Дэлхийн хот-Улаанбаатар

Үүрэг даалгавар


2017-03-07 09:26:03
2017  ОНЫ 03 ДУГААР САРЫН 06-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН
УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
 
  
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Хөрөнгө оруулалтын ажлуудын гүйцэтгэлд тогтомол хяналт тавих, авто замын трасс болон газар чөлөөлөх ажлыг зохион байгуулж ажиллах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Газрын алба, Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар/ 14 Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга
2 Энэ онд хөрөнгө оруулалтаар шинээр тавьж байгаа цахилгаан, дулаан, цэвэр бохирын шугам сүлжээ, авто замын засвар шинэчлэлийн ажлууд болон хаагдах замуудын талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд мэдээлэх.  /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Авто замын газар, УБ цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, УБ дулааны сүлжээ ТӨХК/. 14
3 Шар усны үерээс урьдчилан сэргийлэх үүднээс үерийн далан, суваг шуудуун хогийг цэвэрлэх, ойролцоо буусан айл өрхүүдэд анхааруулах  мэдэгдэл хуудас  хүргүүлэх, аж ахуйн нэгж байгууллагад өөрсдийн ойр орчмын 50 мкв талбайн хогийг тогтмол цэвэрлүүлэх ажлыг зохион байгуулах. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Онцгой байдлын газар, Хот тохижилтын газар, Улаанбаатар зам засвар арчлалтын газар, Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар/ 14
4 Гүүрэн гарцны ашиглалт, арчлалт, хамгаалалтыг яаралтай шийдэж,  эзэнжүүлэх арга хэмжээ авах. /Улаанбаатар зам засвар арчлалын газар/ 14
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР