Дэлхийн хот-Улаанбаатар

Тээврийн хэрэгслүүдийг балансаас балансад шилжүүлэх тухай


2017-02-03 12:40:45
2017 оны 01 сарын 27-ны өдөр                                                               Дугаар А/42                                                                        Улаанбаатар хот
 
 
 
 
 
Тээврийн хэрэгслүүдийг балансаас
балансад шилжүүлэх тухай
 
 
           Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын “а”, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбоотой бусад харилцааг зохицуулах журам”-ын 5.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
          1.”Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын балансад бүртгэлтэй, нийт 3,290,470,056 /гурван тэрбум хоёр зуун ерэн сая дөрвөн зуун далан мянга тавин зургаан/ төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслүүдийг энэ захирамжийн хавсралтад заасны дагуу дүүргүүдийн Засаг даргын Тамгын газарт балансаас балансад шилжүүлсүгэй.
 
             2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан тээврийн хэрэгслүүдийг зохих журмын дагуу бүртгэн авч, ашиглалт, хамгаалалтыг хариуцан ажиллахыг дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын дарга нарт тус тус даалгасугай.
 
            3.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т үүрэг болгосугай.
 
 
 
 
                                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                                           БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
                                                           ЗАХИРАГЧ                                                                                С.БАТБОЛД