Дэлхийн хот-Улаанбаатар

Хорооны Засаг дарга нарын цэргийн бэлтгэл сургалтыг зохион байгуулах тухай


2017-02-03 12:56:46
2017 оны 01 сарын 30-ний өдөр                                                                     Дугаар А/49                                                        Улаанбаатар хот
 
 

 
Хорооны Засаг дарга нарын цэргийн бэлтгэл
сургалтыг зохион байгуулах тухай
 
 
            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Дайчилгааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
          1.Хорооны Засаг дарга нарын цэргийн бэлтгэл сургалтыг 2017 оны l улиралд багтаан өндөр түвшинд зохион байгуулж, шаардагдах хөрөнгийг төсвийн холбогдох зардлаас гаргахыг дүүргүүдийн Засаг дарга нарт даалгасугай.
 
         2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан сургалтыг зохион байгуулах хуваарийг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб /Ж.Болдбаатар/-т үүрэг болгосугай.
 
 
 
 
                                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                                БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
                       
                                                ЗАХИРАГЧ                                                                                  С.БАТБОЛД