Дэлхийн хот-Улаанбаатар

Үүрэг даалгавар


2016-08-16 12:11:26
2016  ОНЫ 08 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН
УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН
ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
 
 
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ төлөвлөн хэрэгжүүлэх ажлын хэсгийг байгуулж ажиллах. /Улаанбаатар хотын Цагдаагийн газар/ 14 Нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч
2 Нийтийн тээвэр,  таксины  үйлчилгээг  сайжруулах чиглэлээр төслүүдийг боловсруулж танилцуулах. /Захирагчийн ажлын алба, Тээврийн газар/ 14 Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга
3 Нийслэлийн хэмжээнд үйлчилгээний чиглэлээр үйл ажиллааг явуулдаг томоохон байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй уулзалт зохион байгуулж, авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх, зохицуулагч ажиллуулах тухай санал солилцож шийдвэрлэх. /Захирагчийн ажлын алба, Нийтийн Тээврийн газар/ 14
4 "Хөдөө аж ахуйн  салбарын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай"  Засгийн газрын 2016 оны 322 дугаар тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулж,  биелэлтэд нь хяналт тавьж ажиллах. Дараагийн шуурхай зөвлөгөөн дээр танилцуулах  /Үйлдвэр хөдөө аж ахуйн газар/ 14 Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч
5 Хотоос гарах, орох замууд дахь авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонуудын урсгалыг нэмэгдүүлэх. /Нийслэлийн Авто замын хөгжлийн газар/ 14 Нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч
6 Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа сургууль, цэцэрлэгийн засварын ажилтай танилцаж дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулан ажиллаж дүнг 2016 оны 08 дугаар сарын 17-ны дотор нийслэлийн Засаг даргад танилцуулах. /НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Нийслэлийн Боловсролын газар/ 14 Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга
7 Цэцэрлэгийн элсэлтийн бүртгэлийг иргэдэд чирэгдэлгүйгээр хэрхэн зохион байгуулах тухай санал боловсруулж нийслэлийн Засаг даргад танилцуулах.  
/НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Нийслэлийн Боловсролын газар/
14 Нийслэлийн Засаг даргын Гэр хорооллын хөгжил, нийгмийн асуудал хариуцсан орлогч
8 Хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагааны оролцоог нэмэгдүүлэх, тэдгээрийн боломж бололцоог бүрэн ашиглах талаар судлах,  Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг нийслэлийн хэмжээнд хэрхэн зохион байгуулах талаар судалж, саналаа энэ 7 хоногт багтаж Нийслэлийн Засаг даргад танилцуулах. /НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Нийслэлийн Боловсролын газар/ 14
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
БИЕЛЭЛТ
  Нийслэлийн Боловсролын газар                                                                                        2016.08.24
Өгөгдсөн даалгавар Хэрэгжилт Биелэлт
/хувь/
1 Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа сургууль, цэцэрлэгийн засварын ажилтай танилцаж дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулан ажиллаж дүнг 2016 оны 08 дугаар сарын 17-ны дотор нийслэлийн Засаг даргад танилцуулах. /НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Нийслэлийн Боловсролын газар/ Нийслэлийн Засаг даргын Гэр хорооллын хөгжил, нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Отгонбаяр нараар ахлуулсан ажлын хэсгүүд нийслэлийн төвийн зургаан дүүргийн сургууль, цэцэрлэгийн  барилгын засварын ажлын явц болон бэлтгэл ажилтай газар дээр нь очиж танилцан НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан дээр мэдээлэл хийн дүнг танилцуулав. 100%

 
2 Цэцэрлэгийн элсэлтийн бүртгэлийг иргэдэд чирэгдэлгүйгээр хэрхэн зохион байгуулах тухай санал боловсруулж нийслэлийн Засаг даргад танилцуулах.  
/НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Нийслэлийн Боловсролын газар/
Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх,  элсэлт бүртгэлийг чанартай зохион байгуулах, иргэдэд мэдээлийг нээлттэй  ил тод шуурхай хүргэх, сургуулийн өмнөх  боловсролд 2016-2017 оны хичээлийн жилд хүүхэд шинээр элсүүлэх ажлыг зохион байгуулах талаар гарсан НЗД-ын 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/603 дугаар захирамжийг хэрэгжилтийг хангах зорилгоор бүртгэл элсэлтийг зохион байгуулах зөвлөмж гарган дүүргийн боловсролын хэлтэс, цэцэрлэгийн эрхлэгч нарт хүргүүлэн, НБГ-ын www.edu.edu.mn веб хуудсанд байршуулсан бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслээр суртачилсан болно.  2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр НЗДТГ-тай хамтран хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хурлаар нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цэцэрлэгийн бүртгэл, элсэлтийг зохион байгуулах талаар  мэдээлэл хийсэн. Хүүхдийг цэцэрлэгт элсүүлэх бүртгэлийг дүүргийн цэцэрлэгүүдийн тодорхой хувьд нь “Элсэлтийн тасалбар” үйл ажиллагааны хувилбараар холбогдох зааврын дагуу зохион байгуулж үр дүнг тооцох талаар НБГ-аас гаргасан зөвлөмжид тусгаж өгсөн. 100%
3 Хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагааны оролцоог нэмэгдүүлэх, тэдгээрийн боломж бололцоог бүрэн ашиглах талаар судлах,  Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг нийслэлийн хэмжээнд хэрхэн зохион байгуулах талаар судалж, саналаа энэ 7 хоногт багтаж Нийслэлийн Засаг даргад танилцуулах. /НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Нийслэлийн Боловсролын газар/ Нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын хүртээмж хангалтгүй байгаатай холбогдуулан төрийн бус өмчийн цэцэрлэг байгуулах хүсэлтийг хүлээн авч,  Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/207 дугаар захирамжаар байгуулагдсан шинжээчийн ажлын хэсгийн бүрэлдэхүүн 37 цэцэрлэгийн бичиг баримт хүлээн авч, одоо сургалтын орчин, барилга байгууламжтай газар дээр нь танилцаж байна.
“Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль” батлагдсанаас хойш ХАХНХ-ийн сайдын тушаалаар “Хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулах журам” (2015611627 a/152), Хүүхэд харах үйлчилгээнд тавих нийтлэг шаардлагыг Стандарт хэмжил зүйн газраар батлуулан хэрэгжүүлж байна. Хүүхэд харагчийг бэлтгэх сургалтын хөтөлбөрийг ХАХНХ-ийн яам дангаараа батлан, хэрэгжүүлж байгаа бөгөөд 5913 хүүхдийн квотыг НХГХ газарт олгосон байна. Нийслэлд 765 хүүхэд харагч бэлтгэж, 369 хүүхэд харах үйлчилгээ тусгай зөвшөөрөл авсан байна. Өнгөрсөн  хугацаанд нийслэлд тус үйлчилгээнд 1885 хүүхэд хамрагдсан бөгөөд 2016-2017 оны хичээлийн жилд 3000 хүүхэд хамрагдах боломжтой гэсэн мэдээлэлтэй байна.
100%
 
