р хороодын хог хаягдал ихтэй орон сууц, хороолол, нийтийн эзэмшлийн зам талбайд түүвэр цэвэрлэгээ хийж ажилласан бөгөөд цаашид Тохижилт цэвэрлэгээний иргэдийн бүлгийг Нисэх орчим, Яармаг, 11, 15-р хороодод түүвэр цэвэрлэгээ хийж ажиллуулахаар төлөвлөж 2016 оны 06-р сарын 25 бүх нийтийн их цэвэрлэгээг дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

 
    100
      2.        Нутаг дэвсгэрийн хэмжээнд Гадаад, дотоодын аялал жуулчдын аюулгүй байдлыг сайтар хангаж ажиллах Тус цагдаагийн хэлтсээс Ази, Европыг орнуудын дээд түвшиний 11 дүгээр уулзалт болох гэж байгаатай холбогдуулан зочид төлөөлөгчид, буудаллах 5 зочид буудал үйл ажиллагаа явуулж байгаа ба тэдгээр зочид буудалд удаан хугацаагаар байгаа болон хариуцсан хороодод оршин суудаг гадаад иргэдийн талаарх мэдээлэл, бүртгэл судалгааг хороод хариуцсан хэсгийн байцаагч, эрүүгийн төлөөлөгч нар гарган хяналт тавин ажиллаж байна.
Мөн зочид төлөөлөгчид байрлах зочид буудлын ажилтан, харуул хамгаалалтын ажилтан нарт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ухуулга яриа хийж мэдэгдэл хүргүүлэн ажиллаж байна.
    100
      3.        Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүдийн нутаг дэвсгэрүүдэд хайрга, дайрганы тээвэрлэлтэд хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, дүнг Нийслэлийн Удирдлагад танилцуулах v  Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох, тээвэрлэх, хүнд даацын авто машины тээвэрлэлтэнд тавигдах хяналтыг эрчимжүүлэх, иргэн аж ахуй нэгж байгууллагуудын хүнд даацын тээврийн хэрэгслийг шинээр тавьсан технологийн замаар тээвэрлүүлэх тухай  Дүүргийн Засаг даргын 2016.05. 05-ны өдрий А/193 дугаартай захирамжийн  дагуу Цагдаагийн II хэлтсийн албан хаагчид  2016 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 24 цагаар 2 алба хаагчийг 3 ээлжээр нийт 6 алба хаагч эргүүлийн томилгоо хуваарьт орон ажиллаж байна.
v   Захирамжийг хүнд даацын авто машинаар тээвэрлэлт хийж байгаа тээврийн хэрэгслийн жолооч нарт танилцуулан шинээр тавьсан технологийн замаар тээвэрлүүлэхэд хяналт тавьж Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн захирамж зөрчсөн 53 иргэнийг 274.000 төгрөгөөр, Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалтаар зөрчил гаргасан 163 иргэнийг 4.483.200 төгрөгөөр нийт 216 зөрчил гаргасан иргэнд 4.757.200 төгрөгийн торгууль ногдуулан ажиллаж байна.
v  Нийслэлийн автозамын газарт 2016.06.08-ний өдөр НМХГ, БОНХГ, Дүүргийн орлогч дарга, дүүргийн Замын Цагдаагийн тасгийн дарга, Элс хайрга дайрга үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-ын удирдлагууд тээвэрлэлтийн талаар  хуралдаж, дүүргийн 13,14 дүгээр хорооны  нутаг дэвсгэрээр тээвэрлэлт хийж байгаа ААНБ-ууд автозамын усалгаа арчилгааг хийх талаар үүрэг өгч ажилласан.
 
    100
Биелэлтийн үнэлгээ 100%
 
 
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2016 ОНЫ 6 ДУГААР САРЫН 06-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ, НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГУУДААС  ӨГСӨН  ҮҮРЭГ ДААЛГАВАРЫН БАЯНГОЛ ДҮҮРЭГТ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛУУДЫН БИЕЛЭЛТ


Үүрэг даалгаварын дагуу хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа Хүрсэн бодит үр дүн Үүрэг даалгавар биелээгүй бол хэрэгжээгүй шалтгаан Цаашид авч хэрэгжүүлэх
арга хэмжээ
Үнэлгээ
1 Баянгол дүүргийн нийтийн эзэмшил, орон сууц, гэр хорооллын гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн ашиглалт засвар үйлчилгээ хариуцсан “РЗА” ХХК-тай хамтарч зохион байгуулсан. - Баянгол дүүргийн нийтийн эзэмшил, орон сууц, гэр хорооллын гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн ашиглалт засвар үйлчилгээ хариуцсан “РЗА” ХХК-тай хамтарч 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хяналт шалгалт зохион байгуулахад нийтийн эзэмшил 90,2%, орон сууц 91,3%, гэр хороолол 93,3% буюу дундаж асалт 91,6% гүйцэтгэлтэй шалгагдсан.
-“Асем” чуулга уулзалтын угтаж ашиглалт, засвар үйлчилгээ хариуцсан байгууллага төлөвлөгөөт засвар үйлчилгээ эхлүүлж нийтийн эзэмшил, орон сууцны хорооллын дундах гэрлийн шон будах, кабель шугам татах, толгой угааж цэвэрлэх зэрэг ажлыг 2016 оны 6 дугаар сарын 24-нөөс 30-ны өдөр хүртэл хийж гүйцэтгэхээр ажиллаж байна
-Мөн нийтийн их цэвэрлэгээг 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн “Бямба” гаригт зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж, холбогдох захирамж, заавар чиглэлийг гаргаж байна. Мөн цэвэрлэгээгээр цэвэрлэх шаардлагатай газруудын байршлыг тогтоож бүртгэлтэй ажилгүй иргэд болон тохижилт цэвэрлэгээний Иргэдийн бүлэг, дүүргийн хог тээврийн байгууллагыг бүрэн хамруулж ажиллахаар бэлтгэж байна.
  Бэлтгэл ажлыг 100 хувь хангах ажиллана 100%
7 Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуралд танилцуулахаар төлөвлөгөөнд тусгуулсан. БГД-ийн 96-р цэцэрлэгийн гадна дулааны шугам сүлжээний их ашиглалтын хугацаа дууссаны улмаас үүссэн эвдрэл гэмтлийн тухай асуудлыг шийдвэрлүүлэхээр Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуралд танилцуулахаар төлөвлөгөөнд тусгуулсан болно.   Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулан уг асуудлыг шийдвэрлэнэ. 100%
 
 
 
 
ТАНИЛЦСАН:
ЗАСАГ ДАРГА                                                     Д.ОРОСОО
ЗАХИРГАА, ХУУЛИЙН ХЭЛТСИЙН
МЭРГЭЖИЛТЭН                                       М.СолонгоМаягт ШБ-01
 
2016 ОНЫ 06 ДУГААР САРЫН 06-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН
УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН
ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ
Э.БАТ-ҮҮЛИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАРЫН БИЕЛЭЛТ
Байгууллагын нэр: Улаанбаатар  хотын цагдаагийн газар
Огноо: 2016.06.15.
д/д Үүрэг даалгаврын дагуу хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа Хүрсэн бодит үр дүн /түүнийг нотлох нотолгоо/ Үүрэг даалгавар биелүүлээгүй бол хэрэгжээгүй шалтгаан Цаашид авч хэрэгжүүлэх
арга хэмжээ
0 1 2 3 4
1.         Нэг. Гадаад дотоодын аялал жуулчдын аюулгүй байдлыг сайтар хангаж ажиллах. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор оюутан, залуучуудыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах ажлыг Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын оюутны холбоотой хамтран “Оюутан цагдаа" арга хэмжээг нийслэлийн хэмжээнд уламжлал болгон 3 дахь жилдээ зохион явуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.
Арга хэмжээний хүрээнд ажиллах хүсэлт гаргаж бүртгүүлсэн 186 оюутны дунд 2016 оны 05 дугаар сарын 20-ноос 25-ны хороонд сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, тэнцсэн оюутнуудад гүйцэтгэх үүрэг, гадаад хэлний зохих мэдлэгийг бататгах 30 цагийн сургалтыг 2016 оны 06 дугаар сарын  07-ноос 10 хооронд  зохион байгуулж 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.
 
   http://www.ub.police.gov.mn/media/20160501/13407153_549325438607366_2256268422684459173_n.png http://www.ub.police.gov.mn/media/20160501/13392130_549325428607367_1946360288860305797_o.png  Иргэд, гадаадын жуулчдыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд оюутан, залуусыг татан оролцуулах зорилгоор “Оюутан цагдаа”-гаар ажиллахаар судлагдсан их, дээд сургуулийн 110 оюутантай гэрээ байгуулан 2016 оны 6-8 дугаар сард ажиллуулна.
 
