Дэлхийн хот-Улаанбаатар

Газар эзэмших эрх олгох тухай


2017-02-03 12:43:38
2017 оны 01 сарын 30-ны өдөр                                                                        Дугаар А/45                                                                    Улаанбаатар хот
 
 
 
Газар эзэмших эрх олгох тухай
 
 
                 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
            1.Нийслэлийн Газрын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийн дагуу Налайх дүүргийн 2 дугаар хороонд байрлах дүүргийн Эрүүл мэндийн төвд 19166 м² газрыг эмнэлгийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсүгэй.
 
             2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан байгууллагатай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд даалгасугай.
 
              3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар ашиглах эрхийг баталгаажуулан эзэмших эрх олгох тухай” Налайх дүүргийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 247 дугаар захирамжийн хавсралтын 6 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
 
 
 
 
                                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                                             БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
                                                             ЗАХИРАГЧ                                                                              С.БАТБОЛД