 
       ТАНИЛЦСАН:   
     НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН
            ДАРГА                                      Ц.ОТГОНБАГАНА 


НЭГТГЭСЭН:
 ДОТООД АСУУДАЛ ХАРИУЦСАН
МЭРГЭЖИЛТЭН                          С.САЙНТӨГС
 
 

2016  ОНЫ 08 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ
ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ 
2016 оны 8 дугаар сар 24
Өгсөн үүрэг даалгавар Үүрэг даалгаврын дагуу хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа Хүрсэн бодит үр дүн /түүнийг нотлох нотолгоо/ Үүрэг даалгавар хэрэгжээгүй бол хэрэгжээгүй шалтгаан Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ Зарцуулсан хөрөнгө
1 2 3 4 5 6           7
2 Нийтийн тээвэр,  таксины  үйлчилгээг  сайжруулах чиглэлээр төслүүдийг боловсруулж танилцуулах.       Дүүргийн “Хийморийн зам” ХХК нь хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг 2004 оноос одоог хүртэл эрхлэн явуулж байна. Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах зорилтын хүрээнд “Хийморийн зам” ХХК нь 2016 онд 3 ширхэг stariks машин авч тээврийн хэрэгслийн парк шинэчлэлт хийв.
      Тайлангийн хугацаанд тус компани Дунд оврын автобус-1, stariks-4, 5 жолооч, 1 тээвэр зохицуулагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
 
Тээврийн хэрэгслийн парк шинэчлэлтийг үе шаттайгаар хийж байна.
 
Тээвэр зохицуулагч цагийн хуваарь, маршрутад тогтмол бүртгэл хийн, хяналт тавьж байна.
- - -
4 "Хөдөө аж ахуйн  салбарын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай"  Засгийн газрын 2016 оны 322 дугаар тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулж,  биелэлтэд нь хяналт тавьж ажиллах. Дараагийн шуурхай зөвлөгөөн дээр танилцуулах   Монгол улсын Засгийн газрын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Хөдөө аж ахуйн салбарын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай”  322 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор дүүргийн 2016-2017 оны мал өвөлжүүлэх бэлтгэл ажлын төлөвлөгөөг 4 бүлэг 11 заалттайгаар боловсруулан Дүүргийн Засаг даргын орлогчоор батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж  байна.
       Дүүргийн хэмжээнд 2016 оны 08 дугаар сарын байдлаар аж ахуй нэгж байгууллага, малчин  болоод мал бүхий иргэд 25 тн өвс, 1 тн тэжээл бэлтгээд байна.
 
Мал өвөлжилтийн бэлтгэл ажлыг ханган, өвс тэжээлийн нөөцийг бүрдүүлэн ажиллаж байна.
- - -
6 Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа сургууль, цэцэрлэгийн засварын ажилтай танилцаж дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулан ажиллаж дүнг 2016 оны 08 дугаар сарын 17-ны дотор нийслэлийн Засаг даргад танилцуулах. Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцах ажлын хүрээнд дүүргийн Боловсролын хэлтэстэй хамтран дүүргийн боловсролын байгууллагуудын засварын ажилтай танилцав. Боловсролын байгууллагуудын анги танхим, кридорын /”Хангай цогцолбор сургуулийн кридорт нөхөөс хийсэн/ засвар,  44-р цэцэрлэгийн үүдний тамбурын ажил бүрэн хийгдэж дууссан. - “Хангай” цогцолбор сургуулийн хичээлийн 1.2-р байрны спорт заал,  кридорт их засвар хийх шаардлагатай 3.9 сая төгрөг
7 Цэцэрлэгийн элсэлтийн бүртгэлийг иргэдэд чирэгдэлгүйгээр хэрхэн зохион байгуулах тухай санал боловсруулж нийслэлийн Засаг даргад танилцуулах.  Цэцэрлэг бүрт хүүхдийн элсэлт зохион байгуулах комиссыг байгуулан хяналт тавин ажиллаж байгаа ба бүртгэлтэй холбогдолтой мэдээлэл, цэцэрлэгт элсэгчдийн бүрдүүлэх хичээлийн болон ариун цэврийн хэрэгсэл, шинжилгээний талаарх мэдээллийг орон сууцны байр, мэдээллийн самбаруудад байршуулав. Бүртгэл 2016 оны 8 дугаар сарын 22-25-ны хооронд зохион байгуулагдах бөгөөд 2016 оны 8-р сарын 24-ний байдлаар 70%-тай явагдаж байна.  - - -
8 Хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагааны оролцоог нэмэгдүүлэх, тэдгээрийн боломж бололцоог бүрэн ашиглах талаар судлах,  Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг нийслэлийн хэмжээнд хэрхэн зохион байгуулах талаар судалж, саналаа энэ 7 хоногт багтаж Нийслэлийн Засаг даргад танилцуулах. Хувийн хэвшлийн цэцэрлэг байхгүй. - - - -
 
 
 
 
БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
           
2016 ОНЫ 08 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ, ДААЛГАВРЫН ХЭРЭГЖИЛТ
2016-08-23
Д\Д Үүрэг, даалгаврын дагуу хийж, хэрэгжүүлсэн
үйл ажиллагаа
Хүрсэн бодит үр дүн Үүрэг, даалгавар биелүүлээгүй шалтгаан
Үүрэг, даалгавар-Дөрөв. "Хөдөө аж ахуйн  салбарын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай"  Засгийн газрын 2016 оны 322 дугаар тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулж,  биелэлтэд нь хяналт тавьж ажиллах/Үйлдвэр хөдөө аж ахуйн газар/
1. "Хөдөө аж ахуйн  салбарын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай"  Засгийн газрын 2016 оны 322 дугаар тогтоол: 2.5. Малын гоц халдварт, халдварт, паразиттах өвчин, ариутгал, халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг технологит хугацаанд нь чанартай зохион байгуулж, мал эмнэлгийн дуудлага үйлчилгээний бэлэн байдлыг хангаж ажиллах;     
 
Дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/202 дугаар захирамжаар хонины гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх, вакцинжуулалтын ажлыг Худалдаа, үйлчилгээний хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мал эмнэлэг үржлийн алба “Содхан” ХХК, хороодтой хамтран 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 20-ний өдрийн хооронд зохион байгуулж 156 малыг хамруулж ажиллаа.
Мал эмнэлэг үржлийн алба “Содхан” ХХК-н дүүргийн хэмжээнд нийт 5 төрлийн вакциныг 5325 малд /Цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг 156 малд, Боом өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг 823 малд, Дуут хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг 505 малд, Цусан халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг 341 малд, Галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг 530 мал, 2460 нохой/-д хийж гүйцэтгэлээ.
Ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлын хүрээнд МЭҮАлба мал бүхий айл өрхийн хашаа, өтөг бууц зэрэг 6800 м2 талбайд,  худалдааны төв, заал лангуу 10100 м2 талбайд нийт 16900 м2 талбайд ариутгал халдваргүйжүүлэлт, 3670 кг мах махан бүтээгдэхүүн, 2685 л сүү, сүүн бүтээгдэхүүнд шинжилгээ хийж баталгаажилт олгосон.
= =
Үүрэг, даалгавар-Зургаа. Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа сургууль, цэцэрлэгийн засварын ажилтай танилцаж дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулан ажиллаж дүнг 2016 оны 08 дугаар сарын 17-ны дотор нийслэлийн Засаг даргад танилцуулах. /НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Нийслэлийн Боловсролын газар/
2. Хөрөнгө оруулалтын ажлын явцыг эрчимжүүлэх үүднээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Чингэлтэй дүүрэгт ажиллаж ажил удааширч буй шалтгаан нөхцөлийг судлан хамгийн хүндрэлтэй байгаа 16 дугаар хорооны бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажлыг 2016.09.15-ны дотор дуусган хүлээлгэн өгөх үүргийг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, ЧДЗДТГ-т тус тус өглөө. Бусад сургууль цэцэрлэгийн хувьд санхүүжилт дутуу олгогдож байгаагаас ажил удааширч байна. = =
Үүрэг, даалгавар-Долоо. Цэцэрлэгийн элсэлтийн бүртгэлийг иргэдэд чирэгдэлгүйгээр хэрхэн зохион байгуулах тухай санал боловсруулж нийслэлийн Засаг даргад танилцуулах.  /НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Нийслэлийн Боловсролын газар
3     Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг хангах, нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсэг дүүргийн Засаг даргын 2016 оны А/510 тоот захирамжаар байгууллагын ажлын төлөвлөгөөгөө боловсруулан баталж хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Төлөвлөгөөний дагуу сургууль, цэцэрлэгийн урсгал засварыг 08 дугаар сарын 28-ны дотор дуусгах, хичээлийн жилийн элсэлтийн үйл ажиллагааг Нийслэлийн Боловсролын газраас гаргасан зөвлөмжийн дагуу 8 дугаар сарын 22-ны өдрөөс 26-ны өдрийн дотор бүртгэж, цэцэрлэг тус бүр дээр 25-ны өдрөөс 30-ны өдрийн хооронд эрүүл мэндийн шинжилгээ авахаар хуваарь гарган ажиллаж байна. Цэцэрлэгийн хүүхдийн бүртгэл 85 хувьтай, ерөнхий боловсролын сургуулийн 1-р ангийн элсэлт 88 хувьтай явагдаж байна. = =
 
ТАНИЛЦСАН: НИЙСЛЭЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ
ДАРГА                                                                                  Ж.ЭРДЭНЭБАТ
ХЯНАСАН: ЗАХИРГАА, ХУУЛИЙН ХЭЛТСИЙН
ДАРГА                                                                                  О.НЯМБАТ
ХЭРЭГЖИЛТ ГАРГАСАН: ЗАХИРГАА, ХУУЛИЙН ХЭЛТСИЙН
МЭРГЭЖИЛТЭН                                                      Г.ЛХАГВАДУЛАМ
НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН  УДИРДАХ АЖИЛТНУУДЫН  2016.08.15-НЫ  ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨЛГӨӨНӨӨС НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ
 
 
2016.08.24                                                                                                                                                         Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
Д/д Үүрэг даалгаврын дагуу хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаа Хүрсэн үр дүн
түүнийг нотлох нотолгоо
Үүрэг даалгавар биелүүлээгүй бол хэрэгжээгүй шалтгаан Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ Үнэлгээ
0-100
       1.        Нийслэлийн хэмжээнд үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй уулзалт зохион байгуулж, авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх, зохицуулагч ажиллуулах тухай санал солилцож, шийдвэрлэх Тус дүүргийн нутаг дэвсгэрт гадна талбайдаа  төлбөртэй авто зогсоол хийж болох боломжтой  Оргил, Номин, Хоум плаза-2, Мишээл-экспо, Хүннү моль, Сансар, Яармаг худалдааны төв гэсэн 7 байршил байна.
 
Эдгээр  худалдааны төвүүдээс Хоум плаза-2, Яармаг худалдааны төв зэрэг газруудад 2016 оны хичээлийн шинэ жилийг угтаж  үзэсгэлэн яармаг худалдааг  тус дүүргийн ЗДТГ-ын Үйлдвэр, худалдаа, үйлчилгээний хэлтсээс  зохион байгуулах тул дээрх газруудын гаднах авто зогсоолыг төлбөртэйгээр ашиглах талаар  хамтран ажиллахаар тохиролцов.
  Товлосон газруудад хяналт тавьж ажиллана. 100
       2.        "Хөдөө аж ахуйн  салбарын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай"  Засгийн газрын 2016 оны 322 дугаар тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулж,  биелэлтэд нь хяналт тавьж ажиллах. Дүүргийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангуулах зорилгоор дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн.
Үүнд:
1.     Дүүргийн Засаг даргын 2016 оны А/318 дугаар захирамжаар    “2016-2017 мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтийн бэлтгэл ажлыг хангуулах” ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг томилж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлж байна.
2.     Дүүргийн Засаг даргын “Өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” 2016 оны 06 тоот албан даалгавар, Мал аж ахуйн фермер, малчид, мал бүхий иргэдийн бэлтгэвэл зохих өвс тэжээлийн төлөвлөгөөг хороодод хуваарилан баталж, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, 4-14,16-р хороодод хүргүүлэн хэрэгжилтийг зохион байгуулж ажилласан.
3.     2016-2017 онд 12 хорооны 816 өрхөд 37000 орчим мал өвөлжиж, хаваржих тооцоог гарган бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
4.     Дүүргийн мал сүргийг 2016-2017 оны өвөл хаврыг даван туулах, эрсдлээс урьдчилан сэргийлэх хадлан тэжээл бэлтгэх  даалгавар өгч, 7 хоног бүр мэдээ өгөх, өвөлжилтийн бэлтгэл хангуулах талаар Засаг даргаас өгсөн үүрэг даалгавар хүргүүлэх ажлыг зохион байгууллаа. Дүүргийн хэмжээнд 8930,8 тн хадлан 5953,6 тн тэжээл бэлтгэх хэрэгцээг тодорхойлж хороодод бэлтгэх шаардлагатай өвс тэжээлийн төлөвлөгөөг гаргаж хүргүүлсэн.
5.     Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 322 дугаар тогтоолоор батласан тоо хэмжээгээр дүүргийн өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх төсвийн тооцоог гаргаж, шаардагдах санхүүгийн эх үүсвэр 70.0 сая төгрөгийг 2016 оны дүүргийн төсвийн төсөлд тусгасан болно. Дүүргийн аюулгүйн нөөцөд өвс 60 тн, тэжээл 30 тн-ыг тус тус худалдаж авахаар төлөвлөж байна.
  Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулж ажиллуулна. 90
       3.        Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа сургууль, цэцэрлэгийн засварын ажилтай танилцаж, дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулан ажиллаж дүнг 2016 оны 08 дугаар сарын 17-ны дотор нийслэлийн Засаг даргад танилцуулах  Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд өвөлжилт хүндэрч болзошгүй засвар үйлчилгээ зайлшгүй шаардлагатай /дээвэр, цахилгаан, сантехник/ Мэргэжлийн хяналтын дүгнэлттэй 10 цэцэрлэг, 5 сургуулийн засварын ажилд зориулж дүүргийн Засаг даргын 2016 оны А/338 дугаар захирамжаар нийт 111,9 сая төгрөгийг шийдвэрлэж, засварын ажил хийгдэж байна.
Бусад сургууль, цэцэрлэгүүд урсгал зардал болон эцэг эх, хамтран ажилладаг байгууллагууд, өөрсдийн дотоод нөөц бололцоогоор анги танхимынхаа засварыг хийсэн бөгөөд засвар үйлчилгээний ажил 95 хувьтай байна.
Төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад хичээлийн бэлтгэл ажил хангах, засварын ажлыг 08 дугаар сарын 25-ны дотор дуусгах үүрэг чиглэл өгсөн.
  Хэрэгжилтэд хяналт тавих 90
       4.        Цэцэрлэгийн элсэлтийн бүртгэлийг иргэдэд чиргэдэлгүйгээр хэрхэн зохион байгуулах тухай санал боловсруулж, нийслэлийн Засаг даргад танилцуулах Нийслэлийн боловсролын газрын 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн “Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт хүүхэд элсүүлэх ажлыг зохион байгуулах тухай” зөвлөмжийн дагуу хүүхэд цэцэрлэгт элсүүлэх бүртгэлийг Төрийн өмчийн 20 цэцэрлэг “Элсэлтийн тасалбар” үйл ажиллагааны хувилбараар зохион байгуулж байгаа бол 4, 28, 121, 144, 165, 190, 219 дүгээр цэцэрлэгүүд дарааллын журмаар зохион байгуулж ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар төрийн өмчийн 27 цэцэрлэгт 2 настай 1570, 3 настай 1904, 4 настай 1891, 5 настай 1848 нийт 7213 хуучин хүүхэд, 2 настай 2106, 3 настай 1890, 4 настай 1107, 5 настай 1242 нийт 6345 шинэ хүүхэд бүртгэсэн байна.
46 дугаар цэцэрлэг дахин барилгажилтад орж байгаа тул 5 настай 66 хүүхдийг 27, 41, 65, 67, 72 дугаар цэцэрлэгүүдэд хуваарилсан.
Номин цэцэрлэгт 5, Азжаргалант цэцэрлэгт 3 хүүхдийг үнэ төлбөргүй хамруулахаар асуудлыг шийдвэрлээд байна.
15 дугаар хорооны 2121 хүүхэд СӨБ-д хамрагдаж чадахгүй байгаа бөгөөд 5 настай хүүхдүүдээс Хүннү хорооллын “Эрхий мэргэн” цэцэрлэгт хөнгөлттэй үнээр болон зорилтот бүлгийн 10 хүүхдийг үнэ төлбөргүй хамруулах асуудлыг ярилцаж албан бичиг өгсөн байна.
Мөн 10 дугаар хорооны Буянт-Ухаа II хорооллын оршин суугчдын хүүхдээс 60 хүүхдийг 16 дугаар хорооны 243 дугаар цэцэрлэгт түр хамруулах ажлуудыг зохион байгуулаад бүртгэж ажиллаж байна.
  Зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавих 80
       5.        Хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагааны оролцоог нэмэгдүүлэх, тэдгээрийн боломж бололцоог бүрэн ашиглах талаар судлах, хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг нийслэлийн хэмжээнд хэрхэн зохион байгуулах талаар судалж, саналаа энэ 7 хоногт багтааж Нийслэлийн Засаг даргад танилцуулах      Төрийн бус өмчийн цэцэрлэгүүд барилгаа түрээслэх талаар ирүүлсэн судалгааг нэгтгэхэд 11 дүгээр хороонд байрлах “Анар” 42 хүүхдийн хүчин чадалтай 230 мкв орон сууцны 1 давхрын цэцэрлэгийн зориулалтаар зассан барилгыг 5 жилийн хугацаагаар, 2 дугаар хороонд байрлах “Олуулаа” 65 хүүхдийн хүчин чадалтай 120 мкв орон сууцны 1 давхрын  цэцэрлэгийн зориулалтаар зассан барилгыг 5 жилийн хугацаагаар, 11 дүгээр хорооны Оргил хотхоны ар талд байрлах “Сувдхан” 230 хүүхдийн хүчин чадалтай, 730 мкв барилгыг 5 жилийн хугацаагаар тус тус түрээслэх санал ирүүлснийг нэгтгэн (2016.08.11 №134) НБГ-т хүргүүлэв.
Тус дүүргийн харъяа иргэдээс төрийн бус өмчийн цэцэрлэг байгуулах тухай хүсэлт ирүүлснийг   НБГ-т уламжилснаар шинээр 4 цэцэрлэгийн тусгай зөвшөөрөл олгохоор болсон.
  Үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлж, хяналт тавих 100
Биелэлтийн үнэлгээ 92
 
 
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
 
 
 

 
 
 
            
2016 ОНЫ 08 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН
УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ  ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН
ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН
ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ
 
Үүрэг даалгаварын дагуу хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа Хүрсэн бодит
үр дүн
/түүнийг нотлох нотолгоо/
Үүрэг даалгавар биелээгүй бол хэрэгжээгүй шалтгаан Цаашид авч хэрэгжүү-лэх арга хэмжээ Үнэл-гээ
1 Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ төлөвлөн хэрэгжүүлэх ажлын хэсгийг байгуулж ажиллах. /Улаанбаатар хотын Цагдаагийн газар/        
2 Нийтийн тээвэр,  таксины  үйлчилгээг        сайжруулах чиглэлээр төслүүдийг боловсруулж танилцуулах. Нийтийн тээврийг хөгжүүлэх арга хэмжээний санал, цаашид авч хэрэгжүүлэх асуудлуудыг дэвшүүлсэн “Мэдээлэл, танилцуулга”-ыг бэлтгэн Нийслэлийн Засаг даргын дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүд танилцуулахаар бэлтгээд байна. Таксийн үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний  саналаа боловсруулан танилцуулга бэлтгэв. Улаанбаатар хотод таксийн тээврийн хэрэгслийн паркыг шинэчлэх, таксийн үйлчилгээг  боловсронгуй болгох чиглэлээр үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад тус газрын зүгээс удаа дараа саналуудыг тавьж, байсан боловч тодорхой төсөл хэрэгжүүлэх талаар санал ирүүлсэн байгууллага байхгүй байна. Тус газрын зүгээс эн тэргүүний ээлжинд нийтийн тээврийн хэрэгслийн улсын дугаарын дэвсгэр өнгийг өөрчлөх талаар ЗТЯ болон Стандарт хэмжилзүйн байгууллагад сүүлийн 10-аад жил саналаа уламжилсан  боловч одоог хүртэл тодорхой арга хэмжээ аваагүйгээс  УБ хотод суудлын автомашин бүхий иргэд хууль бусаар таксийн үйлчилгээ эрхэлж, түүнийг журамлахад  хүндрэлтэй  нөхцөл байдал үүсээд байна.     70,0
 

Өгсөн үүрэг даалгавар Үүрэг даалгаврын дагуу хийж гүйцэтгэсэн үйл ажиллагаа Хүрсэн бодит үр дүн / түүнийг нотлох нотолгоо/ Үүрэг даалгавар биелээгүй бол хэрэгжээгүй шалтгаан Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ Санал
1 1.Засгийн газраас 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр “Хөдөө аж ахуйн салбарын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажил хангах зарим арга хэмжээ”-ний тухай 322 дугаар тогтоол    2.Hийслэлийн  засаг даргын 02 тоот албан  даалгаврыг мал бүхий дүүргүүдийн удирдлагад  6 дугаар сарын 13-ны өдөр хүргүүлж, биелэлтийг хангуулахаар  ажиллаж байна. 1.Мал бүхий  дүүргүүдэд  аюулгүйн нөөцөд  бүрдүүлэх өвс, тэжээлийн хэмжээг тооцон  хүргүүлсэн.                 2.Өвөлжилтийн бэлтгэл хангах  ажлын төлөвлөгөөг боловсруулаа. 3.Нийслэлийн хэмжээнд 287 сая төгрөгийн аюулгүйн нөөц бүрдүүлэх тооцоо гарч байна.                        4.2015 онд Нийслэлийн Засаг даргын А/736 захирамжаар 150 сая төгрөгийн санхүүжилтийг  мал бүхий дүүргүүдэд хуваарилаж ,буцааж  "Мал хамгаалах сан"-д төвлөрүүлэх нөхцөлөөр санхүүжилт хийсэн.                    5.Зөвхөн аюулгүйн нөөцийн бүрдүүлхэд зориулж 140 сая төгрөгийн санхүүжилт нэмж гаргах зайлшгүй шаардлагатай тооцоо гарч байна.
 6. Нийслэлийн Засаг даргын захирамжийн төслийг боловсруулаж байна.
          .                                   1.Бага-нуур дүүрэгт 49 сая төгргийн төсөвтэй өвс, тэжээл хадгалах агуулах барихад зориулан Нийслэлийн Засаг даргын А/736 захирамжаар шийдүүлсэн болно.           2.Дүүрэг аюулгүйн нөөцөө бүрдүүлэх боломжбий болсон. 3."Мал хамгаалах сан"-д тодорхой хуримтлал бий болох боломж бүрдсэн.                         1.Дүүргүүдийн хэмжээнд өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх санхүүгийн эх үүсвэр муу             2.Өвс, тэжээлийг хадгалах, агуулах сав, саравч шаардлагатай                    3.Хадлан бэлтгэх талбай жил бүр багасаж байгаа.                       4.Отрын бэлчээр, нутаггүй болж байгаа зэрэг нийтлэг бэрхшээлтэй асуудлуудыг дэвшүүлж ирсэн болно.   1.Оторлох боломжтой аймаг сумтай гэрээ байгуулах                          2.“Хөдөө  аж ахуйн салбарын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажил хангах" төлөвлөгөө боловсруулж батлуулсан.  1.Багануур, Хан-Уул, Баянзүрх дүүргээс хадлан бэлтгэх газар нутаг, техник тоног төхөөрөмж дутагдалтай.                              2. Хан-Уул, Баянзүрх дүүрэг өвс, тэжээл хадгалах агуулах, саравч хэрэгтэй.                                 3.Зах зээлийн ханшаар нэг тонн өвс 250 мянга, нэг тонн тэжээл 500 мянган төгрөгийн ханштай байна.

2016  ОНЫ 08 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХАЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
 
 2016 оны 08 дугаар сарын 25                                                                                                                        №14                                                                                                                                        Налайх дүүрэг
Товч агуулга Хугацаа Биелэлт
1 Цэцэрлэгийн элсэлтийн бүртгэлийг иргэдэд чирэгдэлгүйгээр хэрхэн зохион байгуулах тухай санал боловсруулж нийслэлийн Засаг даргад танилцуулах.  
/НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Нийслэлийн Боловсролын газар/
14 Нийслэлийн Боловсролын газраас 2016-2017 оны хичээлийн жилд цэцэрлэгийн элсэлтийг зохион байгуулах журам гарсантай холбогдуулан  2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн дүүргийн Боловсролын хэлтсийн даргын шуурхай зөвлөгөөнөөр эрхлэгч нарт үүрэг даалгавар өгч 08 дугаар сарын 10-ны өдөр эцэг эх, олон нийтэд нээлттэй мэдээлэл  өгсөн. Төрийн өмчийн цэцэрлэгүүд 08 дугаар сарын 22-26-нд хамран сургах тойргийн дагуу харьяаллын бүх хүүхдийг бүртгэнэ.
Цэцэрлэг бүр өнгөрсөн хичээлийн жилд хүмүүжиж байсан хүүхдүүдийг үргэлжлүүлэн суралцуулах бөгөөд 2014 онд төрсөн  2 настай хүүхдүүдийг шинээр элсүүлнэ. Шинээр элсэгчидийн бүртгэл 8 дугаар сарын 22-ны өдрөөс эхэлж "Элсэлтийн тасалбар" тараан 08 дугаар сарын 26-ны өдөр сугалаа явуулан тодруулна.
2 Хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагааны оролцоог нэмэгдүүлэх, тэдгээрийн боломж бололцоог бүрэн ашиглах талаар судлах,  Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг нийслэлийн хэмжээнд хэрхэн зохион байгуулах талаар судалж, саналаа энэ 7 хоногт багтаж Нийслэлийн Засаг даргад танилцуулах. /НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Нийслэлийн Боловсролын газар/ 14 Тус дүүргийн төрийн бус өмчийн 7 цэцэрлэгт 2,6- 5,6 сартай хүүхдийг харьяалал хамаарахгүй суралцуулахаар бүртгэж байна.  “Би нисгэгч”, “Тэнүүн төгөл” цэцэрлэгүүдийг улсын цэцэрлэг болгон түрээслүүлэх саналыг авч Нийслэлийн Боловсролын газарт 2016 оны 08 дугаар сарын 09-ний  өдрийн 98 тоот албан бичгээр хүргүүлсэн. “Анархүү” цэцэрлэгийн 1 бүлгийг 151 дүгээр цэцэрлэгийн 1 салбар бүлэг болгох, “Төгс заяа” цэцэрлэгийн 1 бүлгийг 140 дүгээр цэцэрлэгийн  салбар бүлэг болгон ажиллуулах боломжийг судлан Нийслэлийн Боловсролын газарт хүргүүлсэн.

