Дэлхийн хот-Улаанбаатар

Ажлын хэсэг байгуулах тухай


2017-01-26 13:18:14
2017 оны 1 сарын 24-ны өдөр                                                                 Дугаар А/32                                                                       Улаанбаатар хот
 
 
Ажлын хэсэг байгуулах тухай
 
 
              Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 5/10 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
            1.“Богд Хан төмөр зам” төслийг хэрэгжүүлэх талаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараахь бүрэлдэхүүнтэй байгуулсугай:
 
Ахлагч -Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү
 
Гишүүд -Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур /зөвшилцсөнөөр/;
 
 
 
-Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал /зөвшилцсөнөөр/;
 
 
 
-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал;
   
 
 
-Нийслэлийн Газрын албаны орлогч дарга П.Нямдаваа;
 
 
-Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Ш.Уртнасан;
 
 
 
-“Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨҮГ-ын дарга Ц.Ариунбаяр;
           
 
 
-“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баярсайхан;
 
 
 
-“Улаанбаатар төмөр зам” Монгол-Оросын ХХН-ийн Хөрөнгө оруулалт нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга Л.Халтар /зөвшилцсөнөөр/;
 
 
 
-“Улаанбаатар төмөр зам” Монгол-Оросын ХХН-ийн Техникийн бодлого, зураг төслийн төвийн орлогч дарга Ю.Нямжаргал /зөвшилцсөнөөр/;       
 
 
 
-Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Эрдэнэзаяа /зөвшилцсөнөөр/;
 
 
 
-Зам, тээврийн хөгжлийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Н.Батцэцэг /зөвшилцсөнөөр/;
 
 
 
-“Богд Хан” төмөр зам төслийн удирдагч Л.Пүрэвбаатар /тохиролцсоноор/;
 
 
 
-Хятадын төмөр замын 18 дугаар товчооны төлөөлөгч Д.Хөххад /тохиролцсоноор/;
 
 
 
-“Ар богдын зам” ХХК-ийн менежер Л.Хүрэлбат /тохиролцсоноор/.
 
Нарийн бичгийн
дарга:
-Нийслэлийн Засаг даргын Төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааны тасгийн дарга И.Батхүү.
     
 
                 2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан саналыг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор танилцуулахыг Ажлын хэсэг /П.Баярхүү/-т даалгасугай. 
 
 
 
 
                                                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                                                 БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
                                                                 ЗАХИРАГЧ                                             С.БАТБОЛД