Дэлхийн хот-Улаанбаатар

Ажлын хэсэг байгуулах тухай


2017-01-26 13:24:17
2017 оны 01 сарын 25-ны өдөр                                                            Дугаар А/35                                                                       Улаанбаатар хот
 
 

 
 Ажлын хэсэг байгуулах тухай
 
 
                 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн  11 дүгээр зүйлийн 11.1.1-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
             1.Гэр хорооллын дахин төлөвлөлтийн дунд хугацааны бодлогын баримт бичгийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараахь бүрэлдэхүүнтэй байгуулсугай:
           
Ахлагч -Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү
 
Дэд ахлагч
 
-Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар
 
Гишүүд -Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Б.Цэрэнбалжид;
 
 
 
-Нийслэлийн Хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газрын Хот дахин хөгжүүлэх хэлтсийн дарга М.Нямбаяр;
 
  -Нийслэлийн Хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газрын Инженерийн дэд бүтэц, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Оюунтуяа;                                    
 
 
 
-Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Мөнхбаатар;
 
 
 
-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Ц.Бямбажаргал;
 
 
 
-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн С.Ариунцэцэг;
 
 
 
-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Р.Болормаа;
 
  -Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн М.Энхбаатар;
 
 
 
-“Улаанбаатар дулааны сүлжээ” ХК-ийн Үйлдвэрлэл, хөгжлийн хэлтсийн ахлах инженер С.Мөнхбаяр;
 
  -Нийслэлийн Газрын албаны Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Ж.Мөнхзул;
 
 
 
-“Нийслэлийн Орон сууцны корпораци” ОНӨААТҮГ-ын Төлөвлөлт, зохицуулалт, газрын хэлтсийн ахлах мэргэжилтэн Т.Отгонжаргал;
 
 
 
-“Нийслэлийн Орон сууцны корпораци” ОНӨААТҮГ-ын Төсөл хөтөлбөрийн хэлтсийн төслийн зохицуулагч Л.Алтанхуяг;         
 
 
 
-“Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын инженер Р.Атаржаргал;
 
 
 
-“Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын инженер Х.Чимэгээ.
 
Нарийн бичгийн
дарга:
-Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын орлогч  дарга Ч.Батбилэг.
 
                 2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд баримт бичгийн төслийг боловсруулан  2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор танилцуулахыг Ажлын хэсэг /П.Баярхүү/-т даалгасугай. 
 
 
 
 
                                                                      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                                                      БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
                                                                      ЗАХИРАГЧ                                                                           С.БАТБОЛД