 
 
 
 
 
                    2016.08.25 -НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ
                                        ЗӨВЛӨГӨӨНӨӨС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ
 
 
 
Багануур дүүрэг                                                                                                                                                                                                                                                                                                                  2016.08.25
 
 
 
 
 
 
Үүрэг даалгавар Хийж хэрэгжүүлсэн ажиллагаа Хүрсэн бодит үр дүн биелэгдээгүй
шалтгаан
Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ Үнэлгээ
/0-100/
1 2 3 4 5 6 7
1 Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа сургууль, цэцэрлэгийн засварын ажилтай танилцаж дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулан ажиллаж дүнг 2016 оны 08 дугаар сарын 17-ны дотор нийслэлийн Засаг даргад танилцуулах. /НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Нийслэлийн Боловсролын газар/ЗДТГазрууд хангаж ажиллах Багануур дүүрэг нь өнгөрсөн жил  засвар хийгдэх шаардлагатай сургууль цэцэрлэгүүддээ капитал засвар хийсэн тул  энэ жил цэцэрлэгүүдэд засвар хийгдээгүй болно. Шинээр ашиглалтанд орход бэлэн болсон 241-р цэцэрлэгийг хүлээн авах комисс ажиллахад бэлэн болоод байна.      
 
 
2 Цэцэрлэгийн элсэлтийн бүртгэлийг иргэдэд чирэгдэлгүйгээр хэрхэн зохион байгуулах тухай санал боловсруулж нийслэлийн Засаг даргад танилцуулах.  
/НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Нийслэлийн Боловсролын газар/.
Цэцэрлэгүүдийн бүртгэл 8 дугаар сарын 22-26-ны хооронд өрнөлөө. Энэ хичээлийн жил Багануур дүүрэгт төрийн өмчийн 8 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулах бөгөөд хүүхдүүдээ 100 хувь хамруулах боломжтой тул бүртгэл дээр ямар нэг асуудалгүй болно.        
                                                         ХЯНАСАН: ЗХХ-ИЙН ДАРГА                                           Б.ТУЯА
                                                     НЭГТГЭСЭН: ЗХХ-ИЙН МЭРГЭЖИЛТЭН                      Н.ЭРДЭНЭЧИМЭГ

 ШУУРХАЙН БИЕЛЭЛТ
НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР                                                                                                                   2016.08.25
2016  ОНЫ 08 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Үүрэг даалгаврын дагуу хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа Хүрсэн бодит үр дүн
/түүнийг нотлох нотолгоо/
Үүрэг даалгавар биелээгүй бол хэрэгжээгүй шалтгаан Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ Үнэлгээ
0-100
1 2 3 4 5 6
НЭГ. Хотоос гарах, орох замууд дахь авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонуудын урсгалыг нэмэгдүүлэх
1  Баянзүрх, Яармаг, Эмээлт, Баруунтурууны шалган бүртгэх товчоодоор хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан Улаанбаатар хот руу орох тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэж байна. Иймд  Эмээлт, Баруунтурууны ШБТ-доор 2 эгнээгээр тээврийн хэрэгслийг саадгүй түргэн шуурхай нэвтрүүлж байна. Яармагийн ШБТ ачаалалгүй хэвийн ажиллаж байна.
Малын цэцэг өвчин гарсантай холбогдуулан НЗД-ын захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Баянзүрх ШБТ дээр ариутгал халдваргүйжилт хийгдэж байгаа нь тээврийн хэрэгслийг нэвтрэн өнгөрөхөд ачааллыг нэмэгдүүлж байгаа тул  мөн 2 эгнээгээр зорчуулж байна.
-- -- -- 100
ХЯНАСАН: ОРЛОГЧ ДАРГА                                               Г.БАТТОГТОХМаягт ШБ-01
2016  ОНЫ 08 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН
УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ
С.БАТБОЛДЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ
 
