Дэлхийн хот-Улаанбаатар

Тээврийн хэрэгсэл балансаас балансад шилжүүлэх тухай


2017-02-03 12:38:09
2017 оны 01 сарын 27-ны өдөр              Дугаар А/41                          Улаанбаатар хот
 
 
 
Тээврийн хэрэгсэл балансаас
балансад шилжүүлэх тухай
 
 
            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын “а”, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбоотой бусад харилцааг зохицуулах журам”-ын 5.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
           1.Баянгол дүүргийн “Хүүхэд, гэр бүл хөгжлийн төв”-ийн балансад бүртгэлтэй, Киа оптима маркийн УНҮ 07-68 улсын дугаартай 41.0 /дөчин нэгэн/ сая төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт балансаас балансад шилжүүлсүгэй.
 
           2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан тээврийн хэрэгслийг зохих журмын дагуу бүртгэн авч, ашиглалт, хамгаалалтыг хариуцан ажиллахыг Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар /Д.Дэлгэрмаа/-т даалгасугай.
 
              3.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т үүрэг болгосугай.
 
 
 
 
                                                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                                         БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
                                                         ЗАХИРАГЧ                                                                                    С.БАТБОЛД