   
2      Хоёр. Найрсаг-Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд 6 сард хийгдэх
  • 2016.06.11-ны “Улаанбаатар Венийн үдэш” вальс бүжгийн үдэш
        Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 19/24 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/198 дугаар захирамжаар баталсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Их эзэн Чингисийн талбайд 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 16:00-19:15 цагийн хооронд “Венийн үдэш” цэнгүүн зохион байгуулагдах үед тус цагдаагийн газраас хамгаалалтын төлөвлөгөөний дагуу Улаанбаатар хотын цагдаагийн газрын Замын цагдаагийн нэгж, Нийтийн хэв журам хамгаалах нэгж, Сүхбаатар Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс 46 алба хаагч 6 автомашинтай хэв журам сахиулж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажилласан.    
 
 
 
 
 
БИЕЛЭЛТ ГАРГАСАН:
АХЛАХ БАЙЦААГЧ, ЦАГДААГИЙН ХОШУУЧ                           Ц.ЖАРГАЛМАА
 
 
ХЯНАСАН: 
УЛААНБААТАР ХОТЫН ЦАГДААГИЙН
ГАЗРЫН ДАРГА, ТУСЛАХ КОМИССАР                                    Ч:.БОЛДБААТАР
 
 
 
 
2016 ОНЫ 05 ДУГААР САРЫН  16-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ  ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
       
Үүрэг даалгавар Хугацаа Биелэлт
1  “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 6 сард хийгдэх:

    2016 оны 06 дугаар сарын 11-ний “Улаанбаатар Венийн үдэш” вальс бүжгийн үдэш.
    2016 оны 06 дугаар сарын 18-ны “UB dance” фестиваль.
    2016 оны 06 дугаар сарын 24-26-ны “Play time” олон улсын амьд хөгжмийн наадам зэрэг арга хэмжээний бэлтгэл ажлыг хангаж ажиллах. /Нийслэлийн Соёл урлагын газар, Аялал жуулчлалын газар, УБ хотын Цагдаагийн газар
14 "Улаанбаатар Венийн" бүжгийн цэнгүүн 2016 оны 06 дугаар сарын 10-нд Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд 17:00 цагт зохион байгуулав. Тус үйл ажиллагаанд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Австри улсын онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, хадагтай Ирене Гинер- Райхл, Австри улсын Вена хотын их дээд сургуулийн удирдах зөвлөлийн ерөнхийлөгч Юүргэн Чирновский нар нээж үг хэлэв."Улаанбаатар Венийн"бүжгийн цэнгүүнээр симфони найрал хөгжим нийт 18 зохиол бүтээл тоглогдсон бөгөөд монгол улсаас 170 уран бүтээлчид, 100 бүжигчид, Австри улсаас 3 уран бүтээлч ирж хамтран ажиллаа.
2016 оны 06 дугаар сарын 11-нд Шангри-Ла зочид буудлын Балл танхимд 100 хүний зогсоо хүлээн авалт амжилттай зохион байгуулсан.  Тус өдрүүдэд Австри улс, Монгол улс хоёр соёл урлагийн салбараар хамтын ажиллагаагаа бататгасан үйл явдал боллоо.
“Улаанбаатар Дэйнс” фестивалийг 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулах байсан бөгөөд 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Ажлын хэсэг хурлаар Ерөнхий боловсролын элсэлтийн ерөнхий шалгалт давхацсантай холбоотойгоор  нэг өдрөөр хойшлуулах саналыг хэлэлцэж 19 -ний өдөр зохион байгуулахаар шийдсэн .” Улаанбаатар Дэйнс” фестивалийн Анхан шатны шалгаруулалтыг 2016 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар Чуулгат амжилттай зохион байгуулсан. 2016 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулах фестивальд БНСУ, Япон, БНХАУ-аас уран бүтээлчид оролцохоор болсон.
"Плей тайм" амьд хөгжмийн наадмыг зохион байгуулах ажлын хэсгийн хурал 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ажлын хэсгийн ахлагч Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлийн өрөөнд хуралдсан. Хурлаар Нийтийн тээврээр үйлчлэх, телевизийн бичлэг хийлгэх, хоол хүнсний худалдаа гаргах, цагдаагийн харуул хамгаалалт, замын цагдаагийн зохицуулалт, хог хаягдлын асуудлыг шийдэрлэх, архи, пивоны худалдаанд хяналт тавих, хэвлэл мэдээллийн хэрэгслээр үйл ажиллагааг сурталчлах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. 06 дугаар сарын 15-нд хэвлэлийн бага хурал хийлгэхээр тохирсон. Мөн шаардлагатай газруудад албан бичиг хүргүүлэн хамтран ажиллахаар болсон.  
2 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулагдах “Дээлтэй Монгол наадам”, “Учиртай гурван толгой” дуурь зэрэг нэгдсэн арга хэмжээний бэлтгэл ажлыг сайтар хангах, тус өдөр “Авто машингүй өдөр” болгохтой холбогдуулан иргэд, олон нийтэд мэдээлэх.
/Нийслэлийн Соёл урлагийн газар, Аялал жуулчлалын газар, УБ хотын Цагдаагийн газар/
14 2016 оны 07 дугаар сард зохион байгуулагдах "Дээлтэй Монгол наадам", "Учиртай Гурван Толгой" дуурь зэрэг нэгдсэн ажлууд төсвийн задаргаа батлуулах болон төлөвлөгөөт ажлын бэлтгэл ажил хангагдан ажиллаж байна.                                                                      
       
                                                                            НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР
2016 ОНЫ 06 ДУГААР САРЫН  06-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ  ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
 
Товч агуулга Биелэлт
1 АСЕМ-н чуулга уулзатын хүрээнд хийгдэх бэлтгэл ажлуудыг сайтар хангах:
  • Авто замын тэмдэг, тэмдэглэгээг засаж сайжруулах, шинэчлэх. /Хамгаалалтын Түмбэ, тусгаарлах хайс хашлага/
  • Авто зам, гудамж талбайн гэрэлтүүлэгийн асалтад хяналт шалгалтыг хийх.
  • Цэвэрлэгээний ажлын график гаргаж, ажил зохион байгуулах. /Захирагчийн ажлын алба, Дүүргүүд, Авто замын газар, УБ хотын Цагдаагийн газар, нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл,
Хаврын хүчтэй шуургаар эвдэрч дүрсээ алдсан, унасан, хазайсан замын тэмдгүүдийг тэгшилж янзлах арга хэмжээ авч, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Замын тэмдэг хэсэгчилсэн арга хэмжээг 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 27-ны өдөр хүртэл 7 хоногийн хугацаанд дүүргийн нутаг дэвсгэрт зохион явуулж, 2 дугаар хорооны нутаг дэвсгэр 10 шар, 3, 4дүгээр хорооны чиглэлд “Дөл” худалдааны төв хүртэлх замын тэмдгүүдийн суурийг гагнуулж бэхлэх, тэгшлэх, хэлбэр дүрсийг нь засах зэргээр  25 ширхэг тэмдгийг хэвийн байдалд нь оруулсан.
Мөн Замын-Үүд рүү явах чиглэлийн салдаг уулзвар хүртэлх замын 2 ширхэг чигээрээ явна гэсэн тэмдгийг тэгшилж янзлуулсан. 7 дугаар хорооны нутаг дэвсгэр “Шинэ Налайх” хорооллын хойд талд Замын-Үүд салдаг уулзвараас зүүн тийш 100 метрийн зайд үүссэн замын эвдрэл хонхорхой үүссэн 3 хэсэг газарт цементийн зуурмагаар дүүргэж тэгшлэх арга хэмжээ авч ажилласан.
2 БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 11 ДҮГЭЭР ХОРООНЫ НУТАГ ДЭСВГЭР /“СКАЙ РЕЗОРТ” ЦАНЫН БААЗ/ ДЭРГЭД БАЙРШИХ АСЕМ-Н ЧУУЛГА, УУЛЗАЛТ ХҮРЭЭНД ХИЙГДЭЖ БАЙГАА ТОХИЖИЛТ, 6000М2 ТАЛБАЙН ЗҮЛЭГЖҮҮЛЭЛТ, УСАЛГАА ЗЭРЭГ АЖЛУУДЫГ ХИЙХ. /НИЙТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УЛААНБААТАР НЭГТГЭЛ, УС СУВГИЙН УДИРДАХ ГАЗАР/ -
3 Гадаад, дотоодын аялал жуулчдын аюулгүй байдлыг сайтар хангаж ажиллах. /Улаанбаатар хотын Цагдаагийн газар/ -
4 “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн ил захидлыг нийслэлийн иргэдэд тарааж хүргэх ажлыг зохион байгуулах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар / -
5 “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 6 сард хийгдэх: 
  • 2016 оны 06 дугаар сарын 11-ний “Улаанбаатар Венийн үдэш” вальс бүжгийн үдэш.
  • 2016 оны 06 дугаар сарын 18-ны “UB dance” фестиваль.
  • 2016 оны 06 дугаар сарын 24-26-ны “Play time” олон улсын амьд хөгжмийн наадам зэрэг арга хэмжээний бэлтгэл ажлыг хангаж ажиллах. /Нийслэлийн Соёл урлагын газар, Аялал жуулчлалын газар, УБ хотын Цагдаагийн газар/
Дүүргийн Албан байгууллага, аж ахуйн нэгж, хороодуудад “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд хийгдэх ажлыг  цахим сайт, болон мэдээллийн самбаруудад байршуулан олон нийтэд мэдээлсэн дүүргээс ”51 иргэн  “Улаанбаатарын Венийн үдэш” вальс бүжгийн үдэшлэгт оролцсон.
6 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулагдах “Дээлтэй Монгол наадам”“Учиртай гурван толгой” дуурь зэрэг нэгдсэн арга хэмжээний бэлтгэл ажлыг сайтар хангах, тус өдөр “Авто машингүй өдөр” болгохтой холбогдуулан иргэд, олон нийтэд мэдээлэх.
/Нийслэлийн Соёл урлагын газар, Аялал жуулчлалын газар, УБ хотын Цагдаагийн газар/
07 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулагдах “Дээлтэй Монгол наадам”, “Учиртай гурван толгой” дуурь зэрэг нэгдсэн арга хэмжээнд  иргэд, ажилтан албан хаагчдыг хамруулах зорилгоор вэб сайт, мэдээллийн самбаруудад байршуулж мөн хэсгийн ахлагч нараар зар тараан олон нийтэд мэдээлж ажилласан.
7 БГД-ийн 96-р цэцэрлэгийн гадна дулааны шугам сүлжээний их ашиглалтын хугацаа дууссаны улмаас үүссэн эвдрэл гэмтлийн тухай асуудлыг Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулах. /Баянгол дүүргийн ЗДТГ/ -
8 Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүдийн нутаг дэвсгэрүүдэд хайраг, дайрганы тээвэрлэлтэд явагдаж байгаад хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, дүнг Нийслэлийн Удирдлагад танилцуулах. /Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Дүүргүүд/ -


 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
 
2016 ОНЫ 06 ДУГААР САРЫН 06-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ  ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /УСУГ/
Үүрэг даалгаврын дагуу хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа Хүрсэн бодит үр дүн Үүрэг даалгавар биелээгүй бол хэрэгжээгүй шалтгаан Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ Үнэлгээ 0 -100 Хариу-цах алба хэлтэс
1 2 3 4 5 6 7
1 УСУГ-аас 5ш насос, 2000м ус татах шланкаар ус татан 13 га талбайг зүлэгжүүлэх зорилгоор ажиллаж байна. Мөн 4 тн багтаамжтай 4ш усны сав, 2 тн багтаамж бүхий 2ш усны савуудад ус хуримтлуулан, усны шланк хүрэлцэхгүй хэсэгт зөөврийн 2 автомашинаар усалгааг хийж байна. Усалгааг тоггмолжуулан өглөө оройн цагуудад услаж байна.Усалгаа хийж эхэлснээс хойш зүлэгний ургалт эрс сайжирсан.   Усалгааны хоолойг нэмэгдүүлх 65%         УХАА
 