Байгууллагын нэр: Улаанбаатар  хотын цагдаагийн газар
Огноо: 2016.08.25.
д/д Үүрэг даалгаврын дагуу хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа Хүрсэн бодит үр дүн /түүнийг нотлох нотолгоо/ Үүрэг даалгавар биелүүлээгүй бол хэрэгжээгүй шалтгаан Цаашид авч хэрэгжүүлэх
арга хэмжээ
0 1 2 3 4
1. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ төлөвлөн хэрэгжүүлэх ажлын хэсгийг байгуулж ажиллах “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх ажлын хэсгийг  байгуулах” ажиллах үүрэг чиглэл өгөгдсөний дагуу ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах саналыг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид хүргүүлсэн боловч Улаанбаатар хотын Засаг даргын Тамгын газар, Захирагчын ажлын албанд бүтцийн өөрчлөлт хийж байгаатай холбогдуулан ажлын хэсэг байгуулах асуудлыг түр хойшлуулсан.
Цаг үеийн тулгамдсан асуудлыг Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга П.Баярхүү ахалж, нийслэлийн холбогдох агентлагуудын дарга нарыг оролцуулан шийдвэрлүүлэх чиглэл өгөгдсөн.
Хичээлийн шинэ жилийн үеэр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр  хийх 4 бүлэг 25 заалт бүхий ажлын төлөвлөгөөг боловсруулж, 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр танилцуулан хэлэлцүүлэхээр зохион байгуулсан ч 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Ажлын хэсэг  хуралдаж, 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр төлөвлөгөөг дахин боловсруулахаар хойшлуулсан.
Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдөд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлаа 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр тус газрын удирдлагууд биечлэн  танилцуулсан.
 “2016-2017 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачаалыг бууруулах зохион байгуулалтын зарим арга хэмжээ авах тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/605 дугаар захирамжийн төслийг боловсруулан хүргүүлж, батлууллаа.
Тус захирамж, НИТХ-ыг тэргүүлэгчдийн 2014 оны 225 дугаар тогтоолын дагуу автомашины улсын дугаарын  сүүлчийн орон тэгш тоогоор /0,2,4,6,8/ төгссөн автомашин 08 дугаар сарын 20,27-ны Бямба гаригуудад, сондгой тоогоор /1,3,5,7,9/ төгссөн автомашин 08 дугаар сарын 21, 28-ны Ням гаригуудад өглөөний 08.00 цагаас оройны 20.00 цагийн хооронд хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцуулахаар хяналт зохицуулалтын арга хэмжээ авлаа.
Замын цагдаагийн 305 алба хаагчийг 251 уулзвар, цэгт хуваарь, төлөвлөгөөний дагуу ажиллуулж, хязгаарлалтын бүсэд орсон тээврийн хэрэгслүүдийг  хөдөлгөөнд оролцуулахгүй байх талаар анхааруулж сануулан, зогсоол талбайд байрлуулах, хөдөлгөөнд оролцохгүй байх, дугаарын хязгаарлалтын цаг дууссаны дараа хөдөлгөөнд оролцох талаар заавар зөвлөмж өгч ажиллаж байна.
Мөн дугаарын  хязгаарлалтын талаар иргэдэд өдөр тутам хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж байна.
Замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулж дүүргүүдийн нутаг дэвсгэрт томоохон зах, худалдааны төвүүдийн орчим  хяналт, хөдөлгөөн зохицуулалтыг хийж байна.
Замын хөдөлгөөний зохицуулалтад ачаалал өгч буй “Нарантуул” Олон улсын худалдааны төвийн захиргаанд 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хөдөлгөөний аюулгй байдлыг хангах талаар 42 тоот албан мэдэгдлийг хүргүүлж, 2016 оны 08 дугаар сарын 21-ны өдрөөс эхлэн тус төвийн хашаан дотор хамгаалалтын албаны 8 ажилтанг зогсоол талбай хариуцуулан ажиллуулж байна.
Хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа замын зорчих хэсгүүдийн эвдрэл гэмтэл үүссэн цэгүүдийн судалгааг гаргаж, нэн даруй засах, нөхөн сэргээлтийн ажил хийж гүйцэтгүүлэхээр Нийслэлийн авто замын газар болон Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГазарт 2016 оны 08 дугаар сарын 18-ний өдрийн 12-2/1118 тоот албан бичгийг хүргүүлсэн бөгөөд одоогийн байдлаар зам засварын ажил 20 хувьтай явагдаж байна.
  Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр  хийх 4 бүлэг 25 заалт бүхий ажлын төлөвлөгөөг батлуулж, хэрэгжилтийг хангах
 
 
 
УЛААНБААТАР ХОТЫН ЦАГДААГИЙН ГАЗАР
 
 
2016 ОНЫ 08 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН
УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАРЫН БИЕЛЭЛТ
2016.08.26                                                                                                                                                 Улаанбаатар хот
                                                                                                                                                                  
Д/Д Хэрэгжүүлэх байгууллага Үүрэг даалгавар Үүрэг даалгаврын дагуу хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа
  1 2 3
1 Улаанбаатар хотын Цагдаагийн газар Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ төлөвлөн хэрэгжүүлэх      
           Нийслэлийн Засаг Даргын дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга П.Баярхүү Нийслэл хотод замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгийг хуралдуулсан. Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс Улаанбаатар хотын замын хөдөлгөөний зохион байгуулалтыг сайжруулах, цаашид авах арга хэмжээний талаар
  • Богино хугацаанд хийж гүйцэтгэх 16 чиглэлийн ажлууд /2016-2017/
  • Дунд хугацаанд хийж гүйцэтгэх 16 чиглэлийн ажлууд /2017-2019 онд/
  • Урт хугацаанд хийж гүйцэтгэх 8 чиглэлийн ажлууд /2017-2020 онд/
 нийт 40 ажлын санал боловсруулж танилцуулсан.
         Нийслэлийн Засаг Даргын дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга П.Баярхүү ажлын хэсэгт орж буй холбогдох байгууллагуудыг дээрхи 40 ажлын дагуу саналаа албан ёсоор танилцуулахыг үүрэг болгосон.
      Холбогдох байгууллагуудын саналыг нэгтгээд ажлын хэсгийн дараагийн хурлаар хэлэлцэхээр болсон.
 
 
БИЕЛЭЛТ БОЛОВСРУУЛСАН
ЗАХИРГАА УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН:                               Л.ЛХАМДУЛАМ
 
ХЯНАСАН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙН ДАРГА :                        Л.БАТЦООЖ