Дэлхийн хот-Улаанбаатар

Тээврийн хэрэгсэл балансаас балансад шилжүүлэх тухай


2017-02-03 12:33:52
2017 оны 01 сарын 27-ны өдөр                                                                         Дугаар А/39                                                         Улаанбаатар хот
 
 
 
 
 
Тээврийн хэрэгсэл балансаас
балансад шилжүүлэх тухай
 
 
              Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын “а”, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбоотой бусад харилцааг зохицуулах журам”-ын 5.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
            1.Нийслэлийн Баянзүрх дүүргийн “Нийтлэг үйлчилгээний газар-хоёр” ОНӨААТҮГ-ын балансад бүртгэлтэй, Дон фэн маркийн  УНБ 63-06 улсын дугаартай  24,989,458 /хорин дөрвөн сая есөн зуун наян есөн мянга дөрвөн зуун тавин найман/ төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг Баянзүрх дүүргийн “Нийтлэг үйлчилгээний газар-дөрөв” ОНӨААТҮГ-т балансаас балансад шилжүүлсүгэй.
 
             2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан тээврийн хэрэгслийг зохих журмын дагуу бүртгэн авч, ашиглалт, хамгаалалтыг хариуцан ажиллахыг Баянзүрх дүүргийн “Нийтлэг үйлчилгээний газар-дөрөв” ОНӨААТҮГ /Б.Ууганбаяр/-т даалгасугай.
 
               3.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т үүрэг болгосугай.
 
 
 
 
                                                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                                         БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
                                                         ЗАХИРАГЧ                                                                                С.БАТБОЛД