                                     ХЯНАСАН: ГАЗРЫН ДАРГА  Б.БАТСҮХ
                                    БИЕЛЭЛТИЙГ НЭГТГЭН ГАРГАСАН:    ЗУХ-ЫН МЭРГЭЖИЛТЭН  Б.ГАНЗУЛ                                                                                                                                          
2016 ОНЫ 06 ДУГААР САРЫН  06-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ  ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ
2016 оны 06 дугаар сарын 16 өдөр                                                            Сүхбаатар дүүрэг
 
Үүрэг даалгаврын дагуу хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа Хүрсэн бодит үр дүн /нотолгоо/ Үнэлгээ
/0-100/
1 АСЕМ-н чуулга уулзалтын хүрээнд хийгдэх бэлтгэл ажлуудыг сайтар хангах:
•           Авто замын тэмдэг, тэмдэглэгээг засаж сайжруулах, шинэчлэх. /Хамгаалалтын Түмбэ, тусгаарлах хайс хашлага/
•           Авто зам, гудамж талбайн гэрэлтүүлгийн асалтад хяналт шалгалтыг хийх.
•           Цэвэрлэгээний ажлын график гаргаж, ажил зохион байгуулах. /Захирагчийн ажлын алба, Дүүргүүд, Авто замын газар, УБ хотын Цагдаагийн газар, нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл,
АСЕМ-н чуулга уулзалтын үеэр хийгдэх бэлтгэл ажлуудыг сайтар хангах ажлын хүрээнд Гэндэн, Жамьянгүний гудамж дагуух тохижилт зураг төсвийн дагуу 100 хувь хийгдэж дууссан. Их сургуулийн гудамж, Сүхбаатарын гудамж, энхтайваны өргөн чөлөөний гудамж дагуух ажлууд 80 орчим хувьтай явж байна. Энэ талаарх мэдээллийг НЗАА-нд тухай бүр мэдээлэлж байгаа. АСЕМ-ийн ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн 8 гудамж талбайн гэрэлтүүлгийн шонг будаж, угааж цэвэрлэх, засварлах ажлыг хийж гүйцэтгээд байна. Үүнд. Олимпын 66, Их сургуулийн гудамж 63, Сүхбаатарын гудамж 25, Жамьянгүний гудамж 20, Гэндэнгийн гудамж 24ш гэрэлтүүлгийг угаасан. Энхтайваны өргөн чөлөөний гудамж 132, Чингисийн өргөн чөлөө 52, Их сургуулийн гудамж 63ш гэрэлтүүлгийг тус тус будаж, засварласан. Энхтайваны өргөн чөлөө 45, Олимпын 32, Их сургуулийн гудамж 10, Сүхбаатарын гудамж 12, Жамьянгүний гудамж 8, Чингисийн өргөн чөлөө 24 ш гэрэлтүүлгийн шонгийн таг хийж, кабель утас багцлах ажлыг хийсэн тухай мэдээллийг НЗАА-нд тус тус хүргүүлсэн. Цэвэрлэгээний тухайд энэ сарын 15, 25-ны өдрүүдэд дүүргийн хэмжээнд их цэвэрлэгээг зохион байгуулахаар төлөвлөж бэлтгэл ажлуудыг ханган ажиллаж байна. 90
 
 
 
ТАНИЛЦСАН: ЗАСАГ ДАРГА                                               Д.БАДАРСАН
 
НЭГТГЭСЭН:
ХШҮ-НИЙ АСУУДАЛ ХАРИУЦСАН
МЭРГЭЖИЛТЭН                                                                   М.ЭРДЭНЭБААТАР
 
2016 ОНЫ 06 ДУГААР САРЫН 06-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАРЫН ХЭРЭГЖИЛТ
 
 
2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр                         Нийслэлийн Аялал жуулчлалын газар                   
 
