Дэлхийн хот-Улаанбаатар

Тээврийн хэрэгсэл балансаас балансад шилжүүлэх тухай


2017-02-03 12:36:10
2017 оны 01 сарын 27-ны өдөр                                                                Дугаар А/40                                                                     Улаанбаатар хот
 
 
Тээврийн хэрэгсэл балансаас
балансад шилжүүлэх тухай
 
 
           Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын “а”, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбоотой бусад харилцааг зохицуулах журам”-ын 5.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
           1.Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын балансад бүртгэлтэй Bodcat маркын УН 36-27 улсын дугаартай 109,200,000 /нэг зуун есөн сая хоёр зуун мянган/ төгрөгийн үнэ бүхий авто ачигчийг Налайх дүүргийн “Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ-т балансаас балансад шилжүүлсүгэй.
 
            2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан тээврийн хэрэгслийг зохих журмын дагуу бүртгэн авч, ашиглалт, хамгаалалтыг хариуцан ажиллахыг Налайх дүүргийн “Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ /Д.Наянбаяр/-т даалгасугай.
 
             3.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т үүрэг болгосугай.
 
 
 
 
                                                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                                                 БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
                                                                 ЗАХИРАГЧ                                                                                 С.БАТБОЛД