Дэлхийн хот-Улаанбаатар

Гадаад томилолтын тухай


2017-02-03 13:05:15
2017 оны 02 сарын 01-ний өдөр                                                            Дугаар А/52                                                                   Улаанбаатар хот
 
 
 
 
Гадаад томилолтын тухай
 
 
 
           Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
            1.“Хот байгуулалтын салбарын чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн 2 дугаар үе шатны хүрээнд ЖАЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас зохион байгуулж буй төрийн захиргааны албан хаагчдыг чадавхжуулах сургалтад оролцуулахаар Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр нарыг зохион байгуулагч талын зардлаар 2017 оны 02 дугаар сарын 06-10-ны өдрүүдэд Япон Улсад томилолтоор ажиллуулсугай.         
 
           2.Томилолтоор ажилласан тухай тайланг ирсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаярт даалгасугай.        
 
 
 
                                                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                                         БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
                                                         ЗАХИРАГЧ                                                   С.БАТБОЛД
 
Сурталчилгаа