Өгөгдсөн даалгавар
 
Хэрэгжилт Биелэлт
/хувь/
5 “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 6 сард хийгдэх: 
  • 2016 оны 06 дугаар сарын 11-ний “Улаанбаатар Венийн үдэш” вальс бүжгийн үдэш.
НЗДТГ-аас 02-04/2136 тоот албан бичиг ирсэний дагуу "Улаанбаатар-Венийн үдэш" 2016.06.10-ны өдөр 17.00 цагаас Их Чингис хааны нэрэмжит талбай дээр байгууллага хамт олноороо оролцсон.  
100%
6
2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулагдах “Дээлтэй Монгол наадам”“Учиртай гурван толгой” дуурь зэрэг нэгдсэн арга хэмжээний бэлтгэл ажлыг сайтар хангах, тус өдөр “Авто машингүй өдөр” болгохтой холбогдуулан иргэд, олон нийтэд мэдээлэх.
/Нийслэлийн Соёл урлагын газар, Аялал жуулчлалын газар, УБ хотын Цагдаагийн газар/
“Дээлтэй монгол” наадмыг зохион байгуулах Ажлын хэсэг нь нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/103 дугаар захирамжийн 21 дүгээр хавсралтаар батлагдсан. 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Ажлын хэсгийн хурлыг Хангарьд ордонд зохион байгуулан арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажлын төлөвлөгөө, төсвийн төслийг танилцуулсан ба хурлаар Ажлын хэсгийн гишүүдээс зарим нэг ажлуудыг нэмэх талаар санал оруулсан тул боловсруулалтыг дахин хийж Ажлын хэсгийн даргад танилцуулахаар бэлтгэж байна. Бэлтгэл ажлын төлөвлөгөөнд 3 багц ажил буюу нийт 20 ажил хийхээр тусгагдсан ба ажлыг эхлүүлээд байна.  
80%
 
Тайлбар: Бусад заалт хамааралгүй болно.
ХЯНАЖ ТАНИЛЦСАН:
НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН
ГАЗРЫН ДАРГА                                   Э.БАТТУЛГА
 
                                   
Огноо: 2016.06.16
 
БИЕЛЭЛТ ГАРГАСАН:
 
ДОТООД АЖИЛ, ХҮНИЙ
НӨӨЦ ХАРИУЦСАН
МЭРГЭЖИЛТЭН                                Б.ЖАРГАЛАН
 
 
ШУУРХАЙН БИЕЛЭЛТ
 НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ГАЗАР                                                                                                                          
2016 ОНЫ 06 ДУГААР САРЫН 06-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН
УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН
ЗАСАГ ДАРГ
А БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Үүрэг даалгаврын дагуу хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа Хүрсэн бодит үр дүн
/түүнийг нотлох нотолгоо/
Үүрэг даалгавар биелээгүй бол хэрэгжээгүй шалтгаан Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ Үнэлгээ
0-100
1 2 3 4 5 6
НЭГ.     АСЕМ-н чуулга уулзатын хүрээнд хийгдэх бэлтгэл ажлуудыг сайтар хангах:
  • Авто замын тэмдэг, тэмдэглэгээг засаж сайжруулах, шинэчлэх. /Хамгаалалтын Түмбэ, тусгаарлах хайс хашлага/
  • Авто зам, гудамж талбайн гэрэлтүүлэгийн асалтад хяналт шалгалтыг хийх.
  • Цэвэрлэгээний ажлын график гаргаж, ажил зохион байгуулах. /Захирагчийн ажлын алба, Дүүргүүд, Авто замын газар, УБ хотын Цагдаагийн газар, нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл
0
  Богд уулын арын замд 7 ширхэг түмбэ, 18 тэмдэг сольсон. Богд уулын арын замын гэрэлтүүлгийг солих  ажил 90%-ийн гүйцэтгэлтэй байна. Тэжээлийн лотки хүлээж авах 2 улсын комисс ажиллахаас нэг нь ажиллаад байна. Нөгөө комиссыг ирэх 7 хоногт ажиллуулахаар төлөвлөсөн учир  гэрэлтүүлгийг бүрэн асаагаагүй байна.        
 
НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ГАЗАР