Дэлхийн хот-Улаанбаатар

”Хүүхдийн урлан бүтээх төв”-ийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай


2017-01-26 13:21:20
2017 оны 01 сарын 24-ний өдөр                                                             Дугаар А/34                                                                        Улаанбаатар хот
 
 
 
 
”Хүүхдийн урлан бүтээх төв”-ийн зохион
байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг
шинэчлэн батлах тухай
 
 
           Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 103 дугаар тогтоолоор баталсан “Хүүхдийн урлан бүтээх төвийн дүрэм”-ийн 3.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
             1.”Хүүхдийн урлан бүтээх төв”-ийн зохион байгуулалтын бүтцийг доор дурдсанаар шинэчлэн баталсугай:
 
             1/ Сургалтын алба;
 
             2/ Захиргаа, аж ахуй, үйлчилгээний алба.
 
             2.”Хүүхдийн урлан бүтээх төв”-ийн орон тооны хязгаарыг хавсралт ёсоор шинэчлэн тогтоосугай.
 
           3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Хүүхдийн урлан бүтээх төв”-ийн бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай” Нийслэлийн Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/728 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
 
 
 
 
                                                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                                        БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
                                                        ЗАХИРАГЧ                                 С.БАТБОЛД