Дэлхийн хот-Улаанбаатар

Газар эзэмших эрхийн хугацаа сунгах тухай


2017-02-03 12:52:31
2017 оны 01 сарын 30-ний өдөр                                                                             Дугаар А/47                                               Улаанбаатар хот
 
 
Газар эзэмших эрхийн хугацаа
сунгах тухай
 
 
            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр  тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
           1.Нийслэлийн Газрын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийн дагуу Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын доор дурдсан авто зам, замын байгууламжийн зориулалт бүхий газрын эзэмших эрхийг 5 жилийн  хугацаагаар сунгасугай:
 
            1.1.Хан-Уул дүүргийн 8, 9 дүгээр, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамаарах Сонсголонгийн 298.4 метр урттай төмөр бетонон гүүрийн өргөтгөл, шинэчлэлийн 2.34 га;
 
           1.2.Хан-Уул дүүргийн 2, 3, 4, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хамаарах Яармагийн 300 метр урттай гүүрийг хос болгож шинээр барих, 0.5 км урт туслах замын   4.9 га;
 
           1.3.Сүхбаатар дүүргийн 1 дүгээр, Баянзүрх дүүргийн 26 дугаар, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамаарах Замын цагдаагийн газрын баруун талын уулзвар болон төмөр замын 406 дугаар гарамд шинээр барих 1000 метр урттай олон түвшний огтлолцол бүхий авто замын 5.0 га;
 
           1.4.Баянзүрх дүүргийн 10, 11 дүгээр, Налайх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамаарах Баянзүрхийн товчооноос Налайх,  Тэрэлжийн авто замын уулзвар хүртэл 16.0 км урт авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын 128.0 га;
 
            1.5.Сонгинохайрхан дүүргийн 6, 19, 27, 4, 3, 2, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамаарах Толгойт, Баруун Нарангийн гудамж, Орбитын уулзвараас Толгойтын эцэс-Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км урт авто замын өргөтгөл, шинэчлэлийн  25.2 га.
 
            2.Газар эзэмших эрхийн хугацаа сунгасан Нийслэлийн Авто замын хөгжлийн газартай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж ажиллахыг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд үүрэг болгосугай.
 
 
 
           
                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                               БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
                                               ЗАХИРАГЧ                                                                                    С.БАТБОЛД