Дэлхийн хот-Улаанбаатар

Ажлын хэсэг байгуулах тухай


2017-01-26 13:12:27
2017 оны 01 сарын 23-ны өдөр                                                                     Дугаар А/30                                                                  Улаанбаатар хот
 
 
 
 
Ажлын хэсэг байгуулах тухай
 
 
             Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Аялал жуулчлалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.3, Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 4.4.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 3/08 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 1.4-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
          1.Улаанбаатар хотын аялал жуулчлалыг 2017-2020 онд хөгжүүлэх хөтөлбөр боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараахь бүрэлдэхүүнтэй байгуулсугай:
 
Ахлагч -Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч
 
Дэд ахлагч
 
-Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга 
 
Гишүүд -Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга;
 
 
 
-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга;
 
 
 
-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү,  төрийн сангийн хэлтсийн дарга;
 
 
 
-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга;
 
 
 
-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга;
 
 
 
-Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга;   
 
 
 
-Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга;
 
 
-Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооны дарга;
 
 
 
 
-Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга;
 
 
-Нийслэлийн Газрын албаны дарга;
 
 
 
-Замын цагдаагийн албаны дарга.
Нарийн бичгийн
дарга:
-Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга.
 
                 2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан хөтөлбөрийн төслийг боловсруулан 2017 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн дотор танилцуулахыг Ажлын хэсэг даалгасугай. 
 
 
                            
 
                                                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                                                БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
                                                                ЗАХИРАГЧ                                                                             С.БАТБОЛД