Дэлхийн хот-Улаанбаатар

Үүрэг даалгавар


2016-06-20 10:56:28
2016 ОНЫ 06 ДУГААР САРЫН  20-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН
УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ  ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН
ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛИЙН
ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
 
 
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Иргэдэд үйлчилгээ үзүүлэх зорилгоор нийслэлийн нутгийн захиргааны болон Засгийн газрын зарим байгууллагуудад Нийслэлийн  үйлчилгээний нэгдсэн төв”-үүдэд хувиарласан суудлын ашиглалт,  албан хаагчдын тогтвор сууршлын тухай асуудлаар Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулах. 14 Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга
2 Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүдийн нутаг дэвсгэрүүдэд хайраг, дайрганы тээвэрлэлтэд явагдаж байгаад хяналт шалгалтыг сайжруулах ажлыг зохион байгуулж, дүнг Нийслэлийн Удирдлагад танилцуулах. /Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Дүүргүүд/ 14 Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
БИЕЛЭЛТ
2016 ОНЫ 06 ДУГААР САРЫН  20-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ  ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ
 
  2016 оны 06 дугаар сарын 30.                                                                                            Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
Үүрэг даалгаврын дагуу хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа Хүрсэн бодит үр дүн
/түүнийг нотлох нотолгоо/
Үүрэг, даалгавар биелээгүй бол хэрэгжээгүй шалтгаан Цаашид авч  хэрэгжүүлэх арга хэмжээ
0 1 2 3 4
Үүрэг даалгавар 2. Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүдийн нутаг дэвсгэрүүдэд хайраг, дайрганы тээвэрлэлт явагдаж байгаад хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, дүнг Нийслэлийн Удирдлагад танилцуулах.
1   Тус дүүргүүдийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалыг олборлож хүнд даацын авто машинаар тээвэрлэлт хийж байгаа тээврийн хэрэгслүүдэд Цагдаагийн 2 дугаар хэлтэс, Замын цагдаагийн тасагтай хамтран 24 цагаар хяналт шалгалтыг хийж байна.       СХД-ийн МХХ нь Эмээлт, баруун туруун  авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод Замын цагдаагийн тасгийн албан хаагчидтай хамтран  “Их монгол шувуу” ХХК, “Эх дэлгэр мөрөн” ХХК, “Шүтээн шороо” зэрэг компаниудаас давхардсан тоогоор нийт 85 тээврийн хэрэгсэлд хамтарсан хяналт шалгалт хийхэд түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолт явуулах эрх бүхий компаниудаас зарлагын падаанд заасан хэмжээгээр тээвэрлэсэн ямар нэгэн зөрчил илрээгүй, Харин ачаа тээвэрлэх журам зөрчсөн 15 жолоочид замын цагдаагийн байгууллагаас  тус бүр 19200 төгрөгийн нийт 288000 төгрөгийн  торгуулийн арга хэмжээ авч зөрчлийг газар дээр нь арилгууллаа.
      Хан-Уул дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтэс нь Яармаг, Нисэх-био-шувуу чиглэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоон дээр дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс, Замын цагдаагийн тасагтай хамтран 24 цагаар тус дүүргийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалыг олборлож хүнд даацын авто машинаар тээвэрлэлт хийж байгаа тээврийн хэрэгслийн жолооч нарт Дүүргийн Засаг даргын А/193 дугаартай захирамжийг танилцуулан шинээр тавьсан технологийн замаар тээвэрлүүлэхэд хяналт тавьж зөрчил гаргасан 53 жолоочид 274.000 төгрөгийн торгуулийг ногдуулан ажилласан. 
Хяналт шалгалт үргэлжилж байна.   Цаашид замыг бүхэлд нь үе шаттайгаар сайжруулж байгаль орчны доройтлоос урьдчилан сэргийлж, иргэдийг эрүүл аюлгүй орчинд аж төрөх нөхцлийг хангуулах үйл ажиллагааг хийж гүйцэтгэх

НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН  УДИРДАХ АЖИЛТНУУДЫН  2016.06.20-НЫ  ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨЛГӨӨНӨӨС НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ
 
 
2016.07.01                                                                                                                                                 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
Д/д Үүрэг даалгаврын дагуу хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаа Хүрсэн үр дүн
түүнийг нотлох нотолгоо
Үүрэг даалгавар биелүүлээгүй бол хэрэгжээгүй шалтгаан Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ Үнэлгээ
0-100
      1.        Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүдийн нутаг дэвсгэрүүдэд хайрга, дайрганы тээвэрлэлтэд хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, дүнг Нийслэлийн Удирдлагад танилцуулах Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох, тээвэрлэх, хүнд даацын авто машины тээвэрлэлтэнд тавигдах хяналтыг эрчимжүүлэх, иргэн аж ахуй нэгж байгууллагуудын хүнд даацын тээврийн хэрэгслийг шинээр тавьсан технологийн замаар тээвэрлүүлэх тухай 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Дүүргийн Засаг даргын А/193 дугаартай захирамжийн  дагуу
   Цагдаагийн 2 дугаар хэлтсийн албан хаагчид  2016 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 24 цагаар 2 алба хаагчийг 3 ээлжээр нийт 6 алба хаагч эргүүлийн томилгоо хуваарьт орон ажиллаж байна.
        Мөн тус дүүргийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалыг олборлож хүнд даацын авто машинаар тээвэрлэлт хийж байгаа тээврийн хэрэгслийн жолооч нарт захирамжийг танилцуулан шинээр тавьсан технологийн замаар тээвэрлүүлэхэд хяналт тавьж Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн захирамж зөрчсөн 53 иргэнийг 274.000 төгрөгөөр, Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалтаар зөрчил гаргасан 163 иргэнийг 4.483.200 төгрөгөөр нийт 216 зөрчил гаргасан иргэнийг 4.757.200 төгрөгийн торгууль ногдуулан ажиллаж байна.
 
Нийслэлийн автозамын газарт 2016 оны 06 дугаар  8-ний өдөр НМХГ, БОНХГ, Дүүргийн орлогч дарга, дүүргийн Замын Цагдаагийн тасгийн дарга, Элс хайрга дайрга үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-ын удирдлагууд тээвэрлэлтийн талаар  хуралдаж дүүргийн 13,14 дүгээр нутаг дэвсгэрээр тээвэрлэлт хийж байгаа автозамын усалгаа арчилгааг аж ахйун нэгж байгууллагуудад хийх талаар үүрэг өгч ажилласан.
 
 
ДБТХ Хяналт тавьж ажиллана 100
Биелэлтийн үнэлгээ 100%
 